Цэвэрлэгээ хийхдээ аль болох хэрэглэхээс татгалзвал зохих 13 зүйл. Танай гэрт эдгээр зүйлс байгаа эсэхийг шалгаарай

0

Цэвэрлэгээ бол нэг их сайхан ажил биш, ихэнх хүмүүсийг стресст хүргэдэг гэхэд болно. Өчигдөрхөн тавилгаа өнгөлсөн байхад өнөөдөр дахиад л дүүрэн тоос тогтсон байх юм. Их л хичээж байж хивсний тоосыг соруулсан, эргээд харахад баахан үс наалджээ. Суултуурт зориулсан сүүлийн үеийн цэвэрлэгээний хавтгай бэлдмэл аваад хийсний дараа ус нь олигтой зaйлахаа болино.

Бид гэрээ цэвэрхэн байлгахыг хичээж байгаа ч гэлээ нэг л алдаа гаргаад байдгийг ойлгосон юм. Бидний ихэнх нь цэвэрлэгээндээ тогтмол хэрэглэдэг 13 зүйлийг танилцуулахаар бэлдлээ, угтаа бол эдгээр зүйлээс татгалзах ёстой ажээ.

1. Суултууранд тогтоодог болон ус цуглуулах саванд хийх хавтгай бодис

Суултууранд тогтоодог эсвэл гадаргууд нь наадаг хурц үнэртэй цэвэрлэгч харахад их л хэрэгтэй, гэмгүй гэмээр. Зунгааралдсан бүтцээсээ болоод усаар зайлахад заримдаа бүхлээрээ урсах тул ус зайлуулах хоолойг бөглөх аюултай. Энэ тохиолдолд суултуурын ус хоржигнон урсахын оронд буцаад дээшээ олгойдоод гараад ирдэг.

Ус цуглуулах саванд хийдэг хавтгай бодис ч бас хэрэггүй. Энэ төрлийн ихэнх бодис цайруулагч агуулах тул бочкины резин болон төмөр эд ангийг идэж эвдэнэ.

 

2. Меламин угаагч

Уг угаагчийг хийсэн меламин хөөс нь зүлгүүрийн зарчмаар ажилладагт гол асуудал оршино. Тийм ээ, тэр гүн бохирдлыг зад цэвэрлэдэг, гэхдээ гадаргууг давхар гэмтээнэ.

Меламин угаагчтай тохирохгүй материалуудаас дурдвал:

  • Түлэгдэхээс хамгаалсан бүрхүүлтэй сав суулга
  • Чулуун бүрхүүлтэй сав суулга
  • Зэвэрдэггүй ган
  • Автомашины лакан бүрхүүл
  • Толин болон гялгар гадаргуу (дөнгөж арчингуут л бүрсийгээд эхэлнэ).

 

3. Тавилга өнгөлөгч

Орчин үеийн тавилга тэр болгон өнгөлгөө шаардахаа больсон, яагаад гэвэл тусгай гадаргуутай хийгдэх болжээ. Шкаф эсвэл ширээгээ байнга өнгөлөгчөөр арчаад байвал наалдамхай хальс үүсгэж улам л их тоос шороо татна. Тиймээс чийгтэй цэвэрлэгээ хийхэд л хангалттай, харин өнгөлөгчөөр арчих гэж байгаа бол тавилга руугаа биш харин тоосны алчуурандаа шүршээд арчаарай.

 

4. Цайруулагч

Цайруулагчийг төгс цэвэрлэгээний бодис гэж бодох хүн олон, ямар ч бохирдол, зэв, мөөгөнцрийг арилгана гэж үздэг. Үнэндээ тийм биш. Уг бодис нь гадаргууг исэлдүүлж зэврэлт явагдахад хүргэнэ. Өөрөөр хэлбэл уг бодисоор цэвэрлэсний дараа метал эд зүйлс улам л их зэвэрнэ гэсэн үг. Мөөгөнцрийн хувьд гэвэл ханан дээрх эвгүй толбо арилна, харин мөөгөнцөр хэвээр үлдэнэ.

Үүнээс гадна уг бодис маш их хортой. Судалгаанаас харахад, цайруулагч хэрэглэдэг гэр бүлийн хүүхдүүд халдварт өвчнөөр өвдөх нь их байдаг ажээ.

 

5. Уксус

Уксусны хүчил нь тос, эрдэс бодисын хуримтлалыг арилгадаг, гэхдээ зарим нэг гадаргууг гэмтээж болзошгүй, тухайлбал мод, металл. Гал тогооны хутга, модон бариул, металл гоожуур болон индүү цэвэрлэхдээ уксус хэрэглэхгүй байвал зохино.

Уксусыг бид ариутгагч бодис гэж үзэх бөгөөд юуг л бол юуг ариутгана гэж боддог. Үнэндээ уг бодис нь зарим нэг төрлийн микробын эсрэг л үр дүнтэй үйлчилдэг ажээ. Тиймээс ариутгаж байна гээд бүх зүйлийг арчаад байх утгагүй.

 

6. Тоос сорогчийн универсал хошуу

Хивсийг цэвэрлэхэд тусгай техник шаарддаг – хивсний ширхийг гэмтээхгүй тусгай сойз бий. Харин жирийн тоос сорогч ямар ч хивсийг муутгана. Хивсээ удаан ашиглахыг хүсэж байгаа бол тоос сорогчдоо таарах тусгай хошуу нэмэлтээр худалдаж аваарай.

 

7. Уураар цэвэрлэгч

Уг төхөөрөмжийн ажиллах зарчим маш энгийн: дотор талд нь ус буцлахад халуун уур нь гадагшаа гардаг. Ингээд гадаргууг цэвэрлэж эхэлнэ. Үнэндээ бүх зүйл үүгээр дуусахгүй.

Хивсийг уураар цэвэрлэх боломжгүй, яагаад гэвэл уур нь хивсний ширхэгт наалдсан үс, бохир болон бусад хогийг арилгаж чадахгүй. Хэтэрхий их чийг авсан хивсэнд мөөгөнцөр үржих эрсдэлтэй. Мэргэжилтнүүд том хэмжээтэй хивсэнд уураар цэвэрлэгч ашиглахгүй байхыг зөвлөж байна. Модон шал, ламинат, туйпуй болон лепнин зэрэг гадаргууг мөн өөр аргаар цэвэрлэх хэрэгтэй гэжээ.

 

8. Гэрийн бүх цэвэрлэгээнд нэг л алчуур ашиглах

Нэг л алчуур эсвэл цаасаар гэрээ бүхэлд нь цэвэрлэж байгаа бол микробыг нэг газраас нөгөө газар луу тээвэрлэж байгаа гэж ойлгоорой. Өрөө болгон өөрийн гэсэн цэвэрлэгээний алчууртай байвал зохино. Цэвэрлэгээний компаниуд өнгийн тэмдэглэгээ ч ашигладаг: улаан алчуур – бие засах өрөөнийх, шар – тосгуурынх, хөх – тавилга болон цонхных, ногоон – хоолны өрөөнийх.

 

9. Химийн бодисыг холилдуулах

Цэвэрлэгээний бодис хүчтэй бодисын агууламж ихтэй, эдгээр нь хоорондоо урьдчилан таашгүйгээр урвалд орж болно. Олон төрлийн гоё савлагаатай эдгээр бодисууд хоорондоо ямар урвалд орохыг зөвхөн химич хүн л мэдэх байх. Жирийн хүмүүсийн хувьд туршилт хийх ямар ч шаардлага байхгүй, тиймээс цэвэрлэгээний бодисуудыг тусад нь зөвхөн зориулалтаар нь ашиглах хэрэгтэй. Тухайлбал, бөглөрсөн усны хоолой цэвэрлэх бодис нь итгэмээргүй химийн урвалд ордог.

 

10. Үнэр дарагч

Цэвэрлэгээ хийж байхдаа тасалгааныхаа агаарыг далайн сэнгэнэсэн үнэр эсвэл япон сакурагийн үнэрээр сэлбэхийг хүсдэг. Гэхдээ үнэр дарагчийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, яагаад гэвэл уг бодисын ихэнх агууламж нь нэн хортойд тооцогддог.

Эвгүй үнэрийг арилгах хамгийн аюулгүй бөгөөд байгальд ээлтэй бодисыг гэртээ өөрсдөө хийж болно. 4 цайны халбага содыг 4 стакан усанд хийгээд л шүршдэг саванд хийж цацаарай.

 

11. Бохир филтертэй тоос сорогч

Тоос сорогчийн хогны уутыг цэвэрлэхгүй эсвэл шүүлтүүрийг нь солихгүй бол бохир агаараар үлээж эхэлдэг. Шүүлтүүр тоос шороогоор дүүрснийг ойлгоход амархан – сорох хүч нь муудна бас асааж ажилуулахад эвгүй үнэр гардаг.

Боломжтой бол цэвэрлэгээ болгоны дараа тоосыг нь гаргаж хаях хэрэгтэй. Тоос шороо цуглуулдаг хэсгийг ядаж сардаа нэг ч болов удаа угааж цэвэрлэхийг хичээгээрэй. Харин нэг удаагийн шүүлтүүрийг солих мөн олон удаагийн шүүлтүүрийг угаах ажлыг 3 сардаа 1 удаа заавал хийнэ.

 

12. Цэвэрлэгээний шингэний замбараагүй хэрэглээ

Шалны алчуурандаа ахиухан бодис хийвэл цэвэрлэгээ илүү үр дүнтэй болно гэж боддог гэрийн эзэгтэй нар цөөнгүй. Ингэж цэвэрлэхэд гял цал шалны оронд зунгааралдсан хальс бүхий гадаргуу бий болж шал илүү бохир харагддаг. Үүнээс гадна химийн гаралтай ахуйн бодис харшил үүсгэж болзошгүй, хэтэрхий их хэрэглээ нь бүр хүнд өвчний шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй юм.

Савлагаан дээрх зааврыг нарийн чанд дагах хэрэгтэй. Хэрвээ “нэг таг бодисыг 5 л усанд найруулна” гэж заасан бол яг л тэр заавраар найруулсан бодис цэвэрлэгээг үр дүнтэй, мөн эрүүл мэндэд хор уршиггүй байх болно.

 

13. Сонин

Бидний эмээ, ээж нар сонингоор цонхоо гялалзтал арчдаг байж билээ, харин бид тэгэх боломжгүй. Яагаад гэвэл 70-80-аад оны үед сонин хэвлэлтэндээ тосон бэх ашигладаг байж, энэ нь шил өнгөлөх бодистой төстэй орцтой. Дараа нь хэвлэлийн үйлдвэрийнхэн илүү хямд бас байгальд ээлтэй будаг ашиглах болжээ, өөрөөр хэлбэл өнгөлөх үйлчилгээгүй бодис.

Үүнээс гадна орчин цагийн сонин амархан нордог, шил арчихад цаасны хог болон хорны толбо үлдээх болжээ. Үүний оронд микрофибр алчуур эсвэл крафт цаасаар цонхоо арчихыг зөвлөж байна.

Одоо цагт цэвэрлэгээгээ өөрөө л хийх ёстой гэж та бодож байна уу? Цэвэрлэгээг зохих ёсоор хийлгэхийн тулд мэргэжлийн байгууллагын үйлчилгээг авах ёстой юу?

9
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *