Иранд яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг тосгон шиг, нүд баясгам өнгөлөг амралтын газар байгуулжээ

0

Персийн буланд орших ираны Ормуз арал дээр нэгэн этгээд хачин байшинтай амралтын газар ажиллаж эхэлжээ. Уг цогцолбор газарт ойролцоогоор 200 орчим янз бүрийн хэмжээтэй байшингууд бий – нүд баясгам өөр өөр өнгөтэй, зөөлөн хэлбэртэй байшингууд. Өөрийн эрхгүй амралтын уур амьсгалыг бий болгож чаджээ.

“Маджара” гэх нэртэй (“адал явдал” гэдэг утгатай үг) төслийг Тегераны архитектурын зөвлөл болох ZAV Architects-аас хэрэгжүүлсэн юм.

i.dailymail.co.uk

Энэхүү “бяцхан тосгон” тус бүр нь 20 долларын үнэтэй 17 люкс өрөөнүүддээ нийт 85 зочин хүлээн авах хүчин чадалтай.

i.dailymail.co.uk

Цогцолбор газар нь оршин суух зориулалтгүй. Харин ресторан, кафе, дэлгүүр, спа, галерей, мөргөлийн өрөө болон аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг.

i.dailymail.co.uk

Ормуз арал нь өөрийн торгон элс болон байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхийд алдартай юм. Уг газрыг “солонгын арал” ч гэж ба нэрлэдэг.

i.dailymail.co.uk

Байгалийн өөрийн бүтэц нь архитекторуудыг “Маджара” төсөл хэрэгжүүлж олон өнгийн сонирхолтой цогцолбор газар нээхэд хүргэжээ.

i.dailymail.co.uk

Байшингуудын дотор засал чимэглэл ч мөн хурц өнгөтэй. Буудлын өрөө дотор талаасаа ингэж харагдана (баруун гар талын гэрэл зураг – 4 хүний багтаамжтай).

i.dailymail.co.uk

Харин энэ бол амралтын баазын хүлээлгийн танхим. ZAV Architects компанийн мэдэгдсэнээр уг төслийг хэрэгжүүлэхэд орон нутгаас 50 хүнийг татан оролцуулжээ. Эдгээр жижигхэн байшин баригдаж дуустал тэд бүрэн ажилласан байна.

i.dailymail.co.uk

Зүүн гар талын гэрэл зураг – ресторан. Баруун талынх нь – орон нутгийн үйлдвэрт хийсэн тавилгуудаас бүрдэх амралтын өрөө.

i.dailymail.co.uk

Байшингуудыг Ираны архитектор Надер Халилийн боловсруулсан Superadobe аргаар барьжээ. Superadobe техник – элс, хөрс болон цементийг шуудайлж дараа нь өргөстэй тороор бэхэлдэг. Ингээд хоорондоо аркаар холбогдсон зөгийний үүр шиг байшингууд бэлэн болжээ. Уг барилгуудыг дээд зэргийн бат бөх гэж үзэж байгаа юм.

i.dailymail.co.uk

Маджара тосгон – “Ормуз дахь амьдрал” томоохон төслийн нэг л хэсэг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар “арлын ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх боломж”-ийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ.

i.dailymail.co.uk

Монголд аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд хэрэгжүүлмээр байдаг санаа танд байдаг уу?

22
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *