Бүхэл бүтэн үл хөдлөх хөрөнгийн дaйны үнэтэй, жүжигчин Уилл Смитийн тансаг зэрэглэлийн дугуйт байшин

0

Дугуйн дээрх байшинг The Heat гэх бөгөөд тансаг зэрэглэлийн 2 давхар дугуйт байшин юм. 30 хүний кино танхим, 14 зурагт, нүүр будалтын өрөө, энэ бүгд VIP-аялагчийн мөрөөдөл мөнөөс мөн.

yandex.net

Холливудын бусад оддын адил Уилл Смит зураг авалтын үер зураг авалтын талбай дээр трейлерт амьдардаг. Гэхдээ энэ удаагийнх жирийн нэг трейлер биш харин өндөр үнээр тоглодог жүжигчинд яг тохирох хоёр давхар кино театртай тансаг зэрэглэлийн-трейлер юм.

 

Дугуйн дээрх орд харш гэмээр л харагдаж байна

yandex.net

17 метр урттай трейлерийг The Heat (“Халуун”) гэх бөгөөд тээвэрлэхэд ачааны машин ашигладаг. Зогсоол дээр ирсний дараа хоёр давхраа нээхэд 30 хүний суудалтай кино танхимд орох боломжтой болно. Найз бүсгүйчүүдээ урихад багтана даа!

yandex.net
yandex.net

Нэгдүгээр давхарт нь бүрэн хэмжээний гал тогоо, хоолны болон зочдын өрөө байрлана. Нүүр хувиргалтын тусдаа өрөө ч гэж бас байна – энэ чинь жүжигчний трейлер гэдгийг битгий мартаарай. Усанд ороход бүдгэрдэг шилтэй шүршүүртэй. Бүх эд хогшил нь үнэтэй харагдана, гэхдээ орчин үеийн хийцтэй гэхээргүй – арга ч үгүй биз, уг трейлерийг 2000-аад оны эхэнд хийж байжээ.

yandex.net
yandex.net
yandex.net

Трейлерийг Anderson Mobile Estates компани хийсэн ба жүжигчин 2,5 сая доллараар худалдаж авчээ. Энэ нь дэлхий дээрх хамгийн үнэтэй кемперүүдийн нэгд тооцогддог байна.

yandex.net

Хамгийн сонирхолтой нь, Уилл Смитт одоогийн байдлаар кемперийг тун ховор ашигладаг. Бодвол зочид буудлын орны матрас түүнд илүү тухтай санагдаа юм болов уу? Тиймээс трейлерийг хэн дуртай нь түрээсэлж болно, өдөрт 9000 ам.долларын түрээс төлөөд жаргалаа эдлэх нэгэн байвал урагшаа.

yandex.net

Бас нэгэн алдартай жүжигчин Том Хэнкст байсан иймэрхүү трейлерийг саяхан Bonhams дуудлага худалдаагаар 235,200 ам.доллараар заржээ. Арай даруухан дугуйт байшин байсан бололтой.

yandex.net

 

Танд ямар харагдаж байна?

yandex.net
yandex.net

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *