Төгс эхнэр ‘бүтээхэд’ өөрийн чадвараа ашигласан пластик мэс засалч

0

Төгс эхнэр 'бүтээхэд' өөрийн чадвараа ашигласан пластик мэс засалчБеверли Хилззийн алдартай гоо сайхны мэс засалч Дэвид Метлок /David Matlock/ 2007 онд эхнэр болох Вероника /Veronica/ хэмээх бүсгүйтэйгээ танилцсанаас хойш түүнийг гадаад дүр төрх, бие галбирын хувьд төгс нэгэн болгохын тулд өөрийн ажил мэргэжлийн ур чадварыг ашигласаар иржээ. Вероника анх Дэвид дээр анхныхаа охиныг төрүүлсний дараах үтрээний мэс ажилбарын талаар асууж ирэхдээ түүний эхнэр болох юм гэж төсөөлөө ч үгүй байсан ба харин Дэвид түүнийг эхнэрээ болгож чадсан байна. Дэвид Вероникаг анх харах үед бүсгүй одоогийнхоосоо 20 орчим килограммаар илүү жинтэй, өөртөө үнэхээр сэтгэл хангалуун бус нэгэн байснаар барахгүй Дэвидийн нүд рүү эгцэлж ч харахгүй байсан гэнэ. Гэхдээ түүний илүүдэл жинг бус бүсгүйн нуугдмал зан чанар, оюуны чадварыг олж харсан Дэвид Вероникад гоо сайхны мэс заслын хүчээр гайхамшигтай эмэгтэй болох саналыг тавьж, бүсгүй ч өөрийн биеийг түүний гарт эргэлзээгүйгээр өгсөн байна. Дэвид өөрт нь бүрэн дүүрэн итгэсэн Вероникаг эрүүл хооллолтын дэглэм болон шаргуу дасгал сургуулилтын хөтөлбөр мөрдөхөд ч ятгаж чаджээ. Түүнээс гадна Дэвид өөрөө ч мөн эр хүний төгс галбиртай болохыг мөрөөддөг байсан өөрийн хүсэлдээ хүрч, хэд хэдэн ажилбарыг өөрийн бие дээр хийлгэсэн ба тэрээр дасгал сургуулилт болон хоолны дэглэм түүний биеийг хүссэн түвшинд нь хүргэж чадахгүй учир үүнийг хийлгэсэн гэсэн байна. 49 настай Дэвид, 39 настай Вероника нар төгс бие галбираа хадгалахын тулд өдөрт тахианы өөхгүй мах, загас, будаа, ногоо жимснээс бүрдсэн зургаан удаагийн хооллолтын дэглэм мөрддөг аж. Харин эцэг эхийнхээ фитнес болон пластик мэс заслын үзэл бодолтой санал нийлдэггүй Метлокын охин 9 настай Изабелла /Isabella/ эрүүл хоол амт муутай мөн хэзээ ч гоо сайхны зорилгоор мэс заслын ширээн дээр хэвтэхийг хүсэхгүй гэдгээ нуудаггүй. Изабелла үүнийг жинхэнэ чи биш, би бол өөрийнхөөрөө байхыг хүсэж байна гэж хэлдэг. Вероникагийн хувьд нөхөр нь түүнийг янз бүрийн гоо сайхны мэс ажилбар хийлгэхийг санал болгож, дэмждэг ч нөхөр нь түүнийг хэн бэ гэдгээр нь хайрладгийг мэдэрдэг, учир нь тэр анх нөхрийнхөө ажил дээр очих үедээ тийм ч сэтгэл татам нэгэн байгаагүй байтал нөхөр нь түүнийг сонгосон, мөн түүнд анхны харцаараа дурласан гэж үргэлж хэлдэг гэж бардам хэлдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *