
Байшин, орон сууц бүгдээрээ д ямар нэгэн хэлбэр, хэмжээтэй байдаг. Цайз эсвэл усан дээрх байшин, нэг бол зоорин дахь маш ажиллагаатай баригдсан оромж гээд бидний амьдрах газруудын хийц загварт хязгаар гэж үгүй.
Та энэ хосуудын хийсэн зүйлийг ч бас хийж болно – сургуулийн хуучин автобусыг өөрсдийн болгож, тэр чигт нь өөрчилж, дугуйн дээрх гайхалтай байшинг бүтээжээ. Одоо тэд нохойныхоо хамтаар өөрсдийнхөө бүтээсэн байшиндаа аз жаргалтай амьдарч байна.
Кристин Салдана болон Кэти Марискал нартай танилцана уу. Тэд бол ер бусын газар амьдрахаар шийдсэн хосууд

Тэд 1988 оны Crown Coach маркын хуучин автобусыг өөрсдийн болгож, 28 м/кв дугуйт байшингаа бүтээжээ


Автобусны үнэ 7500 доллар байсан бөгөөд тэд мөрөөдлийнхөө байшинг бүтээхийн тулд нийтдээ 50,000 долларыг зарцуулжээ


Энэхүү дугуйт-байшин нь зочдын өрөө, гал тогоо, хооллох хэсэг, унтлагын өрөө, угаалгын өрөөтэйгөөс гадна, хосууд ус болон цахилгааны асуудлыг нь хүртэл бүрэн шийдсэн бөгөөд жолоодлогын хэсгийг хэвээр нь үлдээсэн байна

Шинэчлэх ажлын дийлэнхийг нь мэргэжлийнхэн хийж гүйцэтгэсэн ч, хосууд хар зургийг нь өөрсдөө гаргажээ – Дотоод заслыг нь тав тухтай, орчин үеийн болон минималист байхаар тооцож хийсэн байна

Дараах бичлэгийг үзэнгээ дугуйт-байшингаар аялахыг санал болгож байна
Хосууд дугуйт-байшинд амьдрахаар шийдсэн нь, тэд хуримаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд байр болон бусад шаардлагатай зүйлсэд мөнгөө хуримтлуулах хэрэгтэй болсон гэнэ



Аялж зугаалах боломжтой нь энэ байшингийн хамгийн том давуу тал юм – цар тахлын үед тэд Лос Анжелес хотоос Хьюстон руу аялцгаажээ – Учир нь Марискал тэнд ажилд орохоор болсон байна



Танд энэхүү дугуйт-байшин ямар санагдаж байна вэ? Та ийм байшинтай болохыг хүсэж байна уу?







