Өлсөх мэдрэмжийг бууруулж, хэр их идэж байгаагаа хянахад туслах шилдэг 10 заль мэх. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст хамгийн их хэрэгтэй!

0

Хоолны дэглэм барих үнэхээр хэцүүгээс гадна цаг хугацаа их шаардагддаг. Мөн өмнөхөөсөө ч илүү их өлсөж буй мэдрэмжийг мэдрэхэд хүргэдэг. Гэхдээ бидэнд танд дуулгах таатай мэдээ байна: Интернетэд бүтэн өдрийн турш өлсөж буй мэдрэмжийг мэдрэлгүйгээр хэр их идэж байгаагаа хянах, их идэхээс зайлсхийхэд туслах бяцхан заль мэхүүд дүүрэн байдаг.

Манай хамт олон идэж буй хоолны хэмжээгээ багасгаж, улмаар амьдралдаа тав тухгүй мэдрэмжийг авахгүй байхад туслах 10 шилдэг бас хялбар заль мэхийг хүргэхээр бэлтгэлээ – танд ач тусаа үзүүлэх болно

1. Илүү их халуун ногоотой хоол идэх

Дуртай хоолон дээрээ бага зэрэг улаан чинжүү цац эсвэл чинжүүг зарим нэг хүнсний ногоотой хамт хэрчиж хэрэглэ. Энэ нь танд өлсөж буй мэдрэмжийг аль болох бага төрүүлөхийн зэрэгцээ хоолны дуршлыг бууруулалгүй, жин хасахад туслах энгийн заль болохыг судалгаагаар баталжээ. “Бид чинжүүг хэрэглэснээр хоолны дуршлыг хяналтандаа байлгаж, хооллосны дараа илүү их калори шатаах боломжтойгоос гадна, чинжүү хэрэглэдэггүй хүмүүст энэ арга бүр ч илүү үр дүнгээ үзүүлдэг болохыг олж тогтоосон.” хэмээн судлаачид хэлжээ.

 

2. Өндөр стаканаас юм уух

Чихэрлэг уух зүйлсийг ихэнхдээ хооллолтоос хасах хэрэгтэй гэж үздэг. Дуртай уух зүйлээсээ татгалзалгүй, бага уудаг болохын тулд уух зүйлээ жижиг хэмжээтэй өндөр стаканд хийж уугаарай. Судалгааны үр дүнд энэ заль мэхийг санал болгож байгаа бөгөөд танд дахиад юм уумаар санагдвал, уух зүйл дээрээ бага зэрэг мөс хийгээд уухыг зөвлөж байна. Ингэвэл дахиад уух хүсэл төрөхгүй!

 

3. Гаа хэрэглэх

Гааны үнэр болон амт өдрийн турш юм идэх хүсэлтэй тэмцэж, жин хасахад тусалдаг байна. Тиймээс та илүү их амттан идэхээс зайлсхийж, гааны үнэртэй лаа худалдаж авах эсвэл гаатай цай өдөр бүр ууж хэвшээрэй.

 

4. Нөгөө гараараа идэх

Энэ нь бага зэрэг сорилт юм шиг санагдаж болох юм. Гэхдээ нөгөө гараа ашиглах нь юм идэх процессыг удаашруулж, илүү анхааралтай байхад тусална. Ингэснээр өлсөх мэдрэмжийг бууруулж, хоолноосоо илүү их сэтгэл ханамжийг мэдрэх боломжтой гэнэ.

 

5. Тод өнгийн тавган дээр тавагласан хоол идэх

Нэгэн судалгаагаар хоол болон хоолны тавагны өнгө хоорондоо холбоотой байдаг бөгөөд илүү тод өнгийн тавган дээр тавагласан хоолыг хүн бага иддэг болох нь батлагджээ. Шалтгаан нь яг ч тодорхой биш боловч, хүмүүс улаан өнгийн тавган дээр тавагласан хоолыг бусад өнгийн тавагтай хоолнуудтай харьцуулахад хамаагүй бага идэж байсан нь судалгааны явцад ажиглагджээ.

 

 

6. Болж өгвөл жижиг тавган дээр хоол идэх

Хэрэв та хоолоо их таваглах юм бол, их л иднэ гэсэн үг. Хамгийн гайхмаар нь энэхүү судалгаагаар хоолны мэргэжилтнүүдийн 31%-иас багагүй нь том тавагтай хоолноос татгалзжээ. Ерөнхийдөө тавагны хил танаас зайтай байх тусам их идэх биш, харин тохирох хэмжээгээр хооллоход ач тустай байдаг байна. Тиймээс та жижиг тавагтай хоол идэж байгаарай!

 

7. Хооллосны дараа шинэ төрлийн амттанаар өөрийгөө эрхлүүлэх

Бид бүгд амттанд дуртай. Бас бидний ихэнх нь оройн хоолоо идсэний дараа ямар нэг амттан идэх хүсэл төрдөг. Харамсалтай нь бид хоолны дэглэм барьж байгаа үедээ амттаны хэрэглээг хязгаарлах ёстойг сайн мэднэ. Харин өөрийгөө өөр байдлаар эрхлүүлээд үз. Жишээ нь, хооллосныхоо дараа амттай цай ууж болно.

 

8. Хооллох бүртээ эхлээд нэг стакан ус уух

Шингэний дутагдлын шинж тэмдгүүд ерөнхийдөө өлссөнөөс болдог гэж хэлэхэд буруудахгүй. Их хэмжээний ус болон ургамлын цай хэрэглэснээр та өдрийн турш сэтгэл хангалуун байх ач тустай. Аз болоход ус бол бие их хэмжээний калори авах вий гэж санаа зовох зүйлгүй хэрэглэж болдог чандмань эрдэнэ билээ.

 

9. Хүнсний ногоо түлхүү хэрэглэх

Калорийг багасгах хялбархан арга бол хоолоо хүнсний ногоогоор дүүргэх явдал юм. Илүү их хүнсний ногоо идэх санаанууд байдаг: махны оронд мөөг хэрэглэх, алим оролцуулан овьёос идэх, мөн талхны оронд бүхэл үрээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

 

10. Нүүрс усыг ёроолд нь биш, дээр нь гаргах

Үр тариа нь цусан дахь сахарын хэмжээг нэмж, жин нэмэхэд хүргэдэг. Иймд та үүнийг хэрэглэхийн өмнө сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь, өглөө гранола хэрэглэхийн оронд аягаа таргаар дүүргэж, дээр нь харин бага зэргийн гранола хийгээрэй. Ингэснээр дуртай зүйлээ иднэ, гэхдээ их хэмжээгээр биш.

Та эдгээр заль мэхүүдийг ашиглаж үзэх үү? Танд эдгээрээс өөр бидэнтэй хуваалцах заль мэх байгаа юу?

14
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Jaagii Gansukh

    Jaagii Gansukh

    2020/06/30 at 18:47

    Dashtsoodol Erka

  2. Zolbayar Byambasuren

    Zolbayar Byambasuren

    2020/06/30 at 23:33

    Т. Мөнхтуяа

  3. Denise Kn

    Denise Kn

    2020/07/01 at 15:47

    Darima Munkhbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *