Нэгэн эмэгтэй нөхрөөсөө салсныхаа дараа хэдийнээ гэр бүл болсон хосуудтай хамт “гурвалсан” харилцаа үүсгэж, амьдралаа шинээр эхлүүлжээ

0

Хамтын амьдрал нь бүтэлгүйтэх үед Пидду Каур (Piddu Kaur)-ийг гэр бүл болсон хосууд гэртээ урьж, хамтдаа байхаар болжээ. Удалгүй тэдний дунд “гурвалсан” харилцаа бий болсон байна – 3 хүн бие биетэйгээ хайр сэтгэлийн холбоотой болохыг хэлж байгаа юм.

© MDWFeatures / @polylove_triad

Пидду бол Санни (Sunny)-тай гэрлэсэн Спийти Синх (Speetie Singh)-ийн гэр бүлийн найз юм. Спийти, Пиддугийн хуримд оролцсон бөгөөд тухайн үед гэр бүлийн дарамт шахалт болон Пиддугийн эр нөхөртөө Мерседес бэлэглэнэ гэсэн болзлоос болж, хүргэний тал гэрлэлтийг зөвшөөрч байжээ. Хосуудын хамтын амьдрал 6 сарын дараа эцэс болсон байна.

Санни болон Спийти нар Энэтхэгт бага насандаа хоорондоо уулзацгааж байсан дурлалт хосууд бөгөөд АНУ-д гэр бүл болцгоож байжээ. Нөхрөөсөө салсных нь дараа Пиддуг тэд Индиана дахь гэртээ урьж, хамтдаа байхаар болжээ. Богино хугацаанд Пидду болон Спийти нар дотно харилцаатай болж, сэтгэл зүрхээрээ хоорондоо холбогдсон байна.

© MDWFeatures / @polylove_triad

АНУ-ыг зорьж, Саннитай учрахаасаа өмнө Спийти олон эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан түүхтэй гэнэ. Тэр Саннид өөр эмэгтэйд сэтгэл алдарснаа хэлэхэд тэр хоёрын хооронд ямар ч асуудал үүсээгүй тул, хосууд Пиддуг найрсгаар амьдралдаа оруулж ирсэн байна.

© MDWFeatures / @polylove_triad

Анхандаа Пидду хосуудын гэрт 1 долоо хоногийн хугацаатай байхаар ярилцсан ч, энэ нь 10 жил үргэлжлэх полиамор (нэгээс олон хүнтэй хайр сэтгэлийн дотно харилцаатай байх) харилцаа эдгээр 3 хүний дунд үүсэх нөхцөл болжээ. Энэ цаг мөчид тэд хамтдаа амьдарч байгаа бөгөөд 4 хүүхдээ өсгөж байгаа гэнэ.

© MDWFeatures / @polylove_triad

 

© MDWFeatures / @polylove_triad

Санни болон Спийти нар Пиддуг амьдралдаа оруулж ирэхээс өмнө хэдийнээ 2 охинтой болсон байжээ. Харин дээр дурдсан явдлаас хойш “гурвалсан” харилцаатай хосууд 2 хүүхдийн эцэг эхчүүд болсон байна. Спийти дахин охинтой болсон бол, Пидду түүнд хүү төрүүлж өгчээ.

© MDWFeatures / @polylove_triad

 

© MDWFeatures / @polylove_triad

 

© MDWFeatures / @polylove_triad

“Пидду бидний амьдралд орж ирэх үед тэр нөхрөөсөө салаад удаагүй байсан.”

“Хуримыг тухайн гэр бүлүүдийн ахмадууд нь тохиролцож шийдсэн байсан. Миний адилаар тэр Энэтхэг дэх гэрээсээ цагаачилж, нөхөртэйгөө хамт байхын тулд АНУ-д ирсэн. Пидду бид хоёр тэр дор нь асуудлыг шийдэхийг зорьсон.”

“Бидний дуусашгүй харилцан яриа, бие биенийхээ мөрийг түшиж уйлсан мөч болон хамтдаа инээлдэж, хэмнэлтэй хөгжим дээр зогсохоо мэдэхгүй бүжиглэсэн тэр агшин биднийг хооронд нь ойртуулсан.”

Спийти тэдний бие биедээ татагдсан нь зүгээр ч нэг сэтгэл хөдлөл байгаагүй бөгөөд чин сэтгэлээсээ нэг нэгэн рүүгээ тэмүүлж, удалгүй бие биенийхээ гарыг атгасан гэж санаа алдан хэлжээ.

© MDWFeatures / @polylove_triad

Санниг өөр эмэгтэйтэй хамтдаа санал бодлоо солилцож, хайр сэтгэлийн холбоотой болж, өөрийнх нь төсөөллийн амьдралыг бүтээлцэж байгааг харах Спийтид сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлж байгааг онцлон хэлсэн байна.

Энэ нь уг уламжлалт бус хамтын амьдралыг цогцлооход амархан байсан гэсэн үг биш ажээ. Спийти хэлэхдээ Саннид эхэндээ сэтгэл хангалуун бус байх, хардах, харамлах мэдрэмж төрөхөөс гадна, нөхрөө өөрийг нь Пиддугийн төлөө орхино гэсэн айдастай байсан гэжээ – эцэст нь энэ бүхэн хэвийн болоход багагүй хугацааг тэд зарцуулсан байна.

© MDWFeatures / @polylove_triad

Мөн тэдний гэр бүлийнхэнтэй холбоотой асуудлууд ч бас байв. Энэтхэгийн уламжлалт харилцааг дээдэлдэг гэр бүлүүдээс гаралтай тэд эхнэр нөхөр гэсэн 2 хүний ойлголтыг 3 хүн болгож эвдэж байсан тул, гэр бүлийнх нь гишүүд тэдний хамтын амьдралыг хүлээн зөвшөөрөхгүй байжээ.

“Гэр бүлийн цөөн хэдэн гишүүд болон хуучин найзууд маань биднийг салтал, бидэнтэй учир зүйгээ ололцож, хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ хэлж байсан. Бид ч үгэнд нь орсон. Гэхдээ бид хоорондоо биш, харин тэднээс салсан юм.” хэмээн Спийти хэлжээ.

“Гурвалсан” харилцааг үүсгэсэн хосууд дэлхий нийтэд полиамор харилцаа цаг хугацааны эрхээр шалгарч үлдэнэ гэдгийг баталж харуулах хүсэлтэй гэнэ. Тэд 10 жилийнхээ ойн өдрөөр цаасан дээр уг хүслээ бичээд шатаажээ.

© MDWFeatures / @polylove_triad

Спийти хэлэхдээ “Нэгээс олон хүнийг нэгэн зэрэг хайрлах боломжтой. Энэ бол бидний амьдрахын тулд бие биенийгээ хайрлаж буй амьдрал юм.” гэжээ.

19
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Shatar Undrah

    Shatar Undrah

    2021/01/17 at 12:29

    Yun sonin medeelel tawidag yumbee? Gants ger bvlee awch yawj chaddaggvi erchvvdiig huurgusun

  2. Мөнхсайхан Пунцаг

    Мөнхсайхан Пунцаг

    2021/01/17 at 12:33

    Shatar Undrah yahaaraa dandaa erchvvd gdgiin? Emegteichvvd tegej yarival ehelj uduj dur huslee hangahiin tuld ger bul businuuldiishvv.Tegeed ch emegteichvvd barigddaggui blhoos ilvv ih araar tavidag shvv!!!😡

  3. Orzel Aquila

    Orzel Aquila

    2021/01/17 at 13:48

    Сүргийн амьдрал.
    Нэг мөсөн агуйд амьдарчихгүй дээ

  4. Narangerel Otgon

    Narangerel Otgon

    2021/01/17 at 14:32

    Ene odoo hend heregtei medee ve

  5. Ochkono Oogii

    Ochkono Oogii

    2021/01/17 at 15:20

    balai iim ym gej haa baidgiin

  6. Э. Батболд

    Э. Батболд

    2021/01/17 at 19:43

    Дураараа юм бэ 🤣🤣

  7. Azjargal Zolboo

    Azjargal Zolboo

    2021/01/17 at 22:12

    Iim elii balai ym niitlej yadiii 😡😡😡😡😡😡

  8. Сарантуяа Сараа

    Сарантуяа Сараа

    2021/01/17 at 22:57

    Balai iin🤣

  9. Jarnaa Jargal

    Jarnaa Jargal

    2021/01/17 at 23:15

    Энэ лалууд л бна…магадгүй завхарсан юмнууд

  10. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2021/01/17 at 23:33

    Хасгийн тохал бейбише хоёр л бна . Орчуулбал их эхнэр бага эхнэр гэсэн үг. Ховд Баянөлгийд элбэг тохиолдоно.

  11. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2021/01/17 at 23:34

    Тохал нь бага шинэ эхнэр гэсэн үг

  12. Jak Sambuu

    Jak Sambuu

    2021/01/18 at 12:42

    Odom naad ergyynyyd cin dyyraigaad eh.enlenedee

  13. Хишуля Бэйс

    Хишуля Бэйс

    2021/01/18 at 16:53

    Jarnaa Jargal Америкд амьдардаг Энэтхэгүүд гэж бнлээ. Нийтлэлийг нь уншсан. Энэтхэгүүд чинь Хиндү шашинтай биздээ

  14. Аз Жаргал

    Аз Жаргал

    2021/01/19 at 01:19

    yatsarsan gaj setgehvitei hvmvvs geheeree iim bdag bnaaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *