Дэлхийн өнцөг булан бүрд та 1 доллараар юу хийж эсвэл юу худалдаж авч чадах вэ?

0

Анхаараарай, анхаараарай! Сууж буй газраасаа хөдлөлгүйгээр дэлхий даяар аялах аялал маань эхлэхэд бэлэн боллоо. Бидний аялалын гол зорилго эх дэлхийн маань хаа нэгтээд 1 доллараар юу хийж болох талаар байх болно.  Манай сайт уншигч танд дэлхийн олон оронд 1 доллараар юу хийж болох тухай нэгэн сонирхолтой мэдээллийг бэлдлээ. Тэдний зарим нь таны гайхшралыг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна!

1. Филиппин

© depositphotos.com

Филиппин хүрэх урт аялал таныг чилээсэн бол танд хамгийн хэрэгтэй зүйл бол хөлний иллэг билээ. 20 минутын турш иллэг хийлгэсний дараагаар бие тань сэргэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

2. Истанбул

© qbanruben357 / imgur

Хэрэв та Истанбул хотыг зорьж буй бол турк уламжлалт цайг амталж үзээрэй. Энэ цай нь Турк улсад хамгийн эрэлттэй ундаа бөгөөд 1 долларт та олон төрлийн цайнаас сонгож амтлах боломжтой.

 

3. Вьетнам

© depositphotos.com

“Nón lá” хэмээн алдаршсан энэхүү конус хэлбэртэй малгайг сүрэл эсвэл чийрсээр урладаг. Та энэ малгайг сувинер болгон гэрээ чимэглэхэд зориулж эсвэл бэлэг дурсгалын зорилгоор худалдан авч болох юм.

 

4. Герман

© hygi.de

Европ тивд 1 долларт худалдан авалт хийнэ гэдэг хэцүү сорилт байх болно. Магадгүй гэрт тань чихний хөвөн байхгүй байгаа бол та 1 долларт 400 ширхэгийг худалдан авч болно.

 

5. Малайз

© depositphotos.com

Тээшиндээ зай хэмнэх хамгийн сайн арга бол угаалгын үйлчилгээтэй ойр газар буудаллаж, бага хэмжээний хувцас авч явах явдал юм. Куала Лумпур хотод та 1 долларт 2 кг хувцас угаалгах боломжтой.

 

6. Энэтхэг

© andyiscoming / reddit

Эдийн засагт маш хэмнэлттэй байдлаар газар үзэх боломжийг нийтийн тээвэр олгодог. Тэгвэл Энэтхэг улсад та нэг чиглэлийн метроны тасалбарыг та 10 рупи буюу 13 центээр авах боломжтой. Тиймээс газар үзэхээр шийдсэн бол метро хамгийн хямдхан сонголт байх болно.

 

7. Венесуэл

© depositphotos.com

Венесуэл улсаас та дэлхийн хамгийн хямд шатахууныг олох болно. Энд 1 литр шатахуун 20 центээр хэмжигддэг. Хэрэв та автомашинаар аялах гэж байгаа бол 1 долларт 5 литр шатахуун авах боломжтой.

 

8. Өмнөд Солонгос

© pixabay.com

Караоке бол Өмнөд Солонгос улсад маш алдартай. Иймээс солонгос соёлыг мэдэрч, хэсэгхэн хугацааг дуулж өнгөрүүлж яагаад болохгүй гэж? Зоосоор үйлчилдэг караокед та 1 доллараар 2 дууг захиалан дуулах боломжтой.

 

9. Португал

© PablitoNJ / reddit

Португалчууд болон кофены холбоо тэртээ XVIII зуунаас үүдэлтэй. Португалын гудамжаар алхахад энэхүү тансаг зүйлсийг ууж буй хүмүүс хаа сайгүй харагдана. Хэрэв таны замд кафе харагдвал эргэлзэлгүй халуун уух зүйл захиалаарай.

 

10. Хорват

© 1tsalwayssunny / reddit

Дэлхийн хамгийн сайн зайрмаг Хорват улсад байдаг гэдгийг та мэдэх үү? Та энэ улсад нэг ширхэг зайрмагийг 6 куна буюу 94 центээр худалдаж авах боломжтой.

 

11. Унгар

© depositphotos.com

Хямдхан үнэтэй машины зогсоол олно гэдэг амаргүй. Харин Будапешт хот мөнгө ихээр заралгүй 4 цагийн турш машинаа зогсоолд байршуулах бүрэн боломжтой гэдгээрээ онцлог ажээ.

 

12. Сингапур

© depositphotos.com

26 хэмээс доош үл буух халуун цаг агаарт нийтийн усан сан зорих нь хамгийн сайхан санаа байх болно гэдэгт итгэлтэй байна. Сингапурт хямд төсөр нийтийн усан сангууд олон бий.

 

13. Швейцар

© theventide / reddit

Швейцар улсын амжиргааны өртөг маш өндөр. Хэрэв та энэ улсад аялж яваад цангасан тохиолдолд 1 доллараар 1.5 литр ус худалдан авах боломжтой гэнэ.

 

14. Бразил

© depositphotos.com

Хэрэв та Бразилд цүнх үүрч алхахыг хүсэхгүй байгаа бол автобусны буудлын тээш хадгалах хэсэг танд туслах болно. Та цүнх дүүрэн хүнд ачаагаа энд өдрийн турш үлдээгээд далайн эрэг дээгүүр шуувуу мэт чөлөөтэй гүйх боломжтой.

 

15. Тайланд

© pexels.com

Аялж явахад урьдчилсан төлбөрт дугаарыг сонгож авч явах нь хамгийн зөв сонголт байдаг. Тэгвэл Тайланд улсад үүрэн телефоны үйлчилгээ маш хямд байдаг ажээ. Яаралтай дуудлага хийх хэрэгтэй болсон нөхцөлд та 16 минутын турш үнэгүй ярих ч боломжийг эдэлнэ.

Таны амьдарч буй улсад 1 доллараар юу хийж болох вэ?

8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *