
Энэ өдөр найз нөхөд, ойр дотны хүмүүс, ажлын хамт олноороо тоглох гэж сэтгэн бодох чадвараа бардаг уу? Хамгийн гэмгүй “чадах” аргаас эхлээд, хурдан зугтахгүй л бол болохгүй хатуухан тоглоомуудыг санал болгож байна.
Таавар
Хүн бачимдахыг хармаар байна уу? Scittles ба M&M’s хоёрыг хольчих. Тэгээд ялгуулах тэмцээн юм. 4 сарын 1 төдийгүй, хүүхдүүдэд үе үе санал болгох тоглоом.
“Сүүн толбо”
Цавуугаар ийм толбо хийж хатаана. Компьютерийн гар дээр нь тавиад хамт ажилладаг хүнийхээ царайны хувирлыг хараарай.
Крантаар ч тоглож болно
Хүнсний будгаар энэ өглөөг өнгө оруулж болох юм. Крантны амсар дээр наахад л болно.
Машин дээрх наалт
Наадаг цаас их хэмжээгээр орно. Гэхдээ үр дүн нь үнэхээр харууштай зүйл болно шүү. Зөвлөгөө: эд ангиудыг өөр өөр өнгийн цаасаар наана гэж тооцоорой. Юм бичсэн ч болно. Төсөөллөө ашигла.
Гадил уу эсвэл кекс үү?
Амттанд дурлагсдад зориулав. Гадил хэлбэртэй кекс хийж хөргөөд, крем түрхэнэ. Ийм өвөрмөц гадилаар хүн дайлаад үзээрэй.
Үхлийн цэнхэр дэлгэц
Компьютер сайн мэддэггүй хүн ийм дүрс хараад шууд айна. Дэлгэцэн дээрх файлуудыг нэг тийш хуулж цэвэрлээд, компьютерийн дэлгэцнийх нь дэвсгэр зургийг ийм болгочих хэрэгтэй.
Хуурамч кола
Ундааны оронд ижил төрлийн өнгөтэй өөр шингэн хийгээд найзууддаа өгч болно. Зөвлөгөө: хуванцар таглаатай жижиг шилээр тогловол илүү амар. Тухайн сольсон шингэнд харшилтай хүн байх вий, урьдчилж судлаарай.
Цэцэрлэгчдэд зориулав
Лууван шиг харагдах жижиг бялуу томчуудад ч, мөн хүүхдүүдэд ч таалагдана. Зөвлөгөө: луувангийн дээд хэсгийг хийхдээ, гүзээлзгэнэ дээр апельсины шүүс асгаж хөлдөөгөөд хийж болно.
Эрдэнэс хайгч
Шалан дээр зоосон мөнгө бэхэлж болно /манай нөхцөлд цаасан мөнгөө ямар нэг хүнд зүйлийн доор шургуулаад цухуйлгаж болох юм/. Оффис даяараа инээлдэх сайхан тоглоом шүү.
Могой хаачив?!
Хоосон тор тавиад, “Могойнд гар бүү хүр!” гэсэн бичиг тавина. Тэгээд өөрөө могой хайж буй мэт сандарсан царай гаргаад нүх сүв болгоныг шалгаад эхэлвэл ч… Шуугиан тарина даа.
Босон харайх
Цочсон хүн босон харайж байхыг харсан уу? Зөвлөгөө: хохирогч гартаа халуун цай, үзүүр ёзоортой юм барьсан эсэхийг сайтар нягтлаарай.
Дуулгаваргүй хулгана
Компьютерийн хулганын уланд цаас нааж хөгжилтэй үг бичих эсвэл инээдтэй зураг наах зэрэг арга байна.
Гэрт хулгана оржээ
Гэртээ хулгана хийх амархан. Хайрцаг, урт “сүүл”-тэй хүрэн манжин байхад л болно. Зөвлөгөө: хүрэн манжин байхгүй бол манжин ашиглаж болно. “Сүүл”-тэй л байх хэрэгтэй.
Оффисын дайн ингэж эхэлнэ
Өнөөдөр ямар ч пицца байхгүй. Гуйгаад ч нэмэргүй.
Аалзанд дургүй найз бий юу?
Жижигхэн хуванцар аалзнууд хэрэг болно. Мөн хоолыг нь “чимэглэж” байхад найз чинь ямар нэг зүйлд сатаарч байх хэрэгтэй.
Амттан идэх үү?
Үрэгчээр үрсэн төмс, хиамаар хийсэн бялуугаар найзуудаа дайлаарай. Амттай боловч бялуу идэх гэсэн хүмүүст бол цочирдоно.
Сансрын нисгэгчийн ундаа
Цэлцэгнүүрээр хийсэн “ундаа”-г уух аргагүй. Ундаа нь яагаад хөдлөхгүй байгааг гайхан алмайрах царай ч гоё шүү.
Саяхан авсан хивсэн дээр
Будагтай цавууг хивснээс гадна өөр ямар ч гадаргуун дээр ашиглаж болно. Зөвлөгөө: цавуугаа гүйцэд хатсаны дараа хэрэглээрэй. Эс бөгөөс хивсээ баллаж орхино.
Хуучирдаггүй наргиа
Саван ашиглаж хийх гэмгүй наргиа. Өнгөгүй лакаар будаж хатаасан савангаар гараа угаавал яагаад хөөсрөхгүй байгааг нь гайхна биз дээ?
“Хуваалцаж сур” гэж ээж хэлсэн
Хавчуургатай жигнэмэгт дуртай хүн олон. Зөвлөгөө: кремийг нь арилгахдаа жигнэмгээ хугалахгүй байх хэрэгтэй. Таны хорон төлөвлөгөөнд бүтэн жигнэмэг хэрэг болно шүү дээ. Шүдний оо зажлаад найзын чинь царай ямар болохыг төсөөлж байна уу? Амжилт хүсье.








trhrth
2016/03/31 at 13:04
rthth
Nominka Yok
2016/03/31 at 13:10
Tegd l humuust muu ym zaaj uguud bgaarai
i swear to fucking god if you do this to me
2016/03/31 at 13:54
whoa, calm down there satan
123
2016/03/31 at 14:51
goy goy
Amaraa Amaraa
2016/03/31 at 21:07
goy Sanaa bn
doogii
2016/04/01 at 04:13
wowo goe sanaa bn kkkkkk ta narch ongorson kkkk
Зочин
2016/04/01 at 18:11
Bi law huuramch hulganig hiih blno
Зочин
2016/04/01 at 19:21
Ter delgetsiin zurga solihiig ni File uudiig yaj tseverleh ve
Iveelt
2016/04/01 at 20:27
Uneheer goy arga bna
unubold
2016/04/02 at 20:26
Goy arga bna
saranzaya naranbayr
2016/04/13 at 19:38
saihan sanaa bna bi lav bvgdiine hereglej vzne kkk
Зочин
2016/09/08 at 19:07
Гоё арга бн
Rainbow Dash
2016/09/16 at 09:55
Wondercoulds
tsend
2016/09/17 at 09:39
Goe ym aa
эхлэлт
2017/03/11 at 18:49
бусдын амгалан байдлыг алдагдуулж хариуд нь тэрийг нь зарж кайф авах тийм сайхан гэж уу…таалагдахгуй бн
Хулан
2017/03/18 at 13:20
Ххах жигнэмэгийг нь хийнээ хха
tseegii
2017/03/30 at 15:36
saihan sanaa bna jignemeg hiineee
Зочин
2018/10/21 at 16:21
Би лав хуурамч хулгана хийнэ