Гадаад төрх байдлаар тухайн хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох 6 нууц

2

Таныг ердөө л гаднаас чинь хараад зан чанарыг тань тодорхойлж болохоос гадна таны ч мэдэхгүй нууцыг мэдэж болно. Хамгийн гол нь сайн ажигла.

Хөмсөг, ам болон оюун ухааны чадамж

Чехийн эрдэмтэд хүний нүүр царайгаар тухайн хүний оюун ухааныг тодорхойлж болно гэж үзэж байна. Ухаантай эрчүүдийн нүд хоорондын зай хол, хамар том, уруулын үзүүрүүд дээш, эрүү зууван талдаа байдаг. Харин нүдний зай нь ойрхон, эрүү том, хамар жижиг, дугуй царайтай эрчүүд оюуны чадамжийн хувьд доогуур байдаг ажээ.

Гадаад төрх байдлаар тухайн хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох 6 нууц 1

Оуюн ухааны чадамжийг нүүр царайгаар тодорхойлох туршилтанд 40 сайн дурынханыг оролцуулжээ. Тэдгээрт танихгүй хүмүүсийн зургийг үзүүлж ухаантай хүн үү, үгүй юу гэдгийг асуусан байна. Дугуй царайтай, том эрүүтэй, ойрхон нүдтэй хүмүүсийг ухаан муутай гэж ихэнхи нь үзжээ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ туршилт эсрэг үр дүнг харуулжээ.

Гадаад төрх байдлаар тухайн хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох 6 нууц 2

Аз жаргалтай бага насны илрэл

Гадаад төрх байдлаар тухайн хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох 6 нууц 3Эдинбургийн их сургуулийн судлаачид цааш судалгаа явуулахаар шийдэв: хүний нүүр царайны төрхөөр өнгөрснийг мэдэж болно.

Профессор Ян Диарийн үзэж байгаагаар, нүүр царайны харьцаа нь хүний стресс, бохир орчин, тэр бүү хэл хоол тэжээлийн дутагдлыг ч тодорхойлж болно. Судалгаанд 80 настай 292 хүн оролцжээ.

Эхний туршилтаар эдгээр хүмүүсийн бага нас хэрхэн өнгөрсөн тухай мэдээллийг олж авах: хаана амьдарч байсан, өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байсан уу, эцэг эх нь түүнд хэрхэн ханддаг байсан гээд … Хоёрдугаар шатны туршилт нь нүүр царайны харьцааг тодорхойлох буюу хамар, нүд, чих хоорондын харьцаа. Нүүрний харьцаа тэгш байгаа хүмүүсийн бага нас аз жаргалтай өнгөрсөн бол харьцаа алдагдсан хүмүүс бага насандаа тийм ч сайхан хангалуун, аз жаргалаар дүүрэн амьдарч байгаагүй нь нотлогджээ.

Мөн энэ туршилтаас гарсан бас нэгэн сонирхолтой баримт бол нүүрний зөв харьцаатай хүн бусдыг илүү их өөртөө татдаг ажээ. Ийм хүмүүс амьдралдаа илүү их амжилт гаргах болсон шалтгааныг ч та эндээс олж үзнэ.

Цулцгар хацар – эрүүл мэндэд аюул заналхийлж байгаагийн дохио

Глазгогийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид хүний бие галбираар үнэлэх уламжлалт аргаар судалгаа хийжээ. Профессор Бенедикт Жонсоны бодлоор бол хүний эрүүл мэнд түүнд агуулагдаж байгаа өөх тосны нийт хэмжээгээр бус хаана хуримтлагдсан бэ гэдгээр нь тодорхойлох нь зөв гэжээ.

Нүүрэндээ илүүдэл жин тээж байгаа бол хамгийн аюултай гэж эрдэмтэн хэлж байна. Цулцгар хацартай хүмүүс халдварт өвчнөөр амархан өвчилж, амархан стерссдэг гэжээ.

Хурууны уртаар шинжихүй

Өмнөд Солонгосын Гачон их сургуулийн эрдэмтэд сонирхолтой судалгаа хийжээ: эрэгтэй хүний хуруу болон түүний бэлэг эрхтэний уртыг харьцуулжээ. Туршилтанд 20 наснаас дээш 144 эрчүүд хамрагдсан ба тэд бүгд их сургуулийн нэрэмжит эмнэлгийн өвчтөнүүд байв.

Гадаад төрх байдлаар тухайн хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох 6 нууц 4

Эмч нар эхлээд ядам хуруу болон долоовор хурууг хэмжээд, дараа нь бэлэг эрхтэний уртыг хэмжиж байв. Туршилтын төгсгөлд эмч нар дараах дүгнэлтэнд хүрчээ: энэ хоёр хурууны уртын харьцаа бага байх тусам бэлэг эрхтэн нь урт байна. Эсвэл эсрэгээрээ.

Мөн энэ хоёр  хурууны уртаар хүний биед агуулагдаж буй тестостероны хэмжээг тодорхойлж болно. Урт байх тусам гормоны хэмжээ их байна гэж Британийн хатан хааны нийгэмлэгийн шинжлэх ухааны сэтгүүлд бичжээ.

Өндөр, гормон ба өвчин

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүний биеийн өндөр бас нэгийг хэлж өгнө. Жишээ нь маш өндөр хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага. Харин намханууд бол хавдар тусах нь бага. Данийн эрдэмтдийн үзэж байгаагаар бол өсөлтийн гормон нь зарим нэг өвчнөөс хамгаалдагтай холбоотой гэжээ.

Зургаар хүний зан чанарыг тодорхойлох

Остин (АНУ)-ын их сургуульд явуулсан туршилтаас харахад танихгүй хүний зан чанарыг зургаар нь тодорхойлж болохыг тогтоожээ. Үнэндээ харах зураг нь “онцгой” байх ёстой. Туршилтанд 123 оюутан, 12 сайн дурынхан оролцжээ. Оюутнуудыг бүтэн биеэр нь хоёр байрлалаар авсан – ширүүн (камер руу харуулж, гараа тэгш байлгаж) болон чөлөөтэй.

Гадаад төрх байдлаар тухайн хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох 6 нууц 5

Сайн дурынханыг 6 хүнтэй хоёр багт хувааж оюутнуудын зургийг үзүүлж зан чанарыг тодорхойлох даалгавар өгчээ: экстраверси, сайхан сэтгэл, ухамсар, сэтгэл санааны байдал, нээлттэй байдал, өөрөө өөрийгөө хүндлэх байдал, шүтдэг шашин, улс төрийн байр суурь … Эхний зургаа “ширүүн” зургийг, харин дараагийн зургаа “чөлөөт” зургаар тодорхойлно.

“Ширүүн” зураг харсан багийнхан нь оюутнуудын экстраверси болон өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийг илүү таасан бол бусад талаар ямар ч мэдээлэл өгч чадаагүй. Харин “чөлөөт” зураг үзсэн багийнхан бараг бүх үзүүлэлтээр мэдээллийг өгчээ. Харин улс төрийн байр суурийн талаар мэдээлэл өгч чадаагүй.

Туршилтын үр дүнгээс харахад хүмүүс танихгүй хүнээ хоёр үзүүлэлтээр тодорхойлно: статистик үзүүлэлтээр (жишээ нь, өмссөн хувцасны загвар …) болон динамик (нүүрний илэрц, хөдөлгөөн). Динамик үзүүлэлт нь илүү бодит мэдээллийг авчрах нь тогтоогдсон юм.

18
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2016/02/21 at 17:21

    Эрдэнэбилэг А.

  2. Зочин

    2016/02/22 at 16:32

    t-1 humuus nudend haragdaad yawchlaa shvv.

  3. zoogii.

    2016/02/23 at 11:32

    Хэнээс ч ямар ч хун гарч болдог хорвоо яах вэ дээ одоо. Жам ёс хойно.

  4. Зочин

    2017/10/19 at 16:17

    ymarch oilgomjgvi taamaglaltai medeelel bain turanhai uhaantai baigaad teged ym ideed taraglhaar uhaan muutai bolchdog hereg vv estoi soninl ym bain

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *