Таныг загварлаг харагдахад саад учруулдаг 9 жижиг алдаа. Хүмүүс төдийлөн анхаар хандуулдаггүй боловч гадаад үзэмжийг маш ихээр гутаадаг

0

Хувцсаар нь угтаж, ухаанаар үддэг гэж зүйр үг бий. Цэвэр цэмцгэр, өөртөө тохируулаад өмссөн хувцас хүнийг өөртөө итгэлтэй болгоно, шинэхэн хамт олон ч халуун дулаан хүлээж авдаг. Үнэндээ, орчин үеийн загварлаг хувцасласан хүний гадаад төрхийг өчүүхэн жижиг зүйл ч эвддэг ажээ.

Та ч гэсэн нэг иймэрхүү тохиолдолтой учирч байсан биз ээ: “Энэ хүн ямар гоё харагддаг юм бэ? Гэхдээ ганц засах юм нь гэвэл…”.

1. Халаасан дахь утас

© depositphotos

Утас бидний амьдралын салшгүй хэсэг болоод удаж байна. Гэхдээ жижигхэн халааснаас цухуйх ухаалаг утас эсвэл халаасны цаанаас хэлбэр нь мэдрэгдэх утас үнэхээр муухай харагддаг. Халаасандаа янз бүрийн овортой зүйл хийдэг тэр зуршлаасаа салахыг хичээгээрэй. Энэ муу зуршил таны гадаад үзэмжийг эвдээд зогсохгүй мөн хувцсанд ч муухай хэлбэр үлдээдэг байна.

 

2. Пүүзнээс цухуйх оймс

Оймс таны дүр төрхөд ямар нэгэн чухал үүрэг гүйцэтгээгүй бол пүүзнээс аль болох харагдахааргүй оймс өмсөхийг хичээгээрэй. Хөвөн даавуун уу эсвэл капронон материалтай юу тэр нь хамаагүй, пүүзэндээ тохироогүй оймс гадаад үзэмжийг шууд гутаадаг. Аль болох пүүзнээс цухуйдаггүй загварыг л сонго.

 

3. Бариу хувцасны цаанаас мэдэгдэх триконы оёдол

Эмэгтэй хүний зузаан трико нь урд, хойноо бүдүүн оёдолтой байдаг. Дээгүүр нь нимгэн материалтай хувцас өмсөхөөр шууд л мэдрэгдэнэ. Тийм учраас хувцас худалдаж авахдаа оёдлыг нь сайтар анхаарч байгаарай. Том нэхээстэй ноосон цамц эсвэл урт унждаг цамц боломжтой: триконы бүдүүн оёдлыг нууж чадна.

 

4. Гутлын чимэглэл

Чимэглэлийн гялалздаг элемент тайзан дээрээс л гоё харагддаг болохоос бус өдөр тутмын амьдралд үнэндээ зохидоггүй. Том чулуун чимэг үнэтэй хувцас өмссөн гэж харагдуулахгүй, харин ч дүр төрхийг улам хямдхан харагдуулдаг талтай. Тэгээд ч наасан гоёл чимэглэл нь хууларч унах нь амархан. Ингээд л нэг хувцас шууд хэрэглээнээс гарч байгаа юм.

 

5. Дутуу чихсэн цамц

Банзал эсвэл өмдөнд гүйцэд чихэж хийгээгүй цамц дээгүүрээ хуниралдаж таныг илүү бүдүүн харагдуулахад хүргэхээс гадна үрчийж муухай болдог. Үүнээс зайлсхийхийн тулд дэрвэгэр банзал сонгоорой. Ийм загварын банзалд цамц чихэж өмсөхөд амархан байх ажээ.

 

6. Тохироогүй дотуур хувцас

Төгс галбирыг ч буруу сонгосон дотуур хувцас эвддэг. Ялангуяа бариу хувцас өмсөх гэж байгаа бол хөхний даруулга, дотоож хоёртоо онцгой анхаарал хандуулж байж сонгоорой. Бариу хувцас таны галбирыг тэр чигт нь ил харагдуулдаг юм. Хээтэй эсвэл сонгодог хөвөн даавуун дотуур хувцаснаас энэ удаад татгалз, аль болох оёдолгүй, гөлгөр материалтайг сонгоно.

 

7. Татагдсан трико

Хүйтний улирал ирэхээр олон бүсгүйчүүдийн толгойны өвчин хөдөлнө. Одоо капронон триконы цаг иржээ. Сарын хэрэглээний бараг гуравны нэгийг нь аваад явчихдаг энэ төрлийн хувцас толгойн өвчин болох нь ойлгомжтой. Ганцхан гогдоход л хогийн саванд хаяхаас өөр аргагүй. За яах вэ, гээд өмсөхөд таны гадаад үзэмж шууд доошилно. Тэгэхээр энэ эвгүй байдлаас өөрийгөө аврахын тулд хэд хэдэн сайн чанарын трико аваад тавьсан байхад илүүдэхгүй. Харин ганц хоёр гогодсон триког яаран хаях хэрэггүй, хүйтэн өдөр өмдний дотуур өмсөж болно.

 

8. Өдөөн хатгасан утга бүхий бичигтэй футболк, цамц

Гадаад хэл дээрх бичигтэй хувцас сонгохдоо маш анхааралтай хандах хэрэгтэй, магадгүй үүнээс болоод эвгүй байдалд орж болохыг ч үгүйсгэхгүй юм. Хэрвээ бичсэн ишлэлийн утгыг сайн ойлгохгүй байвал интернетээр орчуулаад үзэхэд буруудахгүй. Гоё нүд баясгасан үсгүүд харагдаж байгаа шигээ утга агуулаагүй байх тохиолдол зөндөө. Мөн улс төр, шашин шүтлэг болон сонирхлын тухай уриа, өдөөн хатгасан утга бүхий бичигтэй хувцаснаас шууд татгалзах нь зөв. Эдгээр нь хамт олны дунд таагүй маргаан үүсэх шалтгаан болдог.

 

9. Чанар муутай хиймэл үс

© depositphotos

Ан амьтдыг хамгаалах зорилгоор амьтны гаралтай үс ноос, арьснаас дэлхий нийтээрээ татгалзах болжээ. Үүний оронд хиймэл арьс, үс ноос гарч ирсэн юм. Хиймэл л юм чинь гээд гарт таарснаа шууд авах гэж яарсны хэрэггүй. Хиймэл эдлэл ч гэсэн дотроо чанарын ялгаа их бий, тиймээс өөрийнхөө дүр төрхийг муутгахгүйгээр сайн чанарын хиймэл үстэй хувцас сонгож авахыг хичээгээрэй.

Хүний гадаад үзэмжийг юу гутаадаг гэж та боддог вэ? Дээрх жагсаалтаас та тэр зүйлийг олж уншив уу?

61
ГоёГоё
25
ТэнэглэлТэнэглэл
23
Ха ХаХа Ха
18
БахархмаарБахархмаар
15
БурууБуруу
14
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.