
17-р зууны үед кофе уух нь vхлийн ялтaй байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Учир нь тухайн үед кофег cэтгэцэд нөлөөлөx бэлдмэлтэй дүйцүүлэн авч үздэг байсан гэдэг. Харин өнөө үед бид кофег хүссэн хэмжээгээрээ хэрэглэх боломж бүрдээд зогсохгүй түүний эрүүл мэндэд өгөх ач тусыг ч тооцоолон хэрэглэдэг болоод байгаа билээ. Гэсэн ч одоог хүртэл кофег өдөрт хэдий хэмжээгээр хэрэглэвэл зохистой байдаг талаар мэтгэлцээн өрнөсөөр л байдаг. Тэгвэл манай сайт энэхүү нийтлэлээрээ уншигч танд ямар хэмжээний кофег ууж хэвших нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг тухай мэдээлэл бэлдлээ.
Кофег зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүрхэнд сайн

Германы судлаачдын олж тогтоосноор кофенд агуулагдах кафейны найрлага нь цусны эсийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь дэмжих үр нөлөөтэй байдаг ажээ. Мөн тэдний үзэж буйгаар өдөрт 4-с дээшгүй аяга кофе уух нь зүрхний зүйл ажиллагаанд тустай гэжээ.
Тогтмол кофе уудаг хүмүүс бусдаас илүү урт насалдаг

Олон судалгааны үр дүнг ажиглавал зүрх судасны өвчин, цус харвалт, амьсгалын замын өвчин гэх мэт эрүүл мэндийн асуудалд өртөх нь бага байдаг ажээ. Тухайлбал, АНУ-д хийгдсэн 400,000 хүнийг хамруулсан судалгаагаар өдөр тутам кофе уудаг хүмүүсийн нас баралтын хувь бусдаас бага байгааг тогтоожээ.
Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй

Хэрэв хүн өдөрт 6 буюу түүнээс дээш аяга кофе ууж эхэлбэл энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг ажээ. Тухайлбал, өдөрт 6 аяга эспрессо кофе уудаг хүн зүрх судасны өвчинд өртөх эрсдэл бусдаас 22 хувиар илүү байгааг судалгаагаар олж тогтоожээ.
Кофег юу эрүүл мэндэд хортой болгодог вэ?

Өдөрт 6-аас дээш аяга кофе уудаг хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл нь кафейнаас гадна нэмэлтээр хэрэглэдэг элсэн чихэр болон кремтэй холбоотой ажээ. Кофенд дурлагсад ийнхүү кофендоо хэт их чихэр, крем хийж ууснаас эрүүл мэндийн асуудалд өртөх өндөр магадлалтай болж эхэлдэг байна.
Бонус: Авч буй кафейны хэмжээгээ хэрхэн тооцох вэ?

Кафейн зөвхөн кофенд агуулагддаг гэж бодож байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Кафейн нь цай, зайрмаг гэх мэт олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг ажээ. Иймээс та энэхүү цахим тооцоолуурыг ашиглахыг санал болгож байна.
Та өдөр хэдэн аяга кофе уудаг вэ? Кофеноос гарах оролдлого хийж байсан уу?







