Үнэтэй авсан хувцсыг чинь хэдхэн төгрөгнийх юм шиг харагдуулж, үнэ цэнийг нь унахад нөлөөлдөг 8 зүйл

2

“Хямдарсан болгоныг худалдаж авахаар тийм баян хүмүүс бид биш ээ” гэдэг үгийг та мэдэх үү? Энэ үгийг чухам хэн гэдэг алдартан хэлсэн нь тодорхойгүй: нэг бол Берандр Шоу хэлсэн гэх, эсвэл францын загвар зохион бүтээгч Мадлен Вионне хэлсэн гэх. Энэ үг хэмнэлт талаасаа утгыг агуулж байгаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл хямдхан хувцас хурдан элэгдэж муудах тул тун удалгүй шинийг худалдаж авахаас өөрцгүй болно. Үнэндээ энэ арга ч бас дандаа үнэний хувьтай байж чадахгүй. Ийм тохиолдолд үнэхээр тааламжгүй нөхцөл байдал үүснэ: үнэтэй хувцас худалдаж автал жижигхэн зүйл нь үнийг нь гутааж, доош татна. Үүний үр дагавар: мөнгөө салхинд дэмий хийсгэхийн зэрэгцээ өөрөө ч олигтой харагдаж чадалгүй хоцорч байгаа юм.

Хэн ч ийм нөхцөлд орохыг хүсэхгүй, тиймээс хувцасны үнэ цэнийг гутааж байдаг жижиг сажиг зүйлсийн талаар танд танилцуулахаар бэлдлээ.

Эластик/сунадаг бүс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бэлхүүсээр яваа бүс чамин харагдаж болно, гэхдээ нарийхан бас ширэн, элдэв маяггүй тохиолдолд. Тэлээ, бүс сонгоход хэд хэдэн дүрэм баримтлахад болно. Ихэнх тохиолдолд буюу даашинз, жийнс эсвэл жакетанд 1-5 см-ийн өргөнтэй бүс тохиромжтой. Гэхдээ өргөн сунадаг бүс нь ямар ч тохиолдолд үнэтэй зүйлд тооцогдохгүй гэдгийг анхаараарай. Хямдхан харагдаад зогсохгүй мөн хэрэглээ талаасаа ч үнэхээр тохиромжгүй: хэсэг хугацааны дараа сунаж муухай харагдаж эхэлнэ. Моод сонирхогчид өргөн бүс 2006 оны үед л алдаршиж байсныг санах байх, азаар сүүлийн жилүүдэд энэ загварын бүснээс татгалзах болжээ.

 

Том хуванцар товч

© Depositphotos.com, © everett225 / Depositphotos.com

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол хямд материалаар хийсэн хувцанцар товч моодны хувцсыг ч гутаах ажээ. Өөрөөр хэлбэл хэнд ч хэрэггүй алчуур л болгодог гэнэ.

  • Би нэг удаа Amazon дээр зарж байгаа банзлын товчийг сольчихсон юм даг. Тэр банзлыг хүмүүс Chanel-ийнх уу гэж их асуудаг байж билээ. Нууц нь юунд оршино вэ гэвэл би хуванцар цайвар шаргал өнгийн товчийг алтлаг төмөр товчоор л сольчихсон юм. © Rachel L. Kennedy / thekennedycurate.com

 

Хам хум оёсон шошго

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хувцас үйлдвэрлэгчид шошгыг байгаль орчинд болон худалдан авагчид хандаж байгаа хандлагаа илэрхийлж ашигладаг. Шошго дээр компанийн лого эсвэл уриа байж болно. Зарим нэг брэндүүд өөрсдийн шошгон дээр хөгжилтэй илгээмж эсвэл хүсэл бичиж үлдээх нь ч бий.

Тийм учраас хам хум оёсон шошго тухайн хувцасны хямд чанарыг илэрхийлнэ: хэтэрхий том эсвэл хямд материалаар хийсэн шошго нь хувцасны цаанаас цухуйж болзошгүй эсвэл хэдэн өмсөлтийн дараа бие үрэх, бүр урагдах ч тохиолдол гарна.

 

Хэврэг цахилгаан

© Depositphotos.com

Эд зүйлийн гарал үүслийг тодорхойлох мэргэжилтэй Сабина Жейкобсын хэлж байгаагаар: “Товч, цахилгаан – энэ бүгд тухайн хувцас дуураймал уу эсвэл үнэхээр брэндийн хувцас мөн эсэхийг тодорхойлох чухал үзүүлэлт. Жишээ нь, жинхэнэ брэндийн хувцас дээр (Balenciaga брэндийн хувцас дээр “В” үсэг, харин Dior дээр “DIOR“, мөн Gucci брэндийн хувцас дээр — “GUCCI” гэж бичсэн байдаг) брэндийнх нь өөрийн нэр байдаг. Мөн хувцасны цахилгаан нь чанартай төмрөөр хийгдсэн тул ямар ч саадгүй татагдана.

 

Нимгэн цамцны товч хоорондын зай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Товчтой нимгэн цамц өмсөөд харахад бусдад харагдах ёсгүй зүйл ил гараад байвал 2 шалтгаанаар үүнийг тайлбарлаж болно. Нэгдүгээрт – та өөрт тохирох хэмжээний цамц сонгож аваагүй юм байна. Харин хоёрдугаарт – оёдлын технологи алдагджээ. Үйлдвэрлэгчид материал дээр хэмнэлт гаргаж, бас товчийг нь ч буруу оёсон бололтой.

 

Оёдлын цаанаас харагдах халаас

© Depositphotos.com, © Jonas Gustavsson / Sipa USA / East News

Орчин цагт үйлдвэрлэгчид аль болох хэмнэлт гаргахыг хичээдэг болжээ. Хэдий та 100 хувийн ноосон, торгон эсвэл цэвэр даавуун материалтай хувцас олж өмслөө ч гэсэн чанарын хувьд муу байж болох юм. Өөрөөр хэлбэл даавуу нь нимгэн эсвэл нэвт гэрэлтсэн. Хувцасны цаанаас цухуйж харагдах халаас нь хямд материалыг илтгэдэг ажээ.

 

Оёдлоороо нийлээгүй хээ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өндөр чанарын хувцасны хээ – дөрвөлжин эсвэл босоо – аль ч талаараа оёдлоороо нийлсэн байх ёстой. Үйлдвэрлэгч энэ зарчмыг баримтлан хувцсаа оёх бол хэдэн километр “илүү” даавуу зарцуулах хэрэг гарна. Энэ тохиолдолд үйлдвэрлэгч үнийн хувьд ашиггүй болох нь дамжиггүй. Тиймээс хэмнэлт гаргах үүднээс тэд хувцасны хээг хүссэнээрээ нийлүүлж оёдог ажээ.

 

Цүнхний өнгөнд тохирохгүй оёдол

© Depositphotos.com

Чанартай ширэн цүнхийг ямар утсаар, яаж оёсноор нь үнэлж болдог. “Чанар шалгах техник: арьсан эдлэлийн оёдол” номын хэсгээс харахад: цүхний туслах материалын адил өнгө сайн чанарыг тодорхойлно гэсэн байна. Хямд цүнх оёж байгаа үйлдвэрлэгчид энэ “жижиг” зүйлд анхаарал хандуулахгүй. Үүний үр дагаварт үзэмж муутай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгддэг.

Та хувцас худалдан авахдаа юуг нь илүү сайн анхаарч хардаг вэ? Бидэнтэй нууцаасаа дэлгээрэй.

23
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *