Сансар огторгуй дахь хамгийн гайхалтай 10 нээлт

1

Хүн төрөлхтөн сансар огторгуйг бүхий л чиглэлээр судалсаар байгаа хэдий ч нээгээгүй олон нууц үлдсээр л байна. Саяхан л таталцлын долгион зөвхөн онол төдий байсан бол шинжлэх ухааны үүднээс нотлоод байгаа. Өөр бидний мэдэхгүй зүйл хичнээн байгаа бол?

Согтууруулах төрлийн ундаа

Энэхүү нээлтийг Пиренейн арлын Сьерра-Невада ууланд орших 30 метрийн телескоп дээр ажилладаг олон улсын эрдэмтдийн баг нээгээд удаагүй байна. C/2011 W3 код бүхий Лавжоя сүүлт одны бүтцэд 20 төрлийн органик молекул, тэр дундаа сахар, спиртийн орц байгааг илрүүлжээ.

Энэхүү сүүлт одыг 2011 онд анх нээж олсон, ердөө 500 орчим метрийн диаметртэй. Өнөөдөр мэдэгдээд байгаа сүүлт однуудаас хамгийн тодод тооцогдох бөгөөд одоо болтол яагаад ийм бүтэцтэйг нь тогтоож чадаагүй л байна. Магадгүй сансар огторгуйгаар дэмий тэнэж явахдаа олж авсан байж болно. Бас нэг хувилбар нь Нарны систем бий болох үеийн агуу том од дундын молекулын борооны улмаас органик молекулыг өөртөө агуулсан ч байж болно.

Сансар огторгуй дахь хамгийн сонирхолтой 10 нээлт 2

Алмазан гариг

PSR J1719–1438 b гэх урт бөгөөд хэцүү нэртэй гаригийг 2009 онд анх нээсэн. Манай Нарны аймгаас 3900 гэрлийн жилийн зайтай орших бөгөөд Могой оддод хамаарна. Энэ гаригийн гайхалтай нь гэвэл гадаргын ихэнхи нь талстан нүүрстөрөгчөөр бүрхэгдсэнд байгаа билээ.

PSR J1719–1438 b гариг ганцаараа ийм онцлог юм уу гэхээр бас үгүй ажээ. Талстан нүүрстөрөгчөөр бүрхэгдсэн таваас доошгүй гариг байгааг эрдэмтэд мэдээллээд байгаа. Гаригийн гадаргууд мөн төмөр агуулагдаж байж болох талтай. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар бол энэ гариг дээр алмаз эрдэнийн чулуу хэдэн км-ээр ч үргэлжилж болно гэжээ.

Сансар огторгуй дахь хамгийн сонирхолтой 10 нээлт 3

Аварга том борооны үүл

Энэ бол ямар нэгэн таамаг биш – энэ бол чийгийн маш том хуримтлал мөнөөс мөн тул үүл гэж нүүр бардам хэлж болно. Биднээс 10 сая гэрлийн жилийн зайд орших бөгөөд маш том хар нүхтэй байх магадлал өндөр. Сансар огторгуйн орон зайд “маш том” ч юм уу “аварга” гэх үгийн цаана бидний мэдэхгүй, төсөөлөхгүй өөр хэмжээс байгааг та ухаарна биз. Жишээ нь, энэ үүл Евразийг нийлүүлсэн хэмжээтэй нь биш. Нарыг 100 000 дахин ихэсгэсэн хэмжээтэй гээд төсөөлөөд үзээрэй.

This artist's impression shows the dust torus around a super-massive black hole. Black holes lurk at the centres of active galaxies in environments not unlike those found in violent tornadoes on Earth. Just as in a tornado, where debris is often found spinning about the vortex, so in a black hole, a dust torus surrounds its waist. In some cases astronomers can look along the axis of the dust torus from above or from below and have a clear view of the black hole. Technically these objects are then called "type 1 sources". "Type 2 sources" lie with the dust torus edge-on as viewed from Earth so our view of the black hole is totally blocked by the dust over a range of wavelengths from the near-infrared to soft X-rays. While many dust-obscured low-power black holes (called "Seyfert 2s") were known, until recently few of their high-power counterparts were known. The identification of a population of high-power obscured black holes and the active galaxies surrounding them has been a key goal for astronomers and will lead to greater understanding and a refinement of the cosmological models describing our Universe. The European AVO science team led by Paolo Padovani from Space Telescope-European Coordinating Facility and the European Southern Observatory in Munich, Germany, has discovered a whole population of the obscured, powerful supermassive black holes. Thirty of these objects were found in the so-called GOODS (Great Observatories Origins Deep Survey) fields. The GOODS survey consists of two areas that include some of the deepest observations from space- and ground-based telescopes, including the NASA/ESA Hubble Space Telescope, and have become the best studied patches in the sky. In the illustration the jets coming out of the regions nearest the black hole are also seen. The jets emerge from an area close to the black hole where a disk of accreted material rotates (not seen here).

Хүйтэн сар

Халуун цөмийн урвалын үр дүнд маш их энерги, гэрэл, дулаан ялгаруулах хайлмаг бөмбөлөг – энэ бол манай Нар буюу нэгэн од. Харин зарим одууд огт өөр.

Эдгээр одуудад жишээ нь хүрэн бөжингүүд хамаарна. Нэг ёсондоо үхэж буй одод буюу цөмийн хуримтлалаа дуусаж байгаа одод юм. Халуун цөмийн урвал тэдэнд явагдаж байгаа ч хуучин шигээ тийм идэвхтэй бус тул хангалттай дулаан ялгаруулж чадахгүй байгаад оршино. Жишээ нь WISE 1828+2650 од – хүрэн бөжингүүд дундаас хамгийн хүйтэн нь буюу гадаргуу нь 25 цельсийн хэмтэй тэнцэнэ. Богино өмд цамцтай оддоор зугаалахад бол тааламжтай хэм.

Сансар огторгуй дахь хамгийн сонирхолтой 10 нээлт 5

Амьдралын эх үүсвэртэй байж болзошгүй тэнгис

Титан – бол Санчир гаригийн дагуул бөгөөд дэлхий дээр байдгаас өөр далай тэнгис байх магадлал өндөр байна. Ямартай ч NASA-гийн эрдэмтэд ингэж таамаглаж байгаа юм. Энэхүү дагуулын цаг агаар маш ширүүн буюу дундаж хэм -170-180 цельсийн хүйтэн. Хаа нэгтээ метан-этанын гол горхи урсаж зарим нэг нь нуур болон тогтсон байна. Дагуулын гадаргууны ихэнх хэсэг нь усан мөсөөр бүрхэгдсэн.

Судалгааны явцад манай гаригийн үүсэж хөгжиж байсан үе шат, нөхцөлтэй маш их тохирч таараад байгаа юм. Магадгүй тэнд амьд организм амьдрах нөхцөл байгаа байж болно, жишээ нь газрын гүнд илүү тааламжтай орчим байж ч болно.

Сансар огторгуй дахь хамгийн сонирхолтой 10 нээлт 6

Цахилгаан

Орчин үеийн шинжлэх ухаанд цахилгаан аянга гэдэг бол зөвхөн манай дэлхийн үзэгдэл биш гэдэг нь тодорхой болсон. Цахилгаан гүйдэл нь Санчир, Буд, Сугар, Ангараг зэрэг гаригууд дээр бүртгэгдсэн. Хамгийн хүчтэй цахилгаан аянга зөвхөн гаригууд дээр буудаг гэж бодож байна уу?  Үгүй бололтой, хар нүх орчим хамгийн хүчтэй цахилгаан аянга буудаг гэж үзэх болжээ.

Хар нүхнээс ялгаран гарах цахилгаан гүйдлийг аянга гэж үзэж болохоор юм. Маш хүчтэй бөгөөд аварга том, харамсалтай нь орчин тойрныг нь сайтар судалж чадаагүй л байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү цахилгаан аянга нь хар нүх эсвэл нейтроны оддын цахилгаан орон зай болон аккрецион дискүүдийн харилцан үйлчлэлийн улмаас үүсэж байгаа бололтой гэжээ.

This is an artist’s impression of the quasar 3C 279. Astronomers connected the Atacama Pathfinder Experiment (APEX), in Chile, to the Submillimeter Array (SMA) in Hawaii, USA, and the Submillimeter Telescope (SMT) in Arizona, USA for the first time, to make the sharpest observations ever, of the centre of a distant galaxy, the bright quasar 3C 279. Quasars are the very bright centres of distant galaxies that are powered by supermassive black holes. This quasar contains a black hole with a mass about one billion times that of the Sun, and is so far from Earth that its light has taken more than 5 billion years to reach us. The team were able to probe scales of less than a light-year across the quasar — a remarkable achievement for a target that is billions of light-years away.

Жинхэнэ тамын орон

Хэрвээ тамын орон гэж байдаг бол утгаараа CoRoT-7 b гаригийг хэлж болно. COROT-7 оддыг тойрон эргэлдэх энэ гариг биднээс 489 гэрлийн жилийн зайтай оршино. Энэ гаригийн гол асуудал бол дагах одондоо маш ойрхон зайд байрлах бөгөөд зөвхөн нэг талаараа л харна.

Тийм учраас гаригийн гэрэлтэй талд халуун хайлмаган далай бүрдсэн байна. Хайлмаг нь +2500-2600 цельсийн хэмтэй буюу одоогоор мэдэгдээд байгаа эрдэс бодисуудаас хамгийн өндөр хэмтэй нь. Тийм учраас гаригийн “дулаан” хэсэгт бүх зүйл хайлмагтсан гэж хэлж болно. Үүнээс гадна CoRoT-7 b гаригийн агаар мандал нь хайлмагийн царцсан чулуулгаас үүссэн гэхэд буруудахгүй. Энэхүү гариг урьд өмнө нь Санчир гаригийн дайтай хийн аварга байсан гэж үзэх бөгөөд харин одоо цөм болтлоо “хайлмагтжээ”. Одоо тэрээр дэлхийгээс хагас хэмжээгээр л том төдий.

Сансар огторгуй дахь хамгийн сонирхолтой 10 нээлт 7

Соронздогчид

Нар өөрийн эргэн тойронд татах хүчийг үүсгэсээр тэнхлэгээ ойролцоогоор 25 хоногт нэг бүтэн эргэдэг. Харин одоо унтарч буй одыг төсөөлье, унтрахаасаа өмнө нэг сайн дүрэлзэж байгаад өчүүхэн матери болно. Нарнаас хэд дахин том хэмжээтэй байсан аварга том од хэдхэн километрийн диаметртэй жижигхэн чулуу шиг л. Энэ хувьслын явцад эргэлдэн бүжиглэх балетчин шиг л улам хурдан эргэлдэх бөгөөд  гараа улам их өргөж бүжиглэх балетчин шиг л бас соронзон орон зайг цацах болно.

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар дэлхийн соронзон орон зайгаас хэд дахин илүү байх магадлалтай ажээ. Харьцуулбал: энэ хэмжээний соронзон орон зай хэдэн зуун мянган км-ийн зайнаас таны гар утсыг жагсаалаас гаргаж чадна. Юу нь сүртэй байгаа юм, цахилгаан хэрэгслээ холхон л байлгахад болно ш дээ гэж бодож байна уу? Энэ соронзон орон зай нь маш хүчтэй тул ямар ч нэмэргүй.

This artist’s impression shows the magnetar in the very rich and young star cluster Westerlund 1. This remarkable cluster contains hundreds of very massive stars, some shining with a brilliance of almost one million suns. European astronomers have for the first time demonstrated that this magnetar — an unusual type of neutron star with an extremely strong magnetic field — was formed from a star with at least 40 times as much mass as the Sun. The result presents great challenges to current theories of how stars evolve, as a star as massive as this was expected to become a black hole, not a magnetar.

Өнчин гаригууд

Бид сургуульд байхаасаа л мэднэ, гариг болгон өөрийн дагуул одтой байдаг. Бас дүрмээс гажууд зүйл гэж байна аа. Эцэс төгсгөл гэж байхгүй хүйтэн сансар огторгуйд ямар нэгэн од, гаригт таталцахгүй тийм гаригууд байна гээд төсөөл дөө? Эдгээр гаригуудыг өнчин гаригууд эсвэл тэнүүлч гаригууд гэдэг.

Нэгэн сонирхолтой зүйл бий, хэрвээ өнчин гариг галактикт орж таталцах од эрхэсгүй мөртлөө галактикийн цөмийг тойроод байвал яах вэ? Мэдээж энэ тохиолдолд эргэлтийн хурд маш өндөр байна. Өөрөөр төсөөлбөл, өнчин гариг огт хоосон галактикт орших бөгөөд юуг ч тойрон эргэхгүй гэхээр яах уу?

Сансар огторгуй дахь хамгийн сонирхолтой 10 нээлт 8

Цаг хугацааны машин

Сансар огторгуй, орчлон дэлхий бүгд цаг хугацааны машиныг илэрхийлж байдаг буюу хэмжээг тодорхойлохын тулд жил, гэрлийн жилээр хэмжигдэнэ. Үүнээс гадна манай галактикийн хэмжээ 100 000 гэрлийн жилээр хэмжигдэх буюу нэг өнцөгт болсон үйл явдал 100 000 жилийн дараа нөгөө өнцөгт мэдрэгдэнэ гэсэн үг.

Гэхдээ энэ нь орчлон дэлхийн мэдээлэл зөвхөн гэрлийн хурдаар тархдаг гэж хэлж болохгүй. Сансар огторгуйг хэт улаан диапазоноор харахад бидэнд тохиолдоогүй байгаа зүйлийг олж харж болно. Ойлгомжтойгоор хэлбэл: Бүргэдийн мананцрын бүс дэх “Бүтээн байгуулалтын багана”-ыг олж харна. Spitzer хэт улаан туяаны телескопын өгсөн мэдээллүүдээс харахад “Бүтээн байгуулалтын багана” 6000 гаран жилийн өмнө дэлбэрэлтийн улмаас устаж үгүй болсон. Мананцар нь Дэлхийгээс 7000 гэрлийн жилийн зайд оршиж байгаа ч бид үүнийг нь дахин мянга гаруй жил харсаар л байна, аль хэдийн байхгүй болсон зүйлийг шүү.

Сансар огторгуй дахь хамгийн сонирхолтой 10 нээлт 10

105
ГайхмаарГайхмаар
16
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Unk

    2008/01/09 at 15:18

    Deer ni manai garagaas 10 say gerliin jiliin zaid uul bn gecheed door ni manai orchlon ertunts 100 000 gerliin jiliin hemjeetei gehiin oilgosongui. Oruulj bgaa medeegee nyagtlaach

  2. ant

    2016/02/22 at 15:24

    Teheer ali Hediin ustsan zuiliig bid ustaagvi baisaar bn geed haraad bna gesen uguu ene n ooroo tsag hugtsaanii gajuudal ym bishuu gerliin hurdaar medeelel tgj hezee hoino irdeg gesen ug ym bhdaa har nuh l ih anhaaral tataj bgaa zuil shuu ter nuhruu orson ym yuch bsn dahin ergej irdeggvi

  3. Зочин

    2016/02/22 at 21:57

    Xaanaas yu olood yaaj ch orchuulj tavisan yum be dee.

  4. Зочин

    2016/02/29 at 00:45

    Kopernicus анх дэлхийг бөөрөнхий гэж анх хэлсэн нь том нээлт байсан.

  5. chingvne

    2016/04/07 at 21:41

    Peeeee arai arai nuli photo shop enig hen ch hichishde

  6. Зочин

    2017/10/17 at 19:45

    ant, bidend haragdaj bgaa dur zurag ni biden ruu ireh gj 7000 jil bol no gsen ug, jisheelbel bidnii delhiid odoo bolj bga uil ywdal 1000 gerliin jiliin zaitai garagt 1000 jiliin daraa hargdana gsen ug

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *