Хамгийн их хөрөнгө зарсан 10 том бүтээн байгуулалт

0

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө өнөөгийн түвшинд асар том барилга байгууламжийг богино хугацаанд барьж чаддаг болжээ. Энд бид та бүхэнд хамгийн их хөрөнгө зарцуулсан томоохон байгууламжуудыг танилцуулах ба инфляцыг тооцож тухайн байгууламж яг одоо баригдвал ямар үнэтэй болохыг нь мөн үзүүлэхээр зорьсон билээ.

Ла Маншийн туннель – 22,4 тэрбум доллар

Ла Маншийн туннель (ченнел) Английн өмнөд хэсгийг Францын хойд хэсэгтэй холбох ба энэ байгууламжийг Франц, Британийн 15 компани нийлж барьсан байна. Аюулгүй байдал, экологийн өндөр шаардлага тавигдаж байсан нь зардалд нөлөөлж анх төлөвлөснөөсөө 80%-иар их хөрөнгө шаардагдсан байна. 1988 онд анхны ажлууд эхэлж 1994 онд ашиглалтанд орсон энэ туннелийг барих явцад 10 ажилчин амь насаа алдсан гэдэг.

Энэхүү туннель 3 хэсгээс бүрдэх ба төмөр замын хоёр туннель нь 7,6 метр диаметртэй бол үйлчилгээний туннель 4,9 метр диаметр юм байна.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 1

Их Диг, Бостон – 23,1 тэрбум доллар

Уг автозам нь Бостоны үндсэн маршрутыг өөрчлөхөд зориулагдсан ба тухайн бүсийн гол зам болох я-93-ыг өөрчлөн Томас О’Нил-ийн туннелтэй уялдах ёстой байв. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад маш олон саад бэрхшээл учирч байсан ба жишээ болгож живсэн усан онгоцнуудыг хэлэх хэрэгтэй.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 2

Олон улсын Кансай нисэх буудал – 29 тэрбум доллар

Энэ нисэх буудал хиймэл арал дээр хийгдсэн бөгөөд ингэснээрээ элдэв газар хөдлөлт, далайн давалгаанаас бүрэн хамгаалагдсан юм. Осакигийн буланд байрлах энэ нисэх буудлын өртөг нь 29 тэрбум ам доллар билээ.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 3

Калифорнийн хурдны галт тэрэг – 33 тэрбум доллар

Бүтээн байгуулалт 2015 онд эхэлсэн ба эхний хэсгийг 2029 онд дуусгах төлөвлөгөөтэй. Энэ төсөл нь Америкийн олон том хотуудыг хурдны галт тэргээр холбох олон төслийн ердөө нэг нь юм. Төслийн удирдагч Жефф Моралес нийт зардлыг 33 тэрбум орчим гэж тооцож байгаа ба цаашид шинэ технологийг хэрэгжүүлэх учир зардал буурна гэж үзэж байна. Эхний хэсэг Сан Франциског Лос Анжелестай холбох ба галт тэрэг 350 км/цаг хурдтай зорчино.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 4

Сонгдо – 40 тэрбум доллар

Өмнөд Солонгосын Сөүл хотын ойролцоох хиймэл арал дээр байгуулах Сонгдо төслийн зардал нь 40 тэрбум ам доллар юм. Энэ нь ухаалаг хот болох ёстой бөгөөд хог хаягдлыг автоматаар боловсруулах, хүчилтөрөгчөөр хангах цэцэрлэг зэрэг олон шинэ технологийг хэрэглэх юм гэнэ. Мөн туулай, буга, хандгай болон бусад амьтад бүхий төв амьтны хүрээлэн бий болох бөгөөд жуулчдыг татахын тулд олон улсын нисэх буудал Инчоны ойролцоо байрлана.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 5

Дубайлэнд – 76 тэрбум доллар

2008 онд санхүүгийн хямралаас шалтгаалан төслийг зогсоосон боловч 2013 оноос эргэн сэргэжээ. Одоогоор хөрөнгө оруулагчид 76 тэрбумын зардал гаргаад байгаа ба хэрвээ энэ байгууламжийг барьж дуусгаж чадвал дэлхий дээрх хамгийн том, хамгийн үнэтэй зугаа цэнгэлийн парк болох юм. Диснейн парк, IMAX кинотеатрууд… гээд олон олон зүйл байх ба дизайныг нь эртний арабын үлгэр домгоос санаа авсан гэнэ. Тийм учраас 1001 шөнийн үлгэр зохих тусгалаа олсон байлгүй яах вэ.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 7

Абдалла хааны эдийн засгийн төв хот – 86 тэрбум

Барилга байшингууд дэд бүтэцтэйгээ баригдаж дуусахад багцаалсан дүнгээр 86 тэрбум зарцуулах бололтой. Мекка хотоос цаг гаруй явах зайд баригдах энэ хот нь Саудын Арабын жуулчдын очих бас нэгэн том төв болох нь зайлшгүй. Энэ хотод дээд зэрэглэлийн зочид буудлууд, оффисууд, алдартай дээд сургуулиуд, том нисэх буудал баригдана.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 6

Кашаган – 116 тэрбум

Энэ бол сүүлийн 40-өөд жил ашиглаж байгаа Каспийн тэнгис дэх нефть олборлох газар юм. Баригдах дэд бүтэц нь 2017 оноос өдөрт 90 000 баррел нефть олборлох боломжийг олгоно. Хоолой гэмтэж нефть асгарах болон бусад олон бэрхшээлийн улмаас ашиглалтанд өгөх хугацаа хойшилсоор байгаа ба бас нэг том бэрхшээл нь нефть байгаа хэсэг маш өндөр даралтанд байгаа нь өрөмдөхөд маш аюултай байдал үүсгэдэг явдал юм.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 8

Олон улсын сансрын станц – 150 тэрбум

Энэ тоо маш их санагдаж болох ч тухайн төсөлд олон орон оролцож байгаа гэдгийг санах хэрэгтэй. Эвлүүлдэг буюу модуль бүхий энэ станцыг барихад АНУ, Орос, Канад, Япон, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Голланд, Норвеги, Испани, Швед болон Швейцар улсууд оролцож байгаа бөгөөд Оросын зөөгч пуужин болон сансрын нисгэгч бүхий хөлгүүд станцыг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ.  Модуль болгон дэлхийд хийгдээд сансарт гаргаж хооронд нь холбох аж.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 10

Улс хоорондын замын систем – 459 тэрбум

2015 онд энэ төсөл татвар төлөгчдийн 459 тэрбумыг зарцуулсан байна. Энэ төслийн төлөө АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйенхауер их идэвхтэй ажилласан ба тэрээр зөвхөн тээврийн хэрэгсэл зорчих биш цэргийн янз бүрийн анги нэгтгэлийг онцгой нөхцөлд түргэн хугацаанд нааш цааш зөөх боломжтой байхад ихээхэн анхаарал хандуулж байжээ. Төсөл 1956 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төслийн ачаар АНУ-д ачаа тээвэр хүргэх боломжгүй газар бараг үгүй болжээ.

Хамгийн их хөрөнгө зарсан 10 бүтээн байгуулалт 9

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/13 at 21:35

    Manaid bas aimar aimar hurungu zarsan tusuluud baigaashd. Tednees yaagaad oruulaagui ym

  2. Зочин

    2016/01/14 at 01:01

    ted nar chine 1, 2 li terbum baigaa

  3. zail psda mine

    2016/12/19 at 15:26

    neehch ih bish bolhoor tegej baigaa yum llr mine uduud baigaarai muu t1 sda chin t1 teeed baihiin llr chin unen pizda nii t1 pizda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *