
Зарим нэг киноны найруулагчид өөрсдийн бүтээлдээ оньсого шиг сонирхолтой зүйл үлдээдэг. Аз болж өнөөгийн интернет хэрэглэгчид өөрсдийн шинэ нээлтээ бидэнтэй хуваалцаж байна. Та бүхэн дараах 14 уран сайхны болон хүүхэлдэйн киноны нууц илгээмжүүдийг сонирхон уншина уу. Та эдгээр киног хэдэн ч удаа үзсэн бай хамаагүй, анзааралгүй өнгөрсөн тэр л нууцуудыг танд толилуулж байна.
“Harry Potter and the Prisoner of Azkaban” – сургуулийн дүрэмт хувцас

“Харри Поттер” кинонд нэг чухал зүйл алдаатай байсан. Үүнийг дөнгөж 3 дугаар хэсэг дээр л зассан, энэ бол сургуулийн хүүхдүүдийн дүрэмт хувцас. “Prisoner of Azkaban”-нд найруулагч Альфонсо Куарон Хогвартсын сурагчдын дүрийг бүтээж байгаа хүүхдүүдээс өөрсдийнхөө хувцсыг өмсөхийг хүсжээ. Яагаад гэвэл илбэчний сургуулийн сурагчдын эцэг эх хажууд нь байдаггүй шүү дээ. Эхний 2 анги дээр хүүхдүүдийн өмссөн хувцас үнэхээр цэмцгэр байдгийг та анзаарсан уу?
“American Psycho” – мөрдөгч Кимбаллын яриа

“American Psycho” киноны Уиллем Дефо (мөрдөгч Кимбалл) Бейтмантой учирсан уулзалт болгоныг 3 өөр хувилбараар тоглосон: 1 – Бейтман алуурчин гэдгийг тэр мэдэж байсан, 2 – тэр тэгж сэжиглэж л байсан, 3 – тэр бүр ямар ч таамаггүй байсан. Эдгээр хэсгүүдийг хэзээ хойно нь эвлүүлсэн юм, ингэснээр үзэгчид урьдчилсан таавар хийх боломжгүй ажээ.
“The Little Mermaid” – дундад зууны үеийн уран зураг

“The Little Mermaid” хүүхэлдэйн кинонд 17 дугаар зуунд Жорж де ла Турын зурсан “Униартах галын дэргэд суугаа Магдалина” уран зураг харагддаг. Ариель уран зургийн хажуугаар сэлэхдээ “Гал гэж юу болохыг мэдэх юмсан” гэж хэлдэг.
“Baby Driver” – ил захидал

“Baby Driver” киноны дүрүүд уулздаг кафены арын хананд байдаг тэр зураг нь киноны гол дүрийн залуу киноны төгсгөлд шоронд байхдаа хайртай бүсгүйгээсээ авсан ил захидлын тэр зурагтай яг адилхан байдаг.
“Shrek 2” – чинжүү

“Shrek 2” киноны рыцариуд Шрекийн нүд рүү перец нунтагладаг саваар онилдог. Тэр үед чинь халуун чинжүү шүршдэг баллон байдаггүй байлаа шүү дээ.
“Pirates of the Caribbean” – Болжмор Жекийн улаан толбо

“Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” кинонд Болжмор Жекэд нэгэн этгээд ул мөр байгааг харж болно. Жекийн нүүрэн дээр байгаа энэ толбо шинэ анги гарах тутамд тодордог. Энэ нь нэг талаасаа Деппийн өөрийн хошигнол, нөгөө талаасаа дүрийн туссан ичгэвтэр өвчний илрэл юм. Энэ хоёр онол үнэн эсэхийг нь хэлж мэдэхгүй юм, гэхдээ л ахмадын энэ шарх дүрийг улам хурцалж өгсөн мэт.
“Вack to the Future, Part III” – зурагт хуудас

“Вack to the Future, Part III” кинонд Мартин ийн хэлдэг: “Клинт Иствуд хэзээ ч ийм хувцас өмсөхгүй шүү”. Яг ингэж хэлэхэд түүний хажууд “Revenge of the Creature” (1955) киноны зурагт хуудсыг харж болно. Энэ бол Клинт Иствудын амжилттай кинонуудын нэг. Киноны өрнөж байгаа үйл явдал, он адилхан – 1955.
“Zootopia” – зааны хоч

“Zootopia” хүүхэлдэйн киноны энэтхэг зааныг Нанга гэдэг, тэр нудист. Хинди хэлнээс түүнийн нэрийг хөрвүүлбэл “нүцгэн” гэж бууна.
“Stardust” – ах дүүсийн нэрс

“Stardust” киноны ахан дүүсийн нэг Примус ганцаараа аялалд гардаг (“Примус” латин хэлнээс орчуулбал “нэгдүгээр” гэсэн үг). Харин Септимус нь өөр бусад 6 морьтнуудтай цуг явдаг (“Септимус” – “долоодугаар” гэж орчуулагдана).
“Transformers” – Шайа Лабафын дотоож

“Transformers” киноны Шайа Лабаф гажиг дотуур хувцас өмсдөг. Трансформерийн тоглоомын зурагтай. Жүжигчний өмдгүй гардаг хэсгийг та сайн хараарай.
“Hercules” – Аидагийн хэлсэн үг

Диснейн хүүхэлдэйн кино болох “Hercules”-д Аид ийн хэлдэг: “Нөхөд өө, тайвширцгаа. Цагийн тал нь өнгөрөөд байна шдээ”. Энэ үгийг 46 дахь минутад хэлдэг, өөрөөр хэлбэл 92 минут үргэлжлэх хүүхэлдэйн киноны яг тэн хагаст нь.
“Men in Black” – зөөгч

Men in Black II (2002) киноны агент Жей агент Ти-д хэлэхдээ: “Эхнэр ав, олон хүүхэдтэй бол”, тэгээд түүнийг зөөгчтэй (дүрийг жүжигчин Александра О’Хара бүтээдэг) холбож өгнө. “Men in Black 3” (2012) кинонд энэ бүсгүй дахиад гарч ирнэ, гэхдээ гэрийн эзэгтэйн дүрд, хэд хэдэн хүүхэдтэй болж. Мөн адил жүжигчин дүрийг бүтээжээ.
“Mulan” – дуу

“Mulan” хүүхэлдэйн кино дөнгөж эхний хагаст л дуу явдаг, өөрөөр хэлбэл сүйтгэсэн тосгон дээр иртэл. Тэр цагаас хойш дуунаас зайлсхийдэг, үйл явдал баргар болж байгааг кино бүтээгчид харуулахыг эрмэлзсэнтэй холбоотой.
“The Pursuit of Happyness” – гол дүрийн жинхэнэ хувилбар

“The Pursuit of Happyness” киноны нэг хэсэг дээр Уилл Смитт жинхэнэ Крис Гарднерийн хажуугаар явж өнгөрдөг. Киноны үйл явдал чухам түүний амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн юм.
Та үзэх дуртай кинондоо ямар нэгэн сонирхолтой зүйл олж харж байсан уу?







