15 жилийн турш циркэд ажиллаж, эцэст нь хаягдаж хоцорсон нэг гаргүй сармагчинг буддын лам нар үрчилж авчээ

1

Синсин хочтой сармагчин 15 жилийн турш хятадын циркэд ажиллажээ. Амьтны хүрээлэнгийн удирдлага ямар нэгэн шалтгааны улмаас амьтныг байгальд нь буцааж тавьсан байна. Хүний гар харж амьдарч сурсан Синсин ойгоос өөрийгөө хоол ундаар таслахгүй байсан ч ойр байрлах тосгоноор байнга үзэгддэг байжээ.

Далянь уулын тосгоны оршин суугчид сармагчинд ч амархан дасаж. Сармагчин хүзүүвчтэй байсан тул оршин суугчид түүнийг гэрийн тэжээвэр амьтан байсныг ойлгожээ. Түүнд Синсин гэж нэр хайрлаж түүнд туслахаар шийдсэн байна. Хүзүүвч хүзүүг нь барьж их л өвдөж байгаа нь илт. Өвчнөөсөө болоод улам уур уцаартай, бас хүмүүсээс дөлөх болсон гэдэг. Сэтгэл нь зовсон тосгоны ард иргэд орон нутгийн амьтны хүрээлэнд хандахад мэргэжлийн хүмүүс илгээж хүзүүвчийг салгаж өгчээ.

Хүзүүвчнээс гадна Синсинд бас өөр асуудал байв – нэг гарын гэмтэл. Гэмтэл удсан байсан тул тайрахад хүрсэн юм. Мэс заслын дараа сармагчин бие даан зэрлэг байгальд амьдарч чадахгүй тул буддын лам нарт хүлээлгэн өгчээ. Ингээд л Синсин өөрийн гэх орон гэртэй боллоо.

Синсин одоо сүмд амьдардаг болсон, түүнд бүгд хайртай. Түүнийг хайр халамжаар дутаахгүй арчилж байгаа юм. Хүний гараас хооллоно, соруулаар амттай ундаа уулгана, байнга илж эрхлүүлнэ. Сармагчин эхлээд ийм анхаарал халамжаас айж байсан бол одоо дасжээ. Тэр одоо гэр бүлтэй бас найзтай болсон – муур.

35
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *