Ямар ч эмэгтэйг загварлаг, сайхан бүсгүй болгож харагдуулах 13 бяцхан заль мэх

1

“Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэх эртний сайхан үгийг санаж байна уу? Орчин үеийн хувцас бараг л ярих нь холгүй байна, тиймээс эзнийхээ тухай их зүйлийг илэрхийлэх болжээ. Заримдаа өчүүхэн хичээл зүтгэл гаргахад л хангалттай байдаг. Цаг тухайд нь арчиж цэвэрлэж индүүдээд, өөртөө тохирох хэмжээгээ сонгоно, ингээд л бүсгүй хүн дүр төрхөө сэргээх боломжтой. Гэхдээ зарим нэг загварлаг бүсгүйчүүд бяцхан арга заль хэрэглэдэг бөгөөд бага зардлаар илүү үнэтэй мэт харагдах боломжтой ажээ. Хязгаарлагдмал төсөвтэй байгаа үед загварлаг харагдах боломж үнэхээр бий гэдгийг энэхүү нийтлэлд харуулах болно. Гэхдээ мэдээж арга заль хэрэглэх нь ойлгомжтой, та бүхэндээ одоо танилцуулах гэж байна.

1. Бүсээ хааш яайш бүслэх

© picture alliance / Runway Manhat / East News

Жирийн нэг бүс ч гэсэн танигдахын аргагүй болтол гадаад үзэмжийг өөрчилж чадна. Жишээ нь, дунд зэргийн өргөнтэй бүс нь урт хантааз эсвэл oversize пиджак дээр бүслэхэд загварын хувьд сайхан зохицдог. Моодны хувьд хэдэн шатаар ахих энгийн арга бий. Бүсийг хамгийн эцсийн мөчид яаран сандран зангидсан мэт бүсний үзүүрийг эв хавгүй унжуулахад л болно.

 

2. Өнгийн гутал өмсөнө

© Bauergriffin.com / East News © GONZALO / Bauergriffin.com / East News

Гутлаар хурц буюу “сонгодог бус” өнгө нэмэх боломжтой. Хурц гээд заавал этгээд эсвэл неон өнгө байх албагүй, хамгийн гол нь гутлаа өдөр тутмын хувцас, хэрэгсэлтэйгээ зохицуулах хэрэгтэй. Хурц сонгодог өнгийн туфлийг масс-маркетаас авч болно, үнэтэй брэндийнхээс дутахааргүй сонголтын хувьд санаа зовох зүйлгүй арвин. Бүдүүн хадуун жийнсэн хувцас, футболкыг ч моодны болгож харагдуулна.

 

3. Дөрвөлжин нүдний шилээр дүр төрхөө гоёорой

© ASSOCIATED PRESS / East News © PacificCoastNews / East News

Загварлаг энэ төрлийн гоёлыг яагаад өөрийн цуглуулгадаа заавал байлгах ёстой вэ? Яагаад гэвэл дөрвөлжин нарны шил бараг бүх хүнд зохидог. Нарны шил нь нууцлаг бөгөөд хээнцэр харагдуулдаг байна. Заавал зуны улирлыг хүлээх ч хэрэггүй, өвөл зүүхэд ч нүдэнд тустай. Өвөл цасанд нүд гялбана бас хүйтэнд нүд даараад байгаа ч юм шиг тэр мэдрэмжийг бид бүгд сайн мэднэ. Энэ таагүй мэдрэмжээс зайлсхийхийн тулд нарны шил зүүхийн зэрэгцээ загварлаг харагдаж яагаад болохгүй гэж.

 

4. Цагаан хувцсанд дурлаарай

© W8Media / MEGA / Mega Agency / East News © Rocky / WENN.com / agefotostock / East News

Цагаан өнгө дүр төрх чимнэ, залуужуулна бас ёслолын хэв маяг оруулдаг. Хөлнөөсөө толгой хүртэл цагаан өнгийн хувцас өмсөх – онцгой үйл явдал болжээ гэж ойлгоно. Амьдрал дээр үнэхээр онцгой нөхцөлд л бүсгүйчүүд ингэж хувцаслах байх, энэ нь хээнцэр бөгөөд тансаг харагдана. Харин дээгүүрээ цагаан өнгийн хувцас өмссөн бүсгүй загварлаг харагддаг байна. Тэр пальтонд хэдэн төгрөг төлсөн нь хамаагүй – харагдах үр дүн нь адилхан. Цагаан өнгийн хувцас арчилгаа их шаардана, гэхдээ загварлаг харагдахын тулд иймэрхүү хүч хөдөлмөр зарахаас өөр яалтай.

 

5. Хурц тод өнгийн нэмэлт хэрэгсэл

© LGjr-RG, PacificCoastNews / East News © Wagner Az, PacificCoastNews.com / East News

Жирийн цулгуй хувцас дээр нэг л хурц өнгө нэмсэн байхад, жишээ нь цүнх, ороолт зүүсэн байхад харагдах дүр төрх эрс сэргээд ирдэг. Гэхдээ ямар нэгэн зураг, хээ хуаргүй хурц өнгийн нэмэлт гоёл байх нь хангалтгүй. Нөгөө талаасаа зураг, хээ хуарыг хэтрүүлж болохгүй бөгөөд ганц том элемент байхад л хангалттай. Энэ тохиолдолд даруухан, гэхдээ хээнцэр харагдаж чадна.

 

6. Нэг ээмэг зүүх. Хоёр өөр загвартай ээмэг зүүсэн нь дээр

© DDNY/Broadimage / East News

Хайртай “хадаасан” ээмгээ нэг чихнээсээ салгахгүй байж болно, харин өрөөсөн чихэндээ тухайн өдрийн сэтгэл санаандаа тохируулж зүүгээрэй. Хоёр ээмэгний өнгө, хэмжээ, загвар хоорондоо зохицож байх ёстой. Зохицуулж байна гээд заавал бэлэн ээмгийг дэлгүүрээс үнэтэй худалдаж авах хэрэг ч байхгүй. Таны гоёлын хайрцагт байгаа олон ээмэг дундаас тохирох хос гарч л таарна. Өрөөснийг нь гээсэн ээмгээ ч яаран бүү хаяарай, хэзээ нэгэн цагт өөр ээмэгтэй хослуулаад зүүх өдөр ирнэ.

 

7. Хатуу материалтай цүнх сонгохыг хичээгээрэй

© Pedro Andrade, PacificCoastNews.com / East News © MEGA / East News

Зөөлөн арьс эсвэл түүний эко хувилбар нь амархан хэлбэрээ алдах тул цүнхний өнгө үзэмжийг муухай харагдуулдаг. Хатуу материалтай цүнх хоосон байхдаа ч хэлбэрээ алдахгүй. Хатуу материалтай цүнх өөрийгөө нэртэй дизайнерынх гээд байгаа мэт, тэгээд ч эдэлгээ даах чадвар сайтай. Лакадсан материалаар хийсэн цүнх хээнцэр харагдах хэдий ч нэг зүйлийг анхаарвал зохино: ямар нэгэн өөтэй болвол шууд нүдэнд тусдаг муу талтай.

 

 

8. Саарлыг бор өнгөтэй хослуулах

© RGK, PacificCoastNews / East News

Бор өнгө саарлыг дулаан болгож өгдөг. Гэгээлэг элсэн, camel туяа нь саарал өнгөтэй хослоход таатай бөгөөд гоёмсог харагдана. Энэ өнгөний хослол зүгээр ч нэг алдартай дизайнер Жоржио Арманигийн хайртай хослол болоогүй нь ойлгомжтой.

 

9. Этгээд гоёл

© PacificCoastNews.com / East News © PacificCoastNews.com / East News

Загварлаг бас үнэтэй хувцас өмссөн юм шиг харагдахын тулд заавал алтан эдлэл зүүх албагүй. “Өөрийгөө илэрхийлэх” гоёл чимэглэлийг олохыг хичээгээрэй. Эмээ эсвэл ээжийн гоёлын шургуулганд өвлөгдөж ирсэн гоёмсог бөгж байгаа юм биш биз, эсвэл хаа нэгэн улсад аялж байхдаа шууд нүдэнд туссан гоёл худалдаж аваад одоо дэмий хэвтэж байгаа ч юм билүү? Тэр гоёлыг тайлалгүй зүү, дараа нь сонирхолтой түүхийг нь найз нартаа ярьж өг. Бугуйвчны цуглуулгаар давтагдашгүй гоёл чимэглэл хийж болно, магадгүй таны цуглуулга дотор өөрийн түүхийг өгүүлэх бугуйвчнууд байгаа биз ээ. Гэхдээ өөрийгөө төмрийн цуглуулга болгохгүйн тулд энгийн дүрмийг баримтлахад л хангалттай: биеийн нэг хэсэгт л зүүх хэрэгтэй, жишээ нь, шуундаа эсвэл хуруундаа, эсвэл хүзүүндээ болон чихэндээ.

 

10. Ханцуйгаа шуух

© TED, PacificCoastNews / East News © JS/Thibault Monnier, PacificCoastNews / East News

Ханцуйг эргүүлэхгүй харин хойш нь замбараагүй шууна. Зүгээр шуусан ханцуй байнга унжиж орж ирэх байх, тиймээс тохойныхоо доохон талд резинээр тогтоогоорой. Таны дүр төрх сонирхолтой бөгөөд хөнгөн харагдах болно Мөн ханцуйгаа санамсаргүй байдлаар дотогшоо нугарсан мэт шуудаг арга ч бий.

Нэгэн бүсгүй өөр дээрээ энэ лайфхакыг туршиж үзжээ, үнэхээр үр дүнтэй юм гэж бид дүгнэлээ. Пиджак уу эсвэл цамц уу хамаагүй. Замбараагүй хойш нь шуусан ханцуй үнэхээр дүр төрх сэргээж байна.

 

11. Нэгэн зэрэг хэд хэдэн цүнх барих

© Liam Goodner, PacificCoastNews / East News

Бүсгүй хүн болгонд хэд хэдэн хайртай цүнх байдаг, танд дуулгах таатай мэдээтэй. Хэд хэдэн цүнхийг хослуулж барих моод гарчээ. Хэмжээ, өнгө нь өөр байж болно. Дизайнерууд энэ аргыг загварын үзүүлбэртээ ч ашиглах болсон, энгийн амьдралд ч гэсэн зохимжтой харагдаад байгаа юм.

 

12. Хиймэл илгэн хувцас өмсөх

© Miguel Aguilar/JS, PacificCoastNews / East News © ROMA / MEGA / East News

Цэвэр арьсан хувцас авч өмсөх боломж байхгүй бол хиймэл материалаар орлуулж болно, гэхдээ хиймэл илгэн хувцас сонгохыг зөвлөж байна. Материал нь өөрөө үнэтэй харагдуулахаас гадна хиймэл арьснаас илүү үзэмжтэй байна. Гутал эсвэл дээгүүр өмсөх хувцас ч байж болно. Жирийн нүдээр хиймэл илгийг жинхэнээс нь ялгах амаргүй.

 

13. Өөртөө бага зэрэг замбараагүй дүр төрх бий болгоорой

Тогтсон стандартыг хааяа ч болов мартаж байгаарай. Цамц, футболк, ажлын гоёмсог цамцыг дүрэм бусаар өмсөх нь сонирхолтой, шинэ дүр төрхтэй болсон мэт харагдана. Цамцны нэг талыг гадуур нь чөлөөтэй унжуулж орхиж болно. Сонгодог хэв маягийг баримтлах дуртай бүсгүйчүүдэд этгээд сонсогдох байх, гэсэн хэдий ч орчин үеийн бөгөөд зоригтой харагдах болно шүү.

Хувцасны ямар загвар хүнийг илүү чимдэг гэж та боддог вэ?

14
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *