
Далай тэнгисээр тохь тухтай орчинд аялах шиг сайхан юм хаа байх вэ? Тэгвэл та энэ өвөл ингэж явж болох 10 тансаг дарвуулт онгоцтой танилцана уу. Эдгээр хөлөг нь баар, кинотеатр зэрэг олон зүйлсийг өөртөө агуулдгаас гадна усны цана, нисдэг тэрэгний зогсоол …гээд таны ямар ч хүслийг биелүүлэх боломжийг бүрдүүлж чаджээ.
“Кристина О”
Очих газар: Карибын арлууд
Долоо хоногийн төлбөр нь 455 000 евро болох энэ дарвуулт хөлөг цагтаа Грекийн тэрбумтан Аристотель Онасисийн хөрөнгө байсан бөгөөд сая сая долларыг зарж гоёсон энэ онгоц маань 1950-иад оны үеийн хамгийн тансаг нь байлаа. Одоо “Критина О” 17 кают буюу өрөөтэй ба маш том задгай талбай, гоёл чимэглэл бүхий усан сан, жакузи, зочны гурван өрөө, тоглоомын өрөө зэрэг байх бөгөөд цагтаа Уинстон Черчилль Жек Кеннеди нарын танилцсан баар ч бас бий.
Triple Seven
Очих газар: Малдив
Долоо хоногийн төлбөр нь 610 000 доллар.
Triple Seven-д таван кают, романтик үдэшт зориулсан хоолны өрөө зэрэг хэд хэдэн өрөө, кинотеатр, барбекю-сет бий.
TV
Очих газар: Зүүн Өмнөд Ази
Долоо хоногийн төлбөр 850 000 евро
Энэ дарвуулт онгоц нь нэг дор маш олон хүн хүлээж авах боломжтой байхаар анхнаасаа хийгдсэн билээ. Энд хэд хэдэн зочдын өрөө, амралтын бүс, маш том таван VIP болон гурван энгийн кают, спа төв, бэлтгэлийн заал, гоо сайхны салон, саун, массаж, кинотеатр гээд бүгд бий. Харин дарвуулт онгоцны эзэнд тусад нь зориулсан ажлын өрөө, жакузи бүхий тусгай задгай талбай, ажлын өрөө байдаг байна.
Sherkhan
Очих газар: Антарктид
Долоо хоногийн төлбөр 425 000 доллар
Хангалттай зай талбай, олон зориулалтынхаа ачаар энэ дарвуулт онгоц олон хүн зэрэг хүлээн авах боломжтой. Маш тансаг 13 кают нь 26 хүнд зориулагдсан бол түүнээс дутахгүй хоолны өрөө нь 22 хүнд нэгэн зэрэг үйлчилнэ. Үүнээс гадна хүний сонирхолыг татах олон зүйлс байхаас тунгалаг ёроол бүхий жакузыг онцолж болох юм.
“Лэди Шеридан”
Очих газар: Карибын арлууд
Долоо хоногийн төлбөр 390 000 доллар
Тусгай кабинет бүхий 6 кают, зочны унтлагын өрөөнүүд, номын сан, театр, эргэлдэх буйдантай энэ дарвуулт онгоцонд зочид хүлээж авахад тун тохиромжтой ба та зочдоо шарсан махаар дайлж наран шарлага хийлгэх боломжтой.
Suri
Очих газар: Номхон далайн өмнөд хэсэг
Долоо хоногийн төлбөр 375 000 доллар
Энэ дарвуулт онгоц дээр найман кают, массаж болон спад зориулсан өрөө, өвөрмөц кино заал, гидро-онгоц, нисдэг тэрэг, ховеркрафт бий. Анх энэ онгоцыг өрөмийн хэрэгсэл зөөх тээврийн хөлөг байхаар хийсэн боловч 1978 онд загас агнуурын онгоц болгон өөрчилсөн билээ. Энэ дашрамд хэлэхэд 2016 оны 1-р сард энэ дарвуулт онгоцоор аялж яваа хүн Жейсон Статхемийн “Механик 2” цоо шинэ киног үзэх боломжтой.
Dream
Очих газар: Антарктид
Долоо хоногийн төлбөр нь 455 000 евро
13 каютад 26 хүн байрлах ба нэг каютад унтлагын өрөө болон хоёр люкс багтана. Нисдэг тэрэг буух талбайтай, усанд шумбах боломж бүхий завь, бэлтгэлийн өрөө, спа өрөө, саун, кинотеатр бүхий энэ дарвуулт онгоцоор аялж яваа хүн цасны скүүтэр, падлбордоор гулгах боломжтой.
Deniki
Очих газар: Галапогосын арлууд
Долоо хоногийн төлбөр 270 000 доллар
10 хүн байрлах 5 кают, бэлтгэлийн заал, саунтай энэ дарвуулт онгоцонд уужим цэлгэр усан шүршүүр бүхий өрөө байх ба мөн усан массаж хийх боломжтой матрасстай ор бий.
Sycara IV
Очих газар: Багамын арал, Нассау хот
Долоо хоногийн төлбөр 225 000 доллар
Зочны өрөө бүхий 5 кают, жижиг гал зуух бүхий зочны өрөө, 54 инчийн телевизор, тохь тухтай буйдантай энэ дарвуулт онгоцны дээд давхарт 8 хүнд үйлчлэх хоолны өрөө, жакузи, наран шарлагын бүс байна.
Sycara V
Очих газар: Карибийн арлууд
Долоо хоногийн төлбөр 585 000 доллар
Зочны өрөөтэй 6 кают, лифт буюу өргөгч шат, гэрийн кинотеатр, амралтын өрөө, номын сан энэ дарвуулт онгоцонд бий. Гол унтлагын өрөөнд тусгай ажлын өрөө, жакузи бүхий хоёр угаалгын өрөө, угсарсан хувцасны өлгүүр байх ба энэ унтлагын өрөөнд ойрхон тусгай хоолны өрөө мөн байрлана.
Safari Explorer
Очих газар: Хавайн арлууд
Долоо хоногийн төлбөр 200 895 доллар
Энэ дарвуулт онгоцонд 36 хүнд зориулсан 18 кают байх ба дээд давхарт далай руу харсан жакузи, саун байрлана. Идэвхтэй амрах сонирхолтой хүн байдаркаар сэлэх эсвэл эрэг дээр гарч уулын дугуйгаар оргилд гарч болох юм.








Зочин
2016/01/13 at 21:34
Eniigee unegui.mn deer taviach
Зочин
2016/01/14 at 00:49
bi yamarch darvuul harsangui