Агаар чийгшүүлэгчийн танай гэр бүлд үзүүлэх 7 ашиг тус

0

Хэрвээ та гэртээ агаар чийгшүүлэгчгүй бол энэхүү нийтлэлийг уншаад шууд гарч авахад хүрнэ. Энэ цахилгаан хэрэгслийн ид шидийг ашиглаж байж л мэдэхээс хойш бидний нийтлэлтэй танилцаарай.

Агаар чийгшүүлэгч ер нь ямар хэрэгтэй юм бэ? Хуурай агаарыг л чийгшүүлнэ. Энэ нь зүгээр нэг хэрэгтэй зүйл биш харин олон тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэдгийг анхаараарай.

Агаар чийгшүүлэгчийн 7 ашиг тус

1. Ханиад, томууны вирусыг устгана

Чийгшил өндөр буюу 50% хүртэл байхад ханиад, томууны вирус устдаг.

Эрдэмтдийн бичснээр:

“Сүүлийн 70 жилийн хугацаанд халдварт ханиад, томууны өвчлөлд хийсэн судалгаанаас харахад 40-60 хувийн чийгшил нь (энэ нь хамгийн зөв хэмжээ) ханиад, томууны вирус агаарт дэгдэх магадлалыг (угаалтуур, хаалганы бариул, гал тогоо) харьцангуй бага чийгшилтэй орчноос эрс бууруулж байна”.

Ханиад, томууны жирийн вирус агаар мандалд ойролцоогоор 24 цаг амьдардаг. Чийгшил өндөр орчинд амьдрах чадвар нь эрс буурах ажээ.

2009 оны судалгаагаар чийгтэй агаарт вирус 23 цагийн дотор 100% устжээ, харин хуурай орчинд адил хугацаанд байсан вирусын 40% нь л устсан байна.

 

2. Ханиад, томууны шинж тэмдгийг дарна

Хамар битүүрэх, нус гоожих, цэртэй ханиалга, хоолой өвдөх – чийгшүүлэгч ажиллуулангуут эдгээр таагүй шинж тэмдэг багасна.

Чийгшил нь ханиалгыг илүү үр дүнтэй буюу цэрийг илүү сайн гадагшлуулдаг байна.

 

3. Хурхирахаа болино

Тийм ээ, хурхирах нь зөвхөн хуурай хоолойтой холбоотой бол шүү дээ. Хэн нэгэн хажууд чинь хурхирдаг бол би шууд туршилтандаа ормоор санагдлаа. Чийгшүүлэгч ажиллуулаа гээд байдал муудахгүйгээс хойш.

 

 

4. Хуурай арьсыг чийгшүүлнэ

Хуурай арьс, арьс загатнах зэргийг агаар чийгшүүлэгч багасгана. Агаар чийгшүүлэгчийг тогтмол ажиллуулахад хуурай арьсыг чийгшүүлж зөөлрүүлэх буюу аливаа тосноос илүү үр дүнтэй.

 

5. Цахилгаанжихаас хамгаална

Хуурай агаар нь их цахилгаанжуулдаг. Хэн хүнгүй л үүнд дургүй байдаг биз дээ? Энэ асуудлыг мөн агаар чийгшүүлэгчээр шийдэж болох нь.

 

6. Нойрыг сайжруулна

Зөөлөн үлээх чимээ нь манантан харагдах чийгшилтэй нийлж таны нойрны чанарыг сайжруулна. Өглөө хатаж аргасан хоолойгүй сэргэлэн босоход тусална.

 

7. Хамраас цус гарахаас хамгаална

Хуурай агаараас болж хамраас цус гардаг. Агаар чийгшүүлэгч нь энэ таагүй мэдрэмжээс салгана. Ялангуяа шөнө унтаж байхад хамраас цус гарахад маш эвгүй байдаг.

Та агаар чийгшүүлэгч хэрэглэдэг үү?

4
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/06/05 at 16:37

    Агаар чийгшүүлэгчээс болж 100 гарсан олон хүн үхсэн солонгост

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *