Спорт хэрэглэл үйлдвэрлэгч компани сагсан бөмбөгийн бөмбөгийг хийлдэггүй, нэвт харагддаг торон загвараар үйлдвэрлэн туршиж эхэлжээ

0

Спорт хэрэглэл үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг болох Wilson бренд 3D хэвлэгч ашиглан хийлэх шаардлагагүй, торон загварын бөмбөг үйлдвэрлэн, туршиж эхэлжээ.

Сагсан бөмбөгийн спорт үүсэж хөгжсөн цагаас эхлэн өнөөг хүртэл бөмбөгийг ихэвчлэн арьсаар урлан үйлдвэрлэж байв. Харин саяхан спорт хэрэглэл үйлдвэрлэгч Wilson бренд хийлдэггүй бөмбөг туршилтын журмаар гаргажээ. Wilson Airless хэмээн нэрлэгдэж буй уг бөмбөг нь тун уян хатан полимер материалаар хийгдэж байгаа ба арьсан бөмбөгнөөс ялгарахгүй ойлттой гэдгээрээ онцлогтой аж.

Тус бөмбөгний хамгийн сонирхол татам зүйл нь яах аргагүй торон хийц бөгөөд арьсан бөмбөгний уламжлалт хээг хэвээр үлдээжээ. EOS болон Wilson брендийн хамтран гаргасан уг бөмбөгийг өнгөрсөн сарын дундуур болсон NBA-ын Бүх Оддын тоглолтын үеэр олон нийтэд танилцуулж, Хьюстон Рокетс багийн довтлогч К.Ж.Мартин цагираг дээрээс довтлох үзүүлбэртээ хэрэглэжээ.

Хэдийгээр албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэгдсэн ч уг бөмбөгт хийх туршилт, хөгжүүлэлтүүд дуусаагүй байгаа гэдгийг үйлдвэрлэгчдийн зүгээс мэдэгдээд буй юм. Түүнчлэн сагсан бөмбөг сонирхогчдын дунд агаар чөлөөтэй нэвтэрдэг торон хийц нь бөмбөгний ойлт, эргэлтэд ямар нөлөө үзүүлэх, салхитай өдөр гадна талбайд тоглох боломжтой эсэх талаарх зүйлс асуулт хэвээр байна.

4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *