Японы мaфийн нууцлаг амьдрал – якузa нар дэлхийн томоохон гэмт xэргийн бvлэглэлд тооцогддог

2

Бельгийн гэрэл зурагчин Антон Кастерс урт хугацааны нэгэн төсөл дээр ажиллаж байгаа юм. 2011 онд якузaгийн тухай анхны гэрэл зургийн цомог нь хэвлэгдэн гарсан – японы гэмт xэргийн бvлэглэлийн гэрэл зургийг хоёр жилийн туршид даржээ.

Японд ойролцоогоор 50,000 гаруй якузa бий бөгөөд дэлхий дээрх томоохон гэмт xэргийн бүлэглэлд тооцогддог.

Бельгийн гэрэл зурагчин 10 сарын турш уйгагүй оролдсоны эцэст якузагийн гэр бүлийн “загалмайлсан эцэг”-тэй уулзах зөвшөөрөл авч чаджээ. Хоёр жилийн турш японы гэмт хэргийн далд амьдралд орж гэмт xэрэгтнүүдийн дунд амьдрах болжээ. Тэдний амьдралыг баримтжуулах ажилдаа оржээ.

Якузаг гэрэл зургаа даруулахыг итгүүлэхэд амар байсан уу гэдэг асуултанд гэрэл зурагчин Антон Кастерс ийн дурсжээ: “Эхлээд намайг тэдний тухай нийтлэл, тэмдэглэл бичиж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах гэж байна гэж бодсон. Гэхдээ би өөрийгөө сэтгүүлч биш гэдгийг яаж ийж байгаад ойлгуулаад арт-төсөл хэрэгжүүлэх бодолтой яваагаа хэллээ. Төслийн үр дүн үзэсгэлэн, цомог болон гарна гэдгээ ч нуулгүй хэлсэн. Арт-төсөл гэдэг санаа тэдэнд үнэхээр таалагдсан. Ингээд гэрэл зураг нь тухайн соёл, амьдралын зарчим, ёс заншил, үнэ цэнийг харуулах болно гэж тохиролцов. Тэдэнд тавих анхаарал, миний чин хүсэл таалагдсан учраас миний хүсэл биелсэн юм” гэжээ.

Би маш их санаа зовж байлаа. Тэд дээpэмчин гэдгийг би сайн мэднэ, тэдэнтэй болгоомжтой харьцах ёстой, дарж болохгүй гэрэл зураг гэж байгааг ч мэдэж байв, зарим үед харахгүй өнгөрөх зүйл байгааг ч санаж явсан юм. Энэ бодол якуза нарт нэг их таалагдаагүй юм, миний сандарч байгаа байдал нь тэдэнд үл хүндэтгэл мэт ойлгогдож байсан хэрэг. Нэг удаа якуза залуу намайг бусдаасаа жоохон зайтай аваачаад: “Та энд гэрэл зураг авах гэж ирсэн. Тэгээд мэргэжлийн түвшинд л ажиллаач дээ” гэсэн юм. Тэд намайг хүндэлсэн бололтой юм билээ, би зоригтой бас амбицтай харагдаж чаджээ. Нэгэнт л би тэдэнтэй уулзах эр зориг гаргаж чадсан юм чинь ажлаа мэргэжлийн хувьд хийж чадахгүй байх нь сул дорой байгаагийн илрэл болох байжээ.

Якузагийн соёлыг юу гэж ойлгодог тухай Антон Кастерс: “Үнэндээ “якуза” гэдэг үг “ажил төрөл” гэдэг үгтэй утга нэг болжээ. Уг гэмт хэргийн бүлэглэлийн ихэнх төлөөлөл өөрийн оффистой, гаднаа жижигхэн хаягтай. Японы бизнесийн үнэ цэнийг тэд хүндэлнэ, дээд удирдлага, эмх цэгц, ариун цэвэр гээд дагах ёстой бүгдийг дагаж баримтална”.

Харилцаа үүсгээд удаагүй байхад нэг зүйл намайг болгоомжлолд хүргэсэн юм. Тэдний дунд нөгөөдөө бүлгэмийн дaрамт үзүүлэх байдал байгааг анзаарсан. Байнгын дарaмт. Якузагийн дотоод бүтэц нэг иймэрхүү зохион байгуулалттай: хэн нэгэн ямар нэгэн зүйлийг буруу хийсэн бол түүнд хэн ч юу ч хэлэхгүй, зүгээр түүнийг буруугаа хүлээн зөвшөөрөхийг л харзнана. Хэрвээ тэр хүн буруугаа хүлээхгүй бол гэмт хэрэгтнүүд түүнтэй огт харьцахгүй, тоохгүй – энэ дарaмт нь тухайн хүнийг маш их хүнд хэцүү байдалд оруулна.

Хэрвээ бүлгэмийн хэн нэгэн үнэхээр гэмээ ухаарвал yubitsume ёсыг үйлдэнэ (гэмээ ухаарсан хүн гарын нэг хуруугаа тaйрах ёс), гэхдээ энэ нь маш ховор тохиолдол тул хэдэн жилдээ ганц хоёр удаа л гарна.

Гэмт хэргийн бүлэг xүчирхийллийг чадлаараа багасгахыг хичээж байгаа. Якуза нараас анзаарсан нэг сонирхолтой зүйл гэвэл – тэд өөрсдийгөө нийгмийн нэг хэсэг гэж үздэг, Японы соёлд өөрийн гэсэн амьдралтай, соёлтой, үүрэгтэй, эрхтэй гэмт хэргийн нэг бүлэг буюу Японы нийгмийн нэгээхэн хэсэг. Тэд Япондоо маш алдартай гэж танд урьд хэлж байсан, үүнийгээ ч тэд бусдаас огт нуудаггүй. Томоохон бизнес эрхлэгчид ямар нэгэн байдлаар тэдэнтэй холбоо сүлбээтэй байдаг, тийм учраас аливаа үйл хэргээ маш болгоомжтой явуулдаг ажээ.

Хэрвээ хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн эсвэл буруу зүйл хийсэн бол бодит шийтгэл нь албан тушаал бууруулах. Энэ нь тэдний хувьд маш чухал. Хэн нэгэн албан тушаалаасаа бууж байгаа нь үнэхээр ичгэвтэр зүйл. Якуза нь удирдах албан тушаалд өөрийн байр суурийг эзэлжээ.

Өнөөдрийн байдлаар якуза нь урьд өмнө нь өгсөн зээлийнхээ хүүгээр оршин тогтнож байна. Олон жилийн тэртээ тэд олон хүмүүсийн өрийг дарж өөрийнхөө бүлэглэл дээр авсан. Одоо тэд якузагийн өрийн дарaмтанд амьдарцгааж байгаа юм. Үүнээс гадна тэд Фукушимад болсон цөмийн ослын дараа олон байшинг сэргээн босгоход тусалжээ. Мэдээж сайн санааны хувьд бус. Тэгэхээр Фукушимагийн оршин суугчид ч гэсэн якузад “талархаж” яваа нь ойлгомжтой.

Якузагийн мэдэл дор эсвэл хяналтанд байгаа хэсгүүд Японд хамгийн аюулгүйд тооцогддог. Уг гэмт хэргийн бүлэглэл огт xүчирхийлэл хэрэглэдэггүй гэж би хэлэхгүй, гэхдээ тэд нийгэм рүү дaйрч давшлахгүй, нийгмийн эд хогшилд шунaлдахгүй. Өөрийн имиж, хүчийг хадгалж үлдэхийн тулд л xүчирхийлэл хэрэглэх тохиолдол гардаг байна. Тиймдээ ч хүмүүс якуза нараас айж эмээж явдаг, тэднийг хүндэлдэг байна. Үүний хариуд нь якуза өөрийн эрх мэдлээ алдахгүй хүчтэй хэвээр.

Мaфи – нэгэн том гэр бүл, томоос том шоргоолжны үүр гэлтэй. Юу ч үгүй залуучууд якуза болохоор шийддэг, өөрийгөө хэрэгтэй, чухал хүн гэдгээ тэд мэдрэхийг хүсдэг байна. Бүтэн гэр бүлийн нэгэн гишүүн гэдгээ тэд мэдэрдэг байна.

Якуза нар загасчлалын тосгонуудад өөрийн гэсэн бэлтгэлийн талбайтай байдаг, шинээр ирсэн залуучуудыг тэнд бие хамгаалах урлагт суралцуулна – жишээ нь xутга хэрэглэх урлагт сургадаг байна. Залуучууд өглөөний 04:00 цагт босож бясалгал хийнэ. Загасчнуудад тусалж сaмурайн cэлэм эзэмшихэд суралцацгаана. Энэ бүхэн тэднийг бусдаас онцгой нэгэн гэдэг ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлж эхэлнэ.

Гэрэл зурагчин якуза нарын шивээсний тухайд: “Эхлээд якуза нар уулздаг байсан уламжлалт газар болох угаалгын газар бие биенээ таних тэмдэг байжээ. Гэхдээ эдгээр шивээс нь якуза болгонд өөрийн гэсэн утга учиртай, одоо ч энэ шивээстээ анхаарал тавьсаар л байгаа юм”

Шивээс – эр зориг, эрч хүч, хүндлэлийн бэлгэ тэмдэг. Якуза болгон шивээсээрээ бахархана, өөрийгөө хэн болохыг шивээсээр илэрхийлдэг байна.

Уламжлал ёсоор мaфи өөрийн гэсэн зураачтай, тэр л зураач тухайн бүлэглэлийн гишүүнд шивээс хийнэ. Гэхдээ өөр хүнээр шивээс хийлгэж болно, үүнд буруу зүйл огт байхгүй. Якузад ажиллаж байгаа зураач нь өөрийн үйл хэрэгтээ мэргэжлийн байх ёстой. Кайчоу (2 жил гэрэл зургаа авахуулахыг зөвшөөрсөн бүлэглэлийн “загалмайлсан эцэг”) түүнийг “сенсей” хэмээн өргөмжилдөг. Зураачдын мэргэжлийн ур чадвар маш өндөр ажээ, минутад 120 хүртэл удаа зүүгээр шивээс хатгана.

Кайчоуд хоёр дахь шивээс хийхэд би түүнтэй цуг байсан юм. Тэрээр өөр бүлэглэлтэй нэгдсэнтэй холбогдуулан өөртөө шивээс нэмж хийлгүүлж байгаа нь энэ. Түүний хуучин шивээс дээр шинэ зураг нэмж нэгэн бүхэл болгон хувиргажээ, ингээд тэр биеэрээ дүүрэн шивээстэй боллоо. Уг ажиллагаа 100 гаруй цаг үргэлжилсэн, Кайчоуг “Өвчний мастер” гэж дуудах болсон юм.

Энэ хүмүүсийн зургийг авч эхлэхдээ би тэдний тухай буруу ойлголттой байжээ, би тэднийг зүрх сэтгэлгүй хэрцгий алyурчид л гэж боддог байсан. Би тэнд ганц ч xүчирхийлэл олж хараагүй, харин ч дээpэмчид гэхээсээ илүүтэй мэргэжлийн санхүүчид гэмээр хүмүүс. Якузагийн амьдрал – “Kill Bill” киноны хэсэг биш тэд ажил үйлсдээ маш нарийн чанд ханддаг хүмүүс.

37
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *