Хөгшрөлтийн 4 төрөл байдаг бөгөөд хэрэв та өөрийнхийгөө мэдээд авчихвал, залуу насаа хадгалж үлдэх боломжтойг эрдэмтэд хэлж байна

2

Өнөөдөр дэлхий нийтээрээ урт удаан наслацгааж байна. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 60 болон түүнээс дээш настай хүмүүсийн тоо 2 тэрбумд хүрэх хандлагатай байгааг судлаачид хэлж байна. Гэхдээ нэг чухал зүйл байгаа нь хэрхэн эрүүл бас залуу хэвээрээ байх вэ гэдэг асуудал юм.

Бид та бүхэндээ эрдэмтдийн судалж тогтоосон хөгшрөлтийн 4 төрлийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

Хөгшрөлтийн 4 төрөл байдаг

Хөгшрөх процесс хүмүүст янз бүрээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд хэлж байна. Тэд 29-75 насны 106 эрүүл хүмүүсийн цус болон өтгөн дээр судалгаа хийжээ. Үр дүнд нь хүмүүс өөр өөрөөр хөгширч байгаа нь хөгшрөлтийн төрлүүдтэй холбоотой болохыг олж тогтоосон байна.

Таныг хөгшрөхөд танд өөр өөр төрлийн эрүүл мэндийн асуудлууд бий болох магадлалтай. Гэхдээ хүн бүрийн хувьд өөр байна. Одоогоор судлаачид 4 өөр төрөл зүйлийг олж тогтоожээ: бодисын солилцоо, дархлаа, элэг болон бөөр. Судалгааны явцад эдгээр дээр нэмэгдэх магадлалтай гэж үзэж байгаа юм.

© AFP/EAST NEWS, © AFP/EAST NEWS

 

Хөгшрөлтийн төрлүүд биеийн өөр өөр хэсгүүдэд нөлөөлдөг

Эрдэмтэд “хөгшрөлтийн төрөл” гэх нэртэй судалгааныхаа хүрээнд хөгшрөх процесс биеийн өөр өөр хэсгүүдэд нөлөөлдөг бөгөөд үр дүнд нь өөр өөр эрүүл мэндийг асуудлуудыг үүсгэдэг талаар онцолжээ.

  1. Бодисын солилцооны хөгшрөлт – хүмүүс хөгшрөх үедээ чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалтай.
  2. Элэгний хөгшрөлт – хүмүүсийн элэг илүү их өвчлөх эрсдэлтэй.
  3. Дархлааны хөгшрөлт – үрэвсэл болон дархлааны системийн эмгэгүүдэд мэдрэмтгий, эмзэг болно.
  4. Бөөрний хөгшрөлт – бөөрний үйл ажиллагаа доголдох боломж нэмэгдэнэ.
© AP/East News, © Andy Kropa/Invision/AP/East News

 

Та өөрийнхөө төрлийг мэдэж авснаар хөгшрөх процессыг удаашруулж болно

Хөгшрөлтийн төрөл бол онош биш. Энэ бол үнэн хэрэгтээ хүмүүст эрүүл мэндийн эрсдлийг багасгахад тусалж буй хүчин зүйл болохыг эрдэмтэд хэлж байна. Хэрэв та өөрийгөө ирээдүйд ямар асуудалтай нүүр тулгарахыг мэдээд авчих юм бол, цаг алдалгүй урьдчилан сэргийлэлт хийж чадна. Үр дүнд нь таны бие урт хугацаанд залуу хэвээрээ байх юм.

Процесс маш энгийн. Эхлээд та өөрийнхөө хөгшрөлтийн төрлийг мэдэж авмагцаа дадал зуршлаа өөрчлөхөд хангалттай. Жишээ нь, та зарим хоол хүнснээс татгалзаж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж болно. Хамгийн сонирхолтой нь та хөгшрөлтийг удаашруулах биш, бүр зогсоох ч боломжтой байж мэднэ.

© shutterstock.com

 

 

Таны төрөл холилдсон байж болно

Судалгааны багийнхан хүнд нэгээс илүү хөгшрөлтийн төрөл байж болно гэж үзжээ. Энэ нөхцөлд та хэд хэдэн эрүүл мэндийн асуудалтай нүүр тулгарна. Уг судалгааны хувьд та эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлж, залуу хэвээрээ байхад анхаарснаар таны амьдрал ямар амар хялбар байхыг ойлгуулахад гол утга учир нь оршиж байгаа юм.

© shutterstock.com

 

Таны амьдралын хэв маяг хөгшрөлтийн төрлийг өөрчилж чадахгүй

Энэ судалгаанд чухал нэг ач холбогдолтой зүйл бий. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг 2 жилийн хугацаанд хянахад тэдний хөгшрөлтийн төрөл огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Амьдралын хэв маягийг хоолны дэглэм шиг тодорхой байдлаар өөрчиллөө гээд хөгшрөлтийг бүрэн зогсоож чадахгүй бөгөөд харин удаашруулах боломжтой аж.

© ROMA / MEGA/Mega Agency/East News, © face to face/FaceToFace/REPORTER

Та хэр удаан амьдармаар байна вэ? Та залуу насаа хэвээр нь хадгалж үлдэхийн тулд хэр их цаг зав болон хөрөнгө мөнгө зарцуулдаг вэ?

13
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Cendmaa Cendmaa

    Cendmaa Cendmaa

    2020/06/29 at 19:22

    гн

  2. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/29 at 23:53

    Icecream Icecream

  3. 이진주

    이진주

    2020/06/30 at 06:06

  4. Otgon Otgon

    Otgon Otgon

    2020/06/30 at 23:04

    ЁЁ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *