Италийн дотуур хувцасны “Yamamay” брэнд Монголд орж ирлээ

0

“Промон трейд” ХХК нь тал нутгийн Монголчууддаа дэлхийн брэндүүдийг дэргэдээс нь мэдрүүлэх буухиагаа үргэлжлүүлж байна. Benetton брэндийг Монголд оруулж ирсэн тус компани Италийн алдарт дотуур хувцасны Yamamay брэндийн дэлгүүрийг албан ёсоор нээх гэж байгаа аж. Загварын их улс Италид II-т бичигддэг тус брэнд нь дэлхийд чамин тансаг хэв маягаараа онцгойрдог бөгөөд Итали эмэгтэйчүүдийн 90% нь энэ брэндийн хэрэглэгч байдаг гэнэ.
Мөн эмэгтэй хүний дүр төрхийг илэрхийлэгч цүнхний Carpisa брэнд нээгдэх юм байна. Арьсан материалтай, өнгөний сонголт, загвар нь маш олон төрлөөр бүтээгддэг Carpisa брэндийн цүнх нь манай орны зах зээлийн нөхцөлд тохирсон үнээр худалдаалагдах ажээ.
Yamamay, Yamamay beauty, Carpisa, Jaket гэх дөрвөн брэндийг амжилттай гаргаж ирэн сүүлийн жилүүдэд дэлхийн загварын зах зээлд тэргүүлж байгаа Inticom SpA компаниас дээрх брэндүүдийн албан ёсны эрхийг авсан энэ төслийн удирдагчаар Benetton брэндийн брэнд менежер Б.Энхбаясгалан ажиллаж байгаа юм.
Тус компаний ерөнхийлөгч Francesco Pinto нь энэ сарын 13, 14–ний өдрүүдэд Монголд нээх брэндүүдийнхээ байршлыг сонгон Монгол улстай танилцах зорилгоор ирээд буцжээ. Franchesco Pinto нь Inticom SpA-г үүсгэн байгуулагч Luciano Cimmino-гийн охин Barbara Cimmino-гийн гэр бүлийн хүн бөгөөд өмнө нь “Procter and Gamble” компанид ерөнхий менежерээр ажиллаж байсан туршлагатай удирдагч юм байна.
Yamamay брэнд нь 2001 онд шинээр гарч ирсэн залуу брэнд боловч дэлхийн 30 гаруй оронд тус брэндийг албан ёсоор худалдаалах эрхийг авсан 1200 гаруй компани ажиллаж байдаг. Энэ нь маш бага хугацаанд Европын зах зээлийг тэргүүлж буйг илэрхийлнэ. Түүнчлэн сүүлийн зургаан жилийн турш “Дэлхийн мисс”-тэй хамтран ажиллах онцгой эрхийг авчээ.
Yamamay ба Carpisa брэндүүдийг 2015 он гэхэд Азийн ихэнхи өндөр хөгжилтэй орнуудад нээхээр төлөвлөж буй ажлын хүрээнд эхний ээлжинд Монгол орныг сонгосон нь энэ юм.
Yamamay гэдэг нь зөвхөн Японы онгон байгальд амьдардаг хүр хорхойн нэр аж. Тэрхүү хүр хорхойноос юутай ч зүйрлэмгүй гялалзсан тод, болорын талст мэт тунгалаг шүлс гардаг. Иймд тансаг, гайхалтай, гялалзсан, сэтгэл татам төрхийг илэрхийлэхийн тулд Yamamay гэж брэндээ нэрлэсэн түүхтэй.
Энэ брэнд зөвхөн гоолиг бие, өв тэгш гадаад төрхөнд зориулж бүтээлээ урладаггүй. Тэд хүн бүрийн онцлогт тааруулж, өвөрмөц шийдэл бүхий бүтээгдэхүүнийг гаргадаг нь бүсгүй хүн бүрийг дур булаам, гал халуун нэгэн байхад тусалдаг. Мөн Yamamay брэндийн галбиржуулагч дотуур хувцас эмэгтэйчүүдийн биед гайхалтай зохицдог бөгөөд таны биеийг өдөр ирэх тусам төгс харагдуулах болно.
Үүнээс гадна корсет, усны хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг ч Монголын хэрэглэгчдэд санал болгох юм байна. Эрхэмсэг байдлыг чухалчилдаг Итали бүсгүйчүүдийн сонголт энэ ажээ. Харин цүнхний Carpisa брэнд Европын зах зээлд тэргүүлж байгаа юм байна.
”Промон трейд” ХХК нь тун удахгүй Yamamay, Carpisa брэндийн албан ёсны дэлгүүрүүдийг нээж, дэлхийн брэндийн стандартад нийцсэн ээлжит дэлгүүрүүдийнхээ үүд хаалгыг Монголчуудынхаа өмнө нээхээр ажиллаж байна.

Монголд Италийн "Yamamay ба Carpisa" брэндийн дэлгүүр албан ёсоор нээгдэнэ 2

Монголд Италийн "Yamamay ба Carpisa" брэндийн дэлгүүр албан ёсоор нээгдэнэ 4

Монголд Италийн "Yamamay ба Carpisa" брэндийн дэлгүүр албан ёсоор нээгдэнэ 5

Монголд Италийн "Yamamay ба Carpisa" брэндийн дэлгүүр албан ёсоор нээгдэнэ 15

Монголд Италийн "Yamamay ба Carpisa" брэндийн дэлгүүр албан ёсоор нээгдэнэ 16

Монголд Италийн "Yamamay ба Carpisa" брэндийн дэлгүүр албан ёсоор нээгдэнэ 19

Италийн дотуур хувцасны "Yamamay" брэнд Монголд орж ирлээ 1

Италийн дотуур хувцасны "Yamamay" брэнд Монголд орж ирлээ 2

Италийн дотуур хувцасны "Yamamay" брэнд Монголд орж ирлээ 3

Италийн дотуур хувцасны "Yamamay" брэнд Монголд орж ирлээ 4

Италийн дотуур хувцасны "Yamamay" брэнд Монголд орж ирлээ 5

Италийн дотуур хувцасны "Yamamay" брэнд Монголд орж ирлээ 6

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. M

    2014/06/16 at 08:38

    manaihan oligtoi bandaash hiij chadahgvigees hoish bolson bologvi hulhi hujaa ym umsuj bhaar, ene branduud n zah zeeliin dundaj orlogtoi irgeded awch bolhoor bol urgun heregleh heregtei manaihaan, harin heden baychuudad gj bgaa bol ontsgvi l bna. gehdee hooe end chin er hvnd zoriulsan ym bnuu? hh

  2. asdas

    2014/06/16 at 09:53

    asdasdas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *