Ээж охин хоёр хамтдаа 90 кг жин хасаж чаджээ. Тэдний нууц маш энгийн, ердөө л 80-аад оны бүжгийг тууштай хийсний үр дүн гэнэ

0

Жингээ хасах хүсэлтэй хүмүүс мэргэжлийн хүмүүст хандах, эмчийн туслалцаа авах, амьдралын хэв маягаа өөрчлөх зэрэг төрөл бүрийн арга туршиж үздэг. Харин Жэймэ Эллисон ба түүний охин Калиста Жан Жонс нар санаанд оромгүй аргаар илүүдэл жингээсээ салж чадсан байна. Тэд бие биенийхээ дэмжлэгийн ачаар олон сар хөдөлмөрлөсний хүчинд бараг л 90 кг хасаж чадсан юм. Ингээд өнөөдөр бид танд ээж, охин хоёрын хөлс, хүчээрээ олж авсан шагналын тухай гайхалтай түүхийг хүргэхээр бэлтгэлээ.

Амьдралын хэв маягаа бүхэлд нь өөрчлөхөд “багахан” л сэтгэлийн дэм хэрэгтэй

calijean_ / Instagram

Жэймэ 40 настай, Калиста 18 настай бөгөөд тэд хоёул жилийн эхэнд эрүүл мэндийн байдлаа сайжруулахаар энэхүү аяллаа эхлүүлж байжээ. Харин 2016 онд тэд анх удаагаа арай илүү хөгжилтэй аргаар асуудлаа шийдэх гаргалгаа олсон бөгөөд энэ нь бүжгийн ангид элсэх явдал байсан юм.

 

Тэдний амьдралыг гурван жилийн дотор бүрэн өөрчилсөн 80-аад оны бүжиг

Тэд 80-аад оны эхэнд үүссэн “Jazzercise” буюу жаз хөгжим дээр бүжиглэх, йогийн дасгал, пилатес, кикбоксинг хийх зэрэг олон дасгалыг хослуулан хийдэг аргыг олж нээсэн байна.

calijean_ / Instagram

 

Тэдний өөрчлөлт зөвхөн бие дээр нь бус эргэн тойрны бүх зүйлд ашиг тусаа өгч байгаа

just.jme.allison / Instagram

Ээж, охин хоёр үр дүнгээ харах үедээ энэ бүхнээс үр өгөөж хүртэж байгаа нь зөвхөн өөрсдөө биш нөхрөөс нь эхлээд гэр бүлийн бусад гишүүдэд ч мөн өөрчлөлт хийх урам зориг өгсөн гэдгийг ойлгож эхэлсэн байна. Энэ талаараа Жэймэ нэгэн нийтлэлд “Бид төлөвлөгөөгөө хамтдаа гаргаж, хамтдаа дэлгүүр хэсэж, хамтдаа хоол хийх зэргээр бүх амьдралаа хамтдаа байлгаж чадсан” хэмээн ярьсан бөгөөд тэд энэ үедээ аль хэдийн 69 кг хасаад байжээ.

 

 

Таргалалт бол Америк орны хамгийн том асуудал юм

just.jme.allison / Instagram

Энэхүү гэр бүлийн өөрчлөлт гайхалтай ч бас нэлээдгүй төвөгтэй. АНУ-ын “Centers for Disease Control” (CDC)-гийн 2017 онд гаргасан мэдээллээр нийт америкчуудын 40% нь хэт таргалалттай байна гэсэн тооцоо гарчээ. Гэсэн хэдий ч ээж охин 2 өөрсдийн аргаар энэ асуудалтай тэмцэх боломжтойг харуулж олон хүнд итгэл найдвар төрүүлж чадсан юм. Үүнийг тэдний хамтдаа нийлж 90 орчим кг турж чадсанаас бэлхэн харж болно.

 

Асуудлаасаа зугтах тусам бүр их асуудал чамайг дагах болно

calijean_ / Instagram

Хамгийн өхөөрдөм зүйл нь ээж Жеймийн инстаграм хаягтаа охиндоо зориулан бичсэн “Хамгийн гайхалтай хамтрагч байсанд чинь баярлалаа. Энэ дасгал биднийг бүхэлд нь шал өөр хүн болголоо” хэмээсэн талархлын пост байсан юм.

 

Хуваалцахгүй байхын аргагүй гайхалтай үр дүн

calijean_ / Instagram

Гурван жилийн дараа охид “тууштай байдал, өөртөө итгэх итгэл” нь тэднийг дэлхий даяар хүндлэл хүлээх гол зүйл нь байсан гэдгийг ойлгожээ. Ингээд эцэст нь Жеймийн бичсэн зүйлсийг хүргэе: “Өнөөдөр бидний ямар аз жаргалтай байгааг харж байна уу? Гайхалтай байгаа биз. Бид өөрсдийн толинд тусаж байгаа тусгалдаа бараг л дурлаж байна. Би өөрийгөө энэ хүртэл ямар их хичээснийг хэнээс ч илүү мэдэж байгаа учраас одоо би өөрийгөө хэнтэй ч харьцуулдаггүй. Тохирох зүйлээ олоорой. Түүндээ бүхнээ зориул, хэзээ ч анхаарлаа сулруулж болохгүй. Амандаа орж байгаа бүх зүйлээ тооцоол. Ус сайн уу, эрүүл хоол ид”.

Ээж, охин хоёрын түүх танд ямар санагдаж байна. Та яг ийм байдлаар амьдралаа бүрэн өөрчилж чадах уу?

29
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Zolo Zolo

    Zolo Zolo

    2020/05/08 at 17:32

    Q

  2. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/05/08 at 20:55

  3. Хүсэл Хүсэл

    Хүсэл Хүсэл

    2020/05/08 at 22:57

    Б. Азжаргал

  4. Э. Анужин

    Э. Анужин

    2020/05/09 at 00:11

    Ujin Ujin

  5. Nuutstsooj Tsedenbaljir

    Nuutstsooj Tsedenbaljir

    2020/05/09 at 01:18

    Цэдэнбалжир Одонхүү

  6. 미나미나

    미나미나

    2020/05/09 at 09:43

    Н. Баска

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *