Гэрийн нөхцөлд хүүхдийнхээ үсийг хэрхэн засах вэ? Ямар ч урттай үсийг засах гарын авлага

0

Хүүхдийн үсийг засахад заавал загвар хөөж эсвэл гоё ганган байлгах гэхээсээ илүүтэй хүүхдэд таатай байх талаас нь анхаардаг. Тиймээс эцэг эхчүүд заавал үнэтэй үсчин орж мөнгөө үрэх шаардлагагүй. Тэд хүүхдийнхээ үсийг зарим нэг зөвлөмжийн дагуу өөрсдөө засах боломжтой. Хэрвээ та охиныхоо үсийг засаж сурах юмсан гэж бодож явсан бол өнөөдөр танд энэхүү гарын авлагыг танилцуулж байна.

Үс засахад бэлдэх

SFROLOV / Shutterstock.com

1. Юуны түрүүнд үсийг угаах хэрэгтэй.

2. Үс засаж байх үед үс нойтон байх ёстойг анхаараарай. Шүршигчийн тусламжтайгаар үсийг чийгшүүлж болно.

3. Толгойн хэвийг харгалзан үсний засалтыг сонгоно (гонзгой – бүх төрлийн үсний засалт, дугуй – дээгүүрээ хөвсгөрдүү, зүрхэн хэлбэрт – доогуураа илүү их үс байхаар, духаараа бага, уртавтар хэлбэр – ямар ч богино жигд засалт зохихгүй, яагаад гэвэл энэ засалт улам л урт болгож харагдуулна, дөрвөлжин – каскад).

 

Дунд зэргийн урттай болон урт үсийг хэрхэн засах вэ?

Africa Studio / Shutterstock.com

1. Үсийг хэсэгчлэн хуваана: нэг чихний арын хэсгээс орой хүртэл, нөгөө чихний ар хүрнэ. Урд байгаа үс –дээр нь, харин арын хэсгийг мөн нэг чихнээс нөгөө чих хүртэл хуваана. Доод хэсгийг үснээс бусдыг бүгдийг хавчаараар хавчина.

2. Доод хэсгийн үсийг дундуур нь хоёр тэнцүү хуваана. Үсээ засаж байхдаа долоовор болон дунд хурууны завсраар сайн татах хэрэгтэй, ингэж байж үсийг нэг уртаар тайрч чадна. Хоёр дахь хэсгийг тайрахдаа өмнө тайрсан үсний багахан хэсгээс авч харьцуулан татна.

3. Дээд хэсгийн үсийг сул тавиад урьд нь зассан үсний уртаараа баримжаа авч тайрч эхэлнэ. Дээд хэсгийг нэг дор сул тавих хэрэггүй, бага багаар сулласаар тайрч дуусна.

 

Богино үсийг хэрхэн засах вэ?

Maria Sbytova / Shutterstock.com

1. Үсийг мөн л адил хэмжээгээр дундуур нь хуваана, 4 хэсэг болгох хэрэгтэй. Шилэн хүзүүнээс толгойн орой хүртэл гурвалжин байдлаар, хоёр чихний хажуугаар, мөн урд хэсэг гэж хуваана.

2. Зүүн талын үсийг бага зэрэг аваад нарийн шүдтэй самаар самнана. Зүүнээс баруун, эсрэгээрээ урагшаа чиглэлд өөрийн авна гэсэн уртаар үсийг тайрна. Энэ байдлаар бусад үлдэгдэл үсийг хайчилна.

3. Хамгийн сүүлд урд үсийг бусад үсний урттай харьцуулж тайраарай.

 

Чёлкийг хэрхэн засах вэ?

Warut Chinsai / Shutterstock.com

Үс заавал чийгтэй байх ёстой. Юуны түрүүнд нүдний дээд хэсгийн урд үсийг тайрна, дараа нь чёлкийг нэгэн жигд байхаар засаарай.

 

Үс салаалахыг яаж таслан зогсоох вэ?

Iuliia photographer / Shutterstock.com

1. Зөв хооллолтонд анхаарна.

2. Үсээ байнга битгий цайруулаарай.

3. Үсээ нарнаас хамгаал.

4. Үсээ ширүүн самнахаа боль.

5. Шингэн зүйл их хэмжээгээр уу.

Хэрвээ та хүүхдийнхээ үсийг өөрөө засаж сурахыг хүсэж байгаа бол мэргэжлийн үсчинд хандаж тусламж авах эсвэл гарын авлагатай танилцаж үзээрэй. Нарийн үсний засалт хийхээр төлөвлөөгүй бол бидний өгсөн заавар танд тус болно гэж найдаж байна.

9
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *