Алдартай бүсгүйчүүдийг үргэлж үзэсгэлэнтэй харагдахад нь тусалдаг гоо сайхны арчилгааны 10 нууц

0

Бидэнд гоо сайхны өөрийн гэсэн нууц байдаг. Энэ л нууцынхаа ачаар бид нас нэмж байгаа ч сайхан хэвээрээ харагдана. Оддын хувьд ч мөн адил. Улаан хивсний ёслолоор гялалзахын тулд тэд төрөл бүрийн арга чарга ашигладаг нь үнэн: зарим нь жирийн, зарим нь бүр этгээд хачин аргатай.

Загварын сэтгүүл эргүүлж байгаад бидний хайрлаж явдаг одод үзэсгэлэнтэй харагдахын тулд ямар арга чарга хэрэглэдгийг олж мэдсэн юм.

Шарлиз Терон

© VALERIE MACON / AFP / East News

2019 оны “Алтан Бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол дээр Шарлиз Терон гоо үзэсгэлэнгээрээ уламжлал ёсоор гайхуулж байсан удаатай. Гэхдээ огт хөгширдөггүй арьсныхаа нууцыг өөрийн мэдэлгүй дэлгэж орхижээ. Маш ажигч шүтэн бишрэгчид нь түүний арьснаас нэгэн арчилгааны ул мөрийг олж харсан байна – лазераар үрчлээ багасгах арчилгаа.

 

Рианна

© AFP / East News

Дандаа гоё хөмсөгтэй харагдахын тулд Рианна үгэнд үл орох хөмсгийг жирийн савангаар дардаг ажээ. Энэ аргыг өөрийн гоо сайханчаасаа сурсан гэдэг. Дуучны хэлснээр саван нь бусад зориулалтын бүтээгдэхүүнээс илүү үсийг арьсанд сайн наалдуулж өгдөг ажээ.

 

Кейли Куоко

© kaleycuoco / Instagram

2021 оны “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслол дээр үзэсгэлэнт Кейли Куоко жинхэнэ утгаараа гялалзаж байлаа. Үүнд нь гэрэл ойлгодог маск тус болжээ. Уг маскыг үйлдвэрлэгчдийн хэлснээр бол тус бүтээгдэхүүн арьсыг илүү өнгөлөг, залуу харагдуулдаг гэнэ.

 

Женнифер Энистон

© Elizabeth Goodenough / Everett Collection / East News

Уруулын будгийг удаан цагаар тогтоохын тулд Женнифер Энистоны гоо сайханч Жиллиан Демпси нэгэн жижигхэн лайфхак ашигладаг. Уруулын будгийг 1 давхар түрхээд дээрээс нь нимгэн цаас тавьж будгийг тогтоохын тулд нунтаг пудр цацдаг ажээ.

 

Сьюзан Сарандон

© MEGA / East News

Сьюзан Сарандон 74 насандаа үнэхээр залуухан харагдаж чаддаг. Түүний залуу төрхийн нууц маш энгийн гэнэ. Жүжигчний гоо сайханч Тим Куинн нэгэн бяцхан арга залийн тусламжтайгаар үйлчлүүлэгчийнхээ залуу төрхийг хадгалдаг: чухам гурвалсан байдлаар бронз түрхдэг гэнэ. Өөрөөр хэлбэл духнаас эхлээд хацар, цаашлаад эрүүний доод хэсэг хүртэл түрхэнэ.

 

Женнифер Лопез

© Evan Agostini / Invision / AP / East News, © FaceToFace / REPORTER / East News

Илүү том уруултай харагдахын тулд Женнифер Лопез өөрийн уруулын хүрээнээс 1-2 мм илүү гаргаж харандаагаар зурдаг ажээ. Хамгийн гол нь өөрийн арьсны өнгөтэй адил өнгөөр будахыг анхаараарай.

 

Эмма Стоун

© Sthanlee Mirador / Sipa USA / East News

Эмма Стоун томоохон арга хэмжээнд маш нухацтай бэлддэг. Тэрээр зөвхөн нүүрний арьсыг чийгшүүлээд зогсохгүй мөн уруулаа ч гэсэн чийгшүүлдэг уламжлалтай. Үүний тулд коллаген болон Е амин дэмтэй патчи ашигладаг.

 

Зои Кравиц

© ANGELA WEISS / AFP / East News, © AFP / East News

Зои Кравиц – үнэхээр сонирхолтой бүсгүй. Түүний арьс арчилгааны арга барил нь ч стандарт бус. Гялалзсан арьстай байхад нь энгийн нэг дүрэм тус болдог гэнэ: хайлайтерийн дээр дандаа тональ крем түрхдэг, шаардлагатай гэж үзвэл давхар тавих ч тохиолдол гардаг ажээ.

 

Элизабет Тейлор

© Courtesy Everett Collection / East News

Элизабет Тейлорт гоо сайхны маш олон нууц байсан юм. Үүний нэг нь гэхэд будаг түрхсний дараа дандаа ваннд ордог байжээ. Уур будгийг “бэхжүүлж” одоогийн моод болоод байгаа чийгтэй арьсны дүр төрхийг гаргадаг байв. Мөн жүжигчин тональ кремийг маш нимгэн түрхдэг байсан тул түүний төрөлх сэвх нь харагддаг байжээ.

 

Леди Гага

© Invision / Invision / East News, © Jean_Nelson / Depositphotos.com

Леди Гага – хиймэл үсэнд үнэн дуртай нэгэн. Хиймэл үс нь дуучны өөрийн үсийг гэмтлээс хамгаалаад зогсохгүй мөн нүдний хэлбэр дүрсийг өөрчлөхөд ч тусалдаг байна. Дуучин нэг удаа ярилцлагадаа ийн дурдсан байдаг: хиймэл үсээ тогтоохын тулд зарим нэг газраа скоч нааж арьсаа татахад хүрдэг. Дуучны “үнэгэн харц”-ыг ажиглаад байхад Леди Гага 2014 оны Vanity Fair үдэшлэг дээр скочоор татсан тохиолдол байсан бололтой.

Танд өөрийн гэсэн гоо сайхны арчилгааны нууц байдаг уу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *