Минутанд 30,000 литр ус эргэлдүүлэх аварга усан цамхаг

0

Минутанд 30,000 литр ус эргэлдүүлэх аварга усан цамхагГерманы Эссен хотод Золлверейн /Zollverein/ нэртэй нүүрсний уурхайн цогцолбор бий. ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газарт бүртгэгдсэн энэхүү хуучны уурхайн дэргэд урсаж буй уснаас бүтсэн өвөрмөц дурсгалын байгууламж сүндэрлэн босчээ. Зөвхөн уснаас бүрдсэн энэ онцгой байгууламжийг байгалийн үзэгдлийг харуулсан бүтээлүүдээрээ алдартай Рандом Интернейшнл /Random International/ хэмээх студи бүтээсэн ба Инстант Стракче /Instant Structure/ хэмээн нэрлэжээ. Нэг минутын хугацаанд 30,000 литр усыг эргэлдүүлэх энэхүү усан цамхаг гэнэтхэн урсан гарч ирээд их усны унах чимээ болон агаарт цацагдах усан дуслууд нь газарт унаж амжаагүй байхад гэнэтхэн алга болдог. Инстант Стракче нь хуучин уурхайн хатуу ширүүн, тайван орчноос эрс ялгарсан өвөрмөц өнгө төрхийг илэрхийлэх ба баяр баясгалантай, дуу шуугиантай мэдрэмжийг төрүүлэх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *