Шивээс хийлгэхээсээ өмнө мэдвэл зохих 10 зүйл

0

Та шивээс хийлгэхээр шийдсэн үү? Таныг юу хүлээж байгааг мэдмээр байна уу? Арай шийдээгүй байгаа бол ямар боломж алдах гэж байгааг ч бас мэдэж болно. Та ямар ч сонголт хийсэн байсан танд зөвлөгөө хэрэг болно.

Шивээс хийх бэлтгэл ажлын талаар таны мэдэх ёстой гэж үзсэн зөвлөгөөнүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Найзыгаа дагуулж явахыг хүсч байна уу? Болно оо, гэхдээ бүгдийг нь биш шүү

Шивээс шивэх үйл ажиллагаа нь – мастераас маш их анхаарал шаарддаг, тэгэхээр таны дагуулж ирсэн “сэтгэл санаа дэмжих баг”-ийнхан таныг баллаж магадгүй нь. Бүх найз нар тань таныг дэмжих албагүй, итгээрэй.

Шивээс шивэх – удаан хугацааны ажил

Зарим хүмүүс урьдчилан цаг авалгүй шууд хүрээд ирдэг, хэдхэн цагийн дотор нуруун дээр нь сайхан зураг зураад өгнө гэж найддаг бололтой. Том хэмжээний шивээс хийлгэх гэж байгаа бол та хэд хэдэн удаа очно, тэгэхээр та энэ асуудалд нухацтай хандах ёстой юм. Жишээ нь, бүтэн гараар дүүрэн шивүүлэхэд 4 удаа тус тус 6 цагаар сууна шүү.

Ийм удаан бөгөөд давтамжтайгаар өвчнийг тэсвэрлэхийг хүсч байна уу, үнэхээр өвдөнө.

Өвчний тухайд

Өвчин мэдрэх – хүн болгон адилгүй. Зарим нэг нь өвчинд эмзэг, зарим нэг нь ер ажрахгүй. Шивээс шивэхэд мэдрэгдэх өвчин бол тэсвэрлэх боломжтой мэдрэмж, зарим нэг нь инээж байгаад л шивүүлнэ.

Мөн хаана шивүүлж байгаагаас шалтгаална. Цээж, хүзүү, хүйс, хавирга орчим газраар бол маш их өвчин мэдрэгдэнэ.

Нуруу, мөр гэх мэт зузаан арьстай газруудаар бол тэсвэрлэж болно. Алга, хөлийн уланд шивээс тогтдоггүй, яагаад гэвэл арьс нь маш хурдан төлждөг газрууд юм.

Шивээс хийлгэж байхдаа та хөдөлж болохгүй

Шивээс шивж байхад мэдэрч байгаа өвчнөөсөө болоод та тайван хөдөлгөөнгүй сууж чадахгүй бол энэ танд тохирохгүй зүйл гэж ойлго.

Нэгэн тату-мастерийн хэлснээр: “Миний зүгээс алдаа байх ёсгүй, хэрвээ алдаа гарвал үйлчлүүлэгчийн л буруу. Харамсалтай нь тэр намайг л буруутгана”.

Өөрөөсөө мөнгө бүү харамла

Чанартай бөгөөд хэмжээ томтой шивээс багагүй үнэтэй. Ихэнх тату-салонууд боломжийн хямд үнэтэй ч шивээд ирэхээрээ үнэ нь нэмэгдээд ирэх нь хачирхалтай.

Жижиг шивээс сайн чанартай байх нь ховор. Хэрвээ тод харагдах чанартай шивээстэй болмоор байгаа бол мөрнөөс том хэмжээ хэрэгтэй шүү.

Яг юу хүсээд байгаагаа тодорхойлоорой

Тату-салон орохоосоо өмнө өөрийгөө юу хүсээд байгаагаа тодорхойлсон байх хэрэгтэй. Өөрийнхөө санааг мастертэй хуваалц, мастер таны санааг оруулсан зурагнууд үзүүлэх болов уу. Ойр дотны хүмүүсээ сонгож өгөхийг бүү асуугаарай – тэд нар дараа нь тэр шивээстэйгээ явахгүй ш дээ.

Өөрийнхөө хүссэнийг хийлгээрэй

Таны шивүүлэх гэж байгаа шивээсний сонголтыг буруу гэж ямар ч мастер хэлэхгүй, маш цөөн нь л сонголтоо эргэн харахыг хүсэх болов уу. Та бол өөрийнхөө биений эзэн, та л шийдэх ёстой. Тэгэхээр өөрийнхөө бие дээр юу хүссэнээ зуруулах нь таны хэрэг.

Тэгэхээр сонголтын хариуцлагыг та л үүрнэ, мөн сонгох эрх чөлөө нээлттэйг бүү март.

Сайн идээд, усанд ороод тату-салонд очоорой

Ходоод дүүрэн байхад хүч чадал ихтэй байхаас гадна өвчнийг бага мэдэрнэ. Битүү орчинд олон цагаар суух тул ариун цэврээ сахихаа ч мартахгүй байвал зүгээр.

Хүүхдүүдээ бүү цуг авч яв

Та завгүй, хөдөлгөөнгүй суух ёстой харин хүүхдүүд чинь энэ тэнд болохгүй юм оролдож тату-салоны ажилчдыг багагүй үймүүлж орхино.

“Хэн нэгний нэр шивүүлэхдээ сайтар бодоорой”

Хүний нэр шивүүлсэн хүмүүсийн 99% нь хэзээ хойно нь харамсдаг. Энэ бол бодит тоо баримт. Гэхдээ мэдээж таны л шийдэх хэрэг.

Бас бус асуудлууд:

  • Шивээсийг 3-5 жил тутамд засвар оруулж байх ёстой, яагаад гэвэл хүний арьс сунаж будаг нь бүдгэрдэг.
  • Шивээс хийлгэсэн газар үс их ургаж эхэлдэг.
  • Шивээс элдэв шарх сорвийг сайн дарж өгнө.
  • Мэнгийг шивээсээр дарж болохгүй, харин шивээсэндээ оролцуулж болно.
  • Шивээс хийлгэхээс дор хаяж хоёр хоногийн өмнө согтууруулах төрлийн ундаа уухгүй байхыг зөвлөе. Согтууруулах төрлийн ундаа судас тэлдэг учраас шивж байх явцад цус илүү их шүүрдэг ажээ.
  • Хэрвээ та хүсч байвал шивээс шивүүлж болно. Тэгвэл лазерын шивээсийг сонгоорой, үнэтэй бас өвчин их мэдрэгдэх ч маш сайн чанартай шивээс болно.
48
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Da Egi

    Da Egi

    2016/02/22 at 11:48

    Ariuntogs Jargalsaikhan

  2. Aagii Ufc

    Aagii Ufc

    2016/02/22 at 12:27

    Ask Bmllord

  3. Заяа

    2016/02/22 at 13:10

    Харшилдаг эсэх?

  4. Хикари Г.

    Хикари Г.

    2016/02/22 at 22:28

    А. Дууяа

  5. Let's Be Optimistic

    2016/02/26 at 13:24

    Отгоо Амгалан

  6. Авах хүн алга

    2016/03/29 at 15:37

    Нуруу тэсэж болно ч гэх шиг, нуруу хамгийн өвдөлттэй хэсэг мэдэв үү

  7. Tattoo

    2016/07/29 at 18:17

    Mongold laseriin shiwees orj ireegui bga

  8. Трафалгар Лав

    2016/07/30 at 03:40

    Гарандаа шивээс хийлгүүлвэл яах вэ?

  9. Enhkmanlai

    2016/07/30 at 13:37

    Shiwese arilgamar bna arilgahuu

  10. Зочин

    2016/10/12 at 18:08

    Zloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *