Бүхэл бүтэн арал эзэмшдэг алдартнууд

1

Далай тэнгис, нуур, мөрөн голын доторх усаар хүрээлэгдсэн хуурай газрыг арал гэнэ гэсэн тодорхойлолт байдаг. Хэмжээний хувьд том жижиг янз бүр байх арал нь газарзүйн бүтэц, байгалийн тогтцын хувьд ч харилцан адилгүй. Өнөөгийн нийгэмд хувийн аралтай байх нь тэр хүний зэрэг зиндааг тодорхойлж байдаг нэг хэмжүүр болсон. Энд бид хувьдаа байгаль цаг уурын таатай нөхцөлд, үзэсгэлэнтэй сайхан байгальтай бүхэл бүтэн арал эзэмшдэг алдартнуудын тухай мэдээллийг бэлтгэсэн байгаа ба хэн гэгч алдартан хаана, ямар арал эзэмшдэг болохыг та бүхэн тухлан уншаарай.

Marlon Brando – Тетиароа шүрэн арал, Френч Полинез

Marlon Brando 1960 онд Mutiny of the Bounty киноны зураг авалтанд оролцож байхдаа Тетиароа шүрэн арлын халуун орны таатай уур амьсгал, байгалийн гоо үзэсгэлэнд дурлан татагдаж, таван жилийн дараа арлыг худалдаж авсан бөгөөд 1990 оны дунд үед эрүүл мэндийн асуудалд орох хүртлээ тус арал дээр амьдарсан юм. Түүний 6 кв.метр талбай бүхий Тетиароа арлыг саяхан Френч Полинезийн зочид буудлын эзэн Tahiti Beachcomber SA худалдаж авсан бөгөөд арлыг The Brando нэртэй тансаг эко-амралтын газар болгохоор зорьж байгаа ажээ.

[ XopoM.com ] фото

 

Nicolas Cage – Leaf шүрэн арал, Багамын арал

2006 онд Nicolas Cage Багамын арлуудад 3 сая доллараар нэг арал худалдаж авсан. Түүнээс өмнө ч алдарт жүжигчин эр Paradise арал дээр тансаг хувийн байшин эзэмшиж байсан юм. Урт элсэн эрэг, халуун орны дал модод, цэвэр устай бяцхан цөөрөм бүхий, 40 акр талбайтай Дэлхий дээрх диваажин гэж хэлж болох арал дээрээ тэрээр удаан хугацааны турш амьдарсаар байгаа ба хэрвээ та энэ арлыг худалдаж авахыг хүсвэл 7 сая доллар төлөх ёстой гэнэ.

[ XopoM.com ] фото

 

Johnny Depp -Little Halls Pond шүрэн арал, Багамын арал

Pirates of the Caribbean киноныхоо зураг авалтын үеэр Багамын тайван дөлгөөн амьдралд дурласан жүжигчин Johnny Depp энд өөрийн гэсэн арал олж авах эрлээ эхлүүлсэн гэнэ. 2004 онд Багамын өмнөд хэсэг дэх Exuma арлуудын хэсгээс хүссэн арлаа олж авсан тэрээр Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй шүрэн арлуудын нэг болох Little Hall’s Pond Cay арлыг 3.6 сая доллараар худалдаж авсан бөгөөд тэндээ дуучин эхнэр Vanessa Paradise болон хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа юм. Саяхны хэвлэлд өгсөн нэгэн мэдээлэлдээ Johnny Depp арлынхаа эрчим хүчийг байгальд ээлтэй нарны эрчим хүчнээс тусгайлан гаргаж авах болсноо хэлсэн байна.

[ XopoM.com ] фото

 

Leonardo DiCaprio – Blackadore шүрэн арал, Белиз

Titanic киноны дур булаам царайлаг хөвгүүний дүрийг бүтээсэн жүжигчин Leonardo DiCaprio сүүлийн үед байгаль хамгаалагчийн дүрд хувираад байгаа. Магадгүй хэд хэдэн эко чиг хандлагатай телевизийн хөтөлбөрүүдийг хөтөлж, эх Дэлхийгээ хамгаалахыг уриалах болсон нь Белиз дэх Blackadore Cay арлыг худалдаж авсан үеэс эхлэлтэй байж ч болох юм. Алдарт жүжигчин 1.75 сая доллараар 2005 онд худалдаж авсан 104 акр талбайтай, цагаан элсэн эрэг бүхий энэ үзэсгэлэнт арлаа жижиг амралтын газар, эко аялал жуулчлал хөгжүүлсэн тогтвортой хөгжлийн үлгэр жишээ газар болгон хөгжүүлэхээр зорьж байгаа ба хүмүүсийг өөрийнх нь арал руу ирэхээс өөр юунд ч тэгтлээ дурладаггүй тийм арал болгож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

[ XopoM.com ] фото

 

Celine Dion – Île Gagnon, Квебек

Дэлхийн хамгийн агуу гайхамшигтай дуу хоолойг бурхнаас өвлөн төрсөн Канадын дуучин Celine Dion өөрийн төрөлх Квебек муждаа намуун зөөлөн урсгалтай Mille Îles голд орших арлыг худалдан авч, тэндээ Франц маягийн тансаг харш бариулсан билээ. Нам тайван байдлыг эрхэмлэсэн дуучин эмэгтэй арлаа нүсэр хашаагаар хашсан нь түүнийг гал халуун шүтэн бишрэгчдийнх нь нүднээс нуудаг байжээ. Гэхдээ байнгын хөдөлгөөнд байдаг, нэг газраа тогтвортой байх боломжгүй амьдралын хэв маягийнхаа улмаас Celine энэ тансаг харш болон арлаа зарах шийдвэр гаргасан байна.

[ XopoM.com ] фото

 

Mel Gibson – Mago арал, Фижи

Фижигийн нам жим, халуун орны сайхан уур амьсгалтай арлуудын нэгэн дээр урт хугацаагаар амьдрах шийдвэрийг Австралийн нэрт жүжигчин Mel Gibson огтхон ч эргэлзэлгүй гаргасан юм. Тэрбээр Mago арлыг 2005 онд 9 сая доллараар худалдан авсан бөгөөд түүний хөрш арлуудыг эзэмшигчдийн дунд энергийн ундаа Red Bull-ыг үндэслэгч тэрбумтан багтдаг аж. Бараг жижигхэн улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний буюу 5400 акр талбайтай тус арал нь Номхон дөлгөөн далай дахь хувийн эзэмшлийн хамгийн том арлуудын нэг юм. Баатарлаг эх орончийн дүрээрээ алдартай жүжигчнийг энэ арлыг өөрчлөхийг хүсэхгүй, хүний гар хүрээгүй онгон дагшин хэвээр нь үлдээхийг хүсэж байгаагаа мэдэгдсэнээр хүрээлэн буй орчныг хамгаалагчид бүрэн амьсгаа авахтай болсон билээ.

[ XopoM.com ] фото

 

Ricky Martin- Angra dos Reis дахь арал, Бразил

Дуучин Ricky Martin 2008 оны 4-р сард Өмнөд Америкийн баян тансаг, гайхам үзэсгэлэнтэй амралт зугаалгын халуун цэг болох Angra dos Reis бүс нутагт нэгэн арлыг 8 сая доллараар худалдан авсан нь тус бүс нутгийн хамгийн гоёмсог, сүрлэг арлуудын нэг байжээ.

[ XopoM.com ] фото

 

Michael Schumacher – Дубай дахь хиймэл арал

Formula 1-ийн жолооч, Дэлхийн хамгийн алдартай уралдааны жолооч нарын нэг Michael Schumacher нарлаг Дубай дахь хүний гараар бүтээгдсэн 300 арлын нэгийг 7 сая орчим доллараар худалдан авч, байгалийн унаган төрхийг хадгалсан үзэсгэлэнт эрэг дээр нь тансаг байшин, гайхалтай цэцэрлэг байгуулан амьдрах болжээ.

[ XopoM.com ] фото

 

Robin Williams – Pender арал, Бритиш Колумб

Сэтгэлд дотно олон сайхан дүрүүдийг бүтээж, дэлгэцнээ амилуулан сая сая үзэгчдийн хайртай жүжигчин болсон инээдмийн жүжигчин Robin Williams Канадын Бритиш Колумбад орших олон агуй, наран шарлагын эрэг, жижиг уулс, хадат ой бүхий толгодтой Pender арлыг эзэмшдэг.

[ XopoM.com ] фото

 

Shakira – Bonds шүрэн арал, Багамын арал

Колумбын үзэсгэлэнт дуучин бүсгүй Shakira Багамын арлуудын умард хэсэгт орших Bonds Cay арлыг 16 сая доллараар худалдан авсан бөгөөд 700 акр талбай бүхий энэ том арлаа хувийн наран шарлагын газрууд, зочид буудлууд, тансаг амралтын байрнуудаар тоноглож, аялал жуулчлалын бүс болгохыг зорьж байгаа ажээ.

[ XopoM.com ] фото

 

Eddie Murphy – Rooster шүрэн арал, Багамын арал

Бүтээсэн дүр бүр нь үзэгчдэд инээд, хөгжлийг бэлэглэдэг жүжигчин Eddie Murphy Дэлхийн шоу ертөнцийн хамгийн өндөр үнэтэй нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Мэдээж хэрэг тэрээр хувьдаа арал эзэмшигчдийн дунд гарцаагүй бичигдэнэ. Eddie Murphy Багамын нийслэл Нассаугаас ердөө тавхан минут давхиад очих 15 акр гаруй талбайтай жижигхэн арлыг 2007 онд 15 сая доллараар худалдаж авсан. Тэрээр урьд нь Багамын Pearl хэмээх шүрэн арлыг эзэмшдэг байсан ба арал худалдан авч бизнес эрхлэх болсон алдартнуудын жишгийг дагасан уу яасан амралтын газар болгон хөгжүүлэхэд гойд тохиромжтой Rooster шүрэн арлыг худалдаж авсан нь энэ юм.

[ XopoM.com ] фото

 

David Copperfield – Musha шүрэн арал, Багамын арал

Johnny Depp, Nicholas Cage нарын олон алдартнуудтай хаяа залган Багамд арал эзэмшдэг бас нэгэн алдартан бол Дэлхий ертөнцийг гайхамшигт илбээрээ гайхашруулдаг илбэчин David Copperfield юм. 150 акр талбай бүхий энэ арлыг тэрээр 50 сая доллараар худалдан авч, хувийн амралтын газар байгуулсан бөгөөд тэнд нь Oprah Winfrey, John Travolta нарын олон алдартнууд долоо хоногийн 325,000 доллар төлж амардаг байна.

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/06/10 at 15:21

    tom bolood *** iim goy aral hudaldaj avnaa shibaa

  2. StoRm-mN

    2012/06/10 at 22:06

    ayaya dandaa oduud :-d

  3. BEK_KKK

    2012/06/11 at 10:39

    mmmmmmmmmm

  4. samzai

    2012/06/14 at 13:06

    pro yumoo

  5. capaa7g

    2012/06/17 at 06:59

    zewuun2

  6. ass_kiss

    2012/06/25 at 18:03

    nice nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *