Цаг ямагт л ядраад байгаа мэт мэдрэмж төрөөд байвал дараах 7 зуршлаа өөрчлөөд үзээрэй

0

Хангалттай унтаж чадахгүй бол бүх л өдрийн туршид ядраад байгаа мэт тухгүй мэдрэмж төрөх нь бий. Үүнийг шинжлэх ухаанд архаг ядаргааны хам шинж гэж нэрлэдэг бөгөөд хоолны дэглэмээ өөрчлөх, илүү их ус уух зэрэг өдөр тутмын дадлаа өөрчилснөөр үүнээс салах бүрэн боломжтой байдаг ажээ.

1. Зохисгүй хооллолт

Нүүрс ус бол хүний биеийг эрч хүчээр тэтгэж байдаг гол зүйл билээ. Гэвч өглөөний цайндаа үр тарианы гаралтай хүнс, паста, пицца зэргийг хэрэглэх нь цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлж, маш эрч хүчтэй буй мэт мэдрэмжийг хүнд төрүүлдэг ажээ. Улмаар цусан дахь чихрийн хэмжээ буурах үед эрч хүчтэй мэдрэмж тань ядрангуй байдлаар солигддог байна. Иймээс чихрийн агууламж багатай, ханасан нүүрс усаар баялаг хүнсний ногоо болон овьёос зэрэг хүнс хэрэглэх хэрэгтэй.

 

2. Хэт идэвхгүй байдал

Та магадгүй их ажлын дараагаар ядарч ирээд хэвтэж амрах нь эрч хүч нөхнө гэж боддог байх. Гэвч дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвших нь таныг илүү эрч хүчтэй байхад тусалдаг гэнэ. 2008 онд насанд хүрэгчдийн дунд хийгдсэн нэгэн судалгаагаар долоо хоногт 3 удаа дасгал хийж хэвшсэн хүмүүс бусдаас илүү бага ядарсан мэдрэмж авдаг гэдгийг олж тогтоожээ.

 

3. Гүн нойрсож чадахгүй байх

© face to face/FaceToFace/REPORTER / East News

7-9 цаг унтсан хэдий ч ядарсан хэвээрээ л байна уу? Хэрэв тийм бол та хангалттай гүн нойрсож чадахгүй байгаа тул ядарсан мэдрэмжээсээ салж чадахгүй байгаа ажээ. Иймээс та унтах болон сэрэх цагаа тогтмол байлгахыг хичээгээрэй. Мөн та оройн цагаар кофе уудаг бол энэ зуршлаа орхиж, унтахын өмнө дэлгэцийн өмнө өнгөрүүлэх цагаа багасгаарай.

 

4. Хоолонд хэт мэдрэмтгий байх

© shutterstock.com

Өдөрт та ямар нэгэн шалтгаангүйгээр ядарсан мэдрэмж авсаар байгаа бол энэ нь та хоол хүнсэнд хэт мэдрэмтгий нэгэн байх магадлалтай ажээ. Ийм хүмүүс ялангуяа өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн, цавуулаг зэрэгт маш мэдрэг байдаг.

 

5. Хангалттай хэмжээний ус уухгүй байх

© shutterstock.com, © shutterstock.com

Биеэс гадагшилж буй усаа хэрэглээгээрээ нөхөж авахгүй бол усны дутагдалд орж, анхаарал төвлөрөл багасч, ядарч эхэлдэг ажээ. Мөн дасгал хийх явцдаа ус уудаг хүмүүс бусдаас илүү бага ядралт авдаг тухай судалгаа ч бий.

 

6. Стресст автах

Стресс нь хүнийг ядаргаанд оруулдаг тухай судалгаа бий. Йог болон болон бясалгал хийснээр таны сэтгэл санаа илүү амар амгаланг мэдэрч, стрессээс ангижрах боломжтой.

 

7. Амин дэмийн дутагдалд орох

Төмөр, D амин дэм, В12 амин дэмийн дутагдал нь танд ядарч сульдсан мэдрэмж төрүүлдэг ажээ. Иймээс бууцай, брокколи, мах зэрэг төмрийн агууламж өндөртэй хүнс хэрэглэхийг зөвлөж байна. В12 амин дэмийг та сүү, өндөг, салмон загас зэргээс авах боломжтой бол D амин дэмийг мөөг, тослог загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс авах боломжтой. Мөн наранд биеэ шарах нь нэн тустай.

Хангалттай удаан унтаж амарсан ч ядарсан хэвээрээ л байгаа мэт мэдрэмжийг авч байсан уу? Тэр тохиолдолд та ямар арга хэмжээ авдаг вэ?

15
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Shinejargal Shinejargal

    Shinejargal Shinejargal

    2020/10/14 at 22:22

    👵👴👩👨👧👦👼👶😹😿🙀😼😽😻😸😸😺😺👸👹🙈🙉🙊💀👽💩🔥✨🌟🌟💫💥💢Z💦💧💤💨💨👂👀👃👃👅👄👄👍👎👎👌👌👆👐👋👀✊💨💨👀👋✋👐👐👍👎👍👀👀👂👂💨💨👀👀👃✋👐👍👎👐✋✊өөлөөнихол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *