1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй

0

Хэрвээ танд 24 каратын цэвэр алт байгаа бол түүгээр юу хийх байсан бэ? Хэний ч толгойд алтаар уулын унадаг дугуй хийх бодол бараг орж ирэхгүй байх гэж бодтол ийм зүйлийг сэддэг хүн бас байнаа. 1 сая долларын үнэтэй 24 каратын алтаар хийгдсэн уулын дугуйг цас, бороо, шавар дундуур, хамгийн эрсдэлтэй, аз туршсан газруудад унах хүн байх эсэх нь эргэлзээтэй. Алтан унадаг дугуйг бүтээгч The House of Solid Gold хэлэхдээ үүнийг дэлхийн хамгийн үнэтэй унадаг дугуй хэмээн нэрлэж байгаа аж. “Fat bike” ч гэж нэрлэгдэж буй энэ алтан бүрмэл унадаг дугуйнд өгсөн албан ёсны нэр нь The Beverley Hills Edition юм. Иж бүрдэл нэг бүрийг нь 24 каратын цэвэр алтаар бүрэх электролизийн бүрэлтийн явц 750 гаруй цаг үргэлжилжээ. 13 ширхэг бүтээгдэх алтан унадаг дугуйг захиалагч нэг бүрийн хүсэлтээр тусгайлан тоноглох юм байна. 1 сая долларын үнэлгээнд The House of Gold-ын лого болох THSG үсгийг нийтдээ 6,0 каратын 600 гаруй хар шигтгэн хийсэн нь ч багтаж байгаа ажээ. Түүгээр ч зогсохгүй 4,5 каратын 500 ширхэг алтан индранил чулууг шигтгэн суулгасан байна. Мөн дугуйны суудлыг хамгийн сайн чанарын арьсанд тооцогддог бор гүмбараа матрын арьсаар бүрсэн нь тансаг байдлыг бүр ч нэмэгдүүлж өгчээ.

1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй 1

1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй 2

1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй 3

1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй 4

1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй 5

1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй 6

1 сая долларын үнэтэй 24 каратын алтан уулын унадаг дугуй 7

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Н. Мөнхтулга

    Н. Мөнхтулга

    2014/06/16 at 10:13

    Urlagin Butel bn da

  2. Н. Мөнхтулга

    Н. Мөнхтулга

    2014/06/16 at 10:13

    Urlagin Butel bn da

  3. Н. Мөнхтулга

    Н. Мөнхтулга

    2014/06/16 at 10:13

    Urlagin Butel bn da

  4. Зочин

    2014/06/16 at 15:21

    mangar hund bh da? gazraas hondiiroh uu ene odo?

  5. Зочин

    2014/06/16 at 20:56

    Жин нь л их сонирхолтой байна. Уг нь зэврэхгүй муудахгүй гээд сайхан талууд их л байгаа байх. Дугуйг нь харин нөгөө хагардаггүй резин материалаар хийчихвэл бүр төгс болно доо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *