Энэ намрын моод болсон эмэгтэйчүүдийн хамгийн загварлаг үсний өнгө

1

Гоёмсог бөгөөд загварлаг

Шарсан кокос – зөвхөн амттай пончик, мөстэй кофе эсвэл анхилуун жигнэмгээр тогтохгүй. Энэ бол үсний засалтын шинэ тренд болоод байна. Намар болохын зэрэгцээ бүсгүйчүүд үсний угаа гүн бор өнгөөс харин үзүүрийг нь хурц цайвар өнгөөр будах боллоо. Энэ бол халуун зунаас хүйтэн өвөл рүү аажим шилжиж байгааг илтгэх сайхан арга байна.

Шарсан кокосын өнгийг үсэнд гаргах аргыг та бүхэнд стилистүүд танилцуулж байна.

Шарсан кокосын өнгө – юу гэсэн үг вэ?

Бронд – өөртөө цайвар болон хар бараан туяаг агуулсан байх бөгөөд илүү хар өнгөн дээрээс эхлээд нийт үсний уртад цайрч дуусна. Гэхдээ “шарсан кокос” гэж үсийг зөвхөн хоёр өнгөөр л ялган будах гэж ойлгож болохгүй, хамгийн гол нь омбре техникийн адил өнгөөр бие биенээсээ аажим уусаж байгаад онцлог шинж байгаа юм. “Энэ бол гүн хар уг байна, тэгээд үзүүр рүүгээ аажим цайрч эхлэх юм” – гэж Балтиморын стилист Эми Рескрот тайлбарлажээ.

Ийм үсний өнгийг хэрхэн гаргах вэ?

Allure

Атлантагаас ирсэн үсчин Кейл Стюарт өөрийн нэг үйлчлүүлэгчийнхээ үсийг шарсан кокосын өнгөөр будахад дараах дэс дарааллаар явжээ: эхлээд үйлчлүүлэгчийнхээ үсийг байгалийн гаралтай бор өнгөөр үсийг нь будсан, үзүүр рүүгээ илүү цайвар өнгийг тодосгож өгөхийн тулд бор өнгөөрөө илүү гүн будаж өгнө. Дараа нь өнгө уусгах техник ашиглан цайруулагчаа түрхэнэ. Цайруулагч үйлчилж эхлэнгүүт нь Стюарт хамгийн хүйтэн өнгөөр тонерээр үсийг будсан, ингээд л “шарсан кокос” өнгийг зоригтой гаргаж чадлаа. Рексортын ажлын үр дүн илүү зөөлөн буюу шаргал талдаа болсон.

Allure

Ийм өнгө хэнд илүү зохих вэ?

Төрөлхийн хүрэн бор үстэй бүсгүйчүүд энэ будалтыг туршиж үзэхэд буруудахгүй. Таны үсний өнгө хангалттай хар байгаа гэж Рексрот хэлж байна, тиймээс шарсан кокосын өнгө танд – хурц өнгөөр үсээ будахад нэг их хүч хөдөлмөр шаардагдахгүй. Үсний уганд санаа зовох зүйл алга, үс ургах явцад таны үсний уг илүү их “шарагдсан” юм уу даа гэмээр л харагдана.

Хэрвээ та буурал үстэй бөгөөд үүнийгээ далдлахыг хүсэж байгаа бол шарсан кокосын өнгө бас тохиромжтой. Үнэндээ үсчин таны үсийг үндсэн өнгөөр будах хэрэг гарна л даа. Дараа нь цайруулахын тулд танд тохиромжтой арга техник ашиглах биз ээ.

4
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *