Африкийн нэгэн омгийн хаан ард түмнээ тэжээхийн тулд Канадад цэцэрлэгчээр ажиллаж байна

1

Баруун Африкийн нэгэн омгийн хаан Канадад эргэн ирж ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах мөнгө олох зорилгоор цэцэрлэгчний ажилдаа буцан оржээ.

Эрик Ману 67 настай үеэл Датыгаа нaс барсны дараа хаан болжээ. Эхнэр, хүүгийн хамт Канадад гурван жил амьдарсны дараа төрөлх Ганадаа өв залгамжлалаа хүлээн авахаар эргэн иржээ.

CTV News

“Энэ бол маш том туршлага. Бүх сэтгэлээрээ үүнийг хүлээж авах ёстой. Энэ бол миний өв соёл, миний уламжлал, ёс юм” гэж тэрээр ярьсан байна.

Аданси Абоабо №2 тосгонд амьдарч байсан акан омгийн хаан Хойд Америкт эргэн ирж дахин хуучин ажлаа хийх болжээ. Британийн Колумб мужид цэцэрлэгчин, ландшафтын дизайны ажил хийдэг бөгөөд 6000 ард иргэдийнхээ төлөө мөнгө цуглуулан ажиллаж байна. Ману сэтгүүлчдэд ийнхүү ярьжээ:

“Намайг заримдаа ажилд ирэхэд хүмүүс “Бид чамайг зурагтаар үзсэн, чи удирдагч байж яагаад газар шорооны ажил хийгээд байгаа юм бэ” гэж асуудаг. Та нар ойлгоорой, миний байгаа нь л энэ. Би Канадад байсан ч удирдлагынхаа төлөө хичээнгүйлэн бардам ажиллах болно”.

CTV News

Түүнийг Канадад эргэж ирэнгүүт нь хөлсөөр ажилд авсан Сьюзен Уотсон залуу хаанд туслахаар тусгай сан байгуулж хичээлийн хэрэгсэл, хувцас, нөүтбүүк, эм тариа цуглуулж эхэлжээ. Сьюзен Ганад очиж залуу хааны хаан ширээнд суух ёслолд ч оролцсон бөгөөд тэрээр сэтгэгдлээсээ хуваалцжээ:

“Эдгээр хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй, гэхдээ тэдэнд юу ч байхгүй. Харин манай энд мөнхийн сэтгэл дундуур хүмүүс байдаг, тэд ямар нэгэн зүйлд ханана гэж байхгүй, улам л их шунана” гэжээ.

Ману Канадад ажил хийгээд төрөлх тосгондоо эмнэлгийн багаж хэрэгсэл худалдаж авах хэмжээний мөнгө цуглуулахыг хүсэж байгаа юм. Уотсоны хэлснээр:

“Тосгон үнэхээр ядуу зүдүү амьдралтай. Эмнэлэг гээд байгаа газар нь эх баригч, хоёр гурван сувилагч л бий. Ганц ч эмч байхгүй” гэжээ.

Залуу хааны үйлдлийг уншигч та юу гэж бодож байна?

11
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *