Мэс засал хийхгүйгээр нүүрний хэлбэрийг засах боломжтой “Мьюинг” хэмээх шинэ арга техникийн талаар сүүлийн үед хүн бүр ам уралдан ярьж байна

1

Холливудын оддыг хараад өөрийнхөө гадаад үзэмжийг өөрчлөхийг бүсгүйчүүдийн дийлэнх нь мөрөөддөг. Гэхдээ ямар нэгэн мэсгүйгээр эсвэл тариагүйгээр нүүрний гоё хэлбэртэй болохсон. Энэ мөрөөдөл боломжтой бололтой. “Мьюинг” гэх шинэ төрлийн техникийн ачаар та бие даан нүүрний хэлбэрээ өөрчилж чадна.

Нүүрний ганц дасгал хэлбэрийг нь, тэр ч бүү хэл эрүүний гажгийг хүртэл засаж чадна гэдэгт эхлээд бид итгээгүй юм. Гэхдээ Reddit дээр энэ арга техникийг хэрэглэж үзсэн хүмүүсийн бүхэл бүтэн групп байгааг мэдээд үр дүн гарсан нүүр царайнуудыг харсны дараа бүр хэлэх үггүй хоцорсон.

Мьюинг гэж юу вэ?

© Orthotropics / YouTube

Мьюинг гэх нэршил нь уг аргыг зохиосон хүний нэрээр нэрлэгдсэн – Лондонгийн шүдний эмч Майк Мью. Тэрээр гурван үеэрээ шүдний эмч (Майкын өвөө болон аав нь гавлын яс, шүдний бүтцийг судалдаг байв). Доктор Мью эрүүний гажиг болон нүүрний хэлбэрийг засах онолыг хэлний үзүүрээр гавлын ясанд нөлөөлөх байдлаар боловсруулжээ. Өөрийн онолдоо бүхэл бүтэн YouTube-суваг зориулсан, өөрийн боловсруулсан арга техникийг тайлбарлаж ямар нөлөө үзүүлдгийг нь танилцуулна. Британийн эрүү, нүүрний эмч нарын нийгэмлэгээс Майкын аргыг нухацтай хүлээж аваагүй хэдий ч мьюинг үнэхээр үр дүнтэй арга болохыг олон хүний туршилтаас харж болохоор байна.

© birkirbesti / reddit

Үнэндээ мьюинг ямар нэгэн төгс төгөлдөр арга биш. Эрүү, нүүрний олон эмч нар өвчтөнүүддээ хэлээ амандаа зөв байрлуулахыг зөвлөдөг. Ингэснээр эрүүгээр өвдөх нь багасах, мөн хэл ярианы гажгийг засах боломжтой гэж үздэг байна.

Хэлээ аман дотроо тодорхой байрлалд буюу тагнаандаа байнга барих нь үндсэн зарчим. Энэхүү механик үйлдэл нь зөвхөн нүүрний булчинг чангалаад зогсохгүй мөн хүзүүний булчинд ч нөлөөлдөг ажээ. Байнгын бэлтгэл сургуулилтын ачаар таны эрүү бага зэрэг урагшилна, энэ нь нүүр илүү зөв хэлбэртэй болж харагдахад хүргэдэг, хүзүү ч урт болно.

 

 

Мьюингийг яаж хийх вэ?

© DiscipleOfLucy / reddit

Мьюингийг яаж зөв хийх тухай мэдээлэл интернетэд хэдэн зуугаараа бий. Тиймээс үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй, өөрөөр хэлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр худлаа арга техник ашиглахаас болгоомжил. Хэлийг зөв байрлуулах нь мьюинг хийхийн хамгийн хэцүү хэсэг нь. Тагнайны хамгийн гүн хэсгийг олоод хэлээ хүч гарган хүргэхийг хичээ. Энэ үед шүд тэгж их айхтар зуусан байх ёсгүйг анхаараарай. Дасгалыг зөв техникээр хийж байгаа тохиолдолд хэдэн минутын дараанаас доод эрүү бага зэрэг өвдөж эхэлнэ. Хэсэгхэн завсарлаад дасгалыг дахин хийгээрэй.

Дасгалыг байнга хийгээд байвал хэсэг хугацааны дараа өөрийн мэдэлгүй рефлексээрээ хэлээ тагнайндаа хүргэдэг болчихно.

 

Яагаад энэ аргыг шүүмжлээд байна вэ?

2018 онд 3-7 нас хүртлэх 446 хүүхдэд судалгаа хийжээ. Тэдний хэл буруу байрлалтай бөгөөд үүнээс болоод хазалт буруу, мөн ярианы гажигтай байв. Туршилтын явцад хэлний байрлал засах тусгайлсан арга техник нь нөхцөл байдлыг сайнаар өөрчилж байгааг олж тогтоожээ.

Гэхдээ мьюингийг эсэргүүцэгчид ч бий. Тэдний үзэж байгаагаар хэрвээ уг арга техникийг буруу ашиглавал эрүү, нүүрний гажгийг улам ч дордуулах ажээ. Өөрөөр хэлбэл, дур мэдэн эмчилгээ хийх нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Жишээ нь, өвчтөний эрүүний гажгийг мэс заслын аргаар л засах боломжтой гэж эмч онош тавина, гэтэл өвчтөн өөрөө YouTube-ээс бичлэг үзэж дасгалыг хийж эхлээд гажгийг бүр ч нэмэгдүүлээд ирэх тохиолдол байна.

 

Үр дүн хэзээ гарна гэж хүлээх вэ?

© ThreeCamelToedSloth / reddit

Хагас жилийн дараа гарсан үр дүн

Мьюингийн давуу тал нэгээр тогтохгүй – мэсгүйгээр эрүү, нүүрний гажгаа засна, бас ямар ч мөнгө зарахгүй. Гэхдээ дутагдалтай тал ч бий, үр дүнг удаан хугацаанд хүлээхээс өөр аргагүй. Дунджаар 6 сараас 1 жил хийж байж үр дүн гарна. Гэхдээ үр дүн гарах хугацаа нь тухайн хүний ген мөн дасгалыг хийж байгаа давтамжаас шалтгаална гэдгийг бодох хэрэгтэй. Мьюингийг хийх нь зөв гэж үзэж байгаа хүмүүсийн хувьд үр дүн нь хэдхэн сарын дараанаас гарсан байдаг.

Бид уг дасгалын үр дүнг үзээд үнэхээр гайхсанаа нуухгүй. Гэхдээ хэрвээ та мьюинг дасгал хийхээр шийдсэн бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдсөний дараа хийхийг зөвлөж байна. Мьюинг дасгал танд хэрхэн нөлөөлөхийг бид хэлж мэдэхгүй.

Үр дүн нь таныг гайхшруулж чадав уу? Та мьюинг дасгал хийхээр шийдсэн үү? Мөн та иймэрхүү арга техникт ямар байр сууринаас ханддаг вэ?

14
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/06/29 at 09:49

    Э. Охиноо

  2. Uugii Naa

    Uugii Naa

    2020/06/29 at 12:20

    Face yoga хийхээр бас нүүрний хэлбэр өөрчлөгддөг

  3. Гээгэ Гэрлээ

    Гээгэ Гэрлээ

    2020/06/29 at 19:55

    нүүрний фитнес төхөөрөмж хэлбэрийг гайхалтай өөрчилдөг, хацар завьжны булчин чангарч V line болдог.
    https://m.facebook.com/story.php?story_fbid=2130768837027936&id=497994263638743

  4. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/29 at 23:38

    Icecream Icecream

  5. Mabel Bnn

    Mabel Bnn

    2020/06/30 at 19:45

    Mch Michiko

  6. Ynjinsvren Ynjka

    Ynjinsvren Ynjka

    2020/07/01 at 10:52

    I h
    C

  7. Зочин

    2020/07/05 at 12:40

    Дөрвөлжин том эрүүтэй монголчуудад хэрэггүй. Монголчууд эсрэгээрээ эрүүгээ нарийхан болгосон нь дээр.

  8. Зочин

    2022/03/24 at 16:26

    Дөрвөлжин том эрүүтэй хүмүүс хийвэл ямар үр дүнд хүрэх бол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *