
Хүн ямар нэгэн зүйлээс айж эмээх үедээ ерөнхий нэг төрхөөс гадна харилцан адилгүй төрх байдал, үйл хөдлөл гаргадаг. Үнхэлцгээ хагартал айсан хүмүүс ам мэдэн хашхирч, өөрийн эрхгүй ойр орчныхоо зүйл, хүнээс зуурах, тэврэх, үсрэх, нүдээ аних эсвэл эсрэгээр бүр бүлтийлгэх гэх зэрэг янз бүрийн үйлдэл хийдэг. Канадын Niagara Falls хотод Nightmares Fear Factory хэмээх ад зэтгэр шүглэсэн байшин байдаг гэдгээрээ алдартай.
Умард Америк дахь хамгийн эртний сүнстэй байшин болох энэ байшинд зочилсон хүмүүсийн зураг Flickr дээр нийтлэгддэг. Хуучин авсны үйлдвэрт байсан энэ үйлдвэрийн эзэн асан Abraham Mortimer-ыг авснууд нь нурж дарж алсан гэдэг. Одоо бол нэгэн төрлийн аялагч жуулчид, зочид гийчдийн зорьж очих газар болсон энэ байшинд зочилсон хүмүүсийн зурагнуудаас айдас хүйдэс хүн бүрт хэрхэн илэрч байгааг харж болно.








Зочин
2015/10/18 at 13:44
naana ni tegeed yu baigaan boloo?