Шил арчигчийг хэрхэн сонгох вэ?

0

Шил арчигчийг хэрхэн сонгох вэ?Бороо орж эхлэхээс өмнө шил арчигчийг солих шаардлагатай. Манай орны хуурай уур амьсгалд шил арчигчийн резин хатаж чийгшилгүй болсноос шил арчигчийг ажиллуулахад шилний гадаргуун өөрчлөлтийг даган уян байж чадахгүй загалтуулдаг. Шил арчигчийг сонгохдоо юуны түрүүнд тухайн машины үйлдвэрлэгчээс заасан хэмжээг мэдэж байх ёстой ба үүнийг голдуу инчээр илэрхийлсэн байдаг.

Хийх ёстой хэмжээнээс илүү уртыг худалдаж авбал зах хэсгээрээ хөндийрөх, ажиллуулах үед шилний дээд хязгаараас давж дээвэр дээгүүр гарч хөндийрөн муу арчдаг. Иймээс таарсан хэмжээтэйг сонгох хэрэгтэй. Яг таарсан хэмжээтэй байхгүй бол 1 -2 инч богиныг хийхэд арчих талбай тийм ч их багасаад байхгүй. Харин ч хурдан түвэггүй арчиж байгаа мэт болно.

Уламжлал болсон төмөрөөр хийсэн нугастай эсвэл төмөр их биеийг хамгаалсан резин ууттай болон сүүлийн үед дэлгэрээд байгаа цул хуванцар их биетэй шил арчигч байдаг. 

Манайд оригналь болон дуураймал шил арчигч аль аль нь зарагдаж байна иймээс худалдан авахдаа анхаарах хэрэгтэй. Төмөр рамтай шил арчигчийн резиний 2 талын ховилоор гүйх хос нарийн цагаан төмөр нь 2 захдаа сугарч гарахааргүйгээр резинээрээ хязгаарлагдсан байх ёстой. Сайн нягталж харвал муу арчигчийн нэг тал задгай байх бөгөөд хэсэг хугацаанд хэрэглэсний дараа задгай талруугаа цагаан төмөр нь сугарч гарснаар резин нь биегүй болж хөндийрдөг. Буцааж шургуулж болох боловч ахин дахин сугараад түвэг уддаг. Төмөр рамтай шил арчигч муудсан бол шинийг авах хэрэгтэй. Солих резин нь нэг талдаа задгай байдаг учир төд удалгүй сугараад түвэг удна.

Мөн давхар 2 резинтэй шил арчигч байдаг ба голдуу дуураймал. Монголын нөхцөлд хамгийн тохиромжгүй. Учир нь 2 резиний завсар шороо тоос ороод арчих үед устай холилдоод шавар зуурч байгаа мэт болдог. Нөгөө талаар шил арчигчийн моторт ачаалал өгч шатаах эсвэл ажиллагаа удааширдаг.

Сүүлийн үед гарч байгаа хуванцар биетэй шил арчигч нь дуу чимээ багатай бөгөөд өвлийн улиралд нугасанд нь ус ороод хөлдөж гацахгүй сайн талтай. Манайд мөн л чанар муутай болон сайн гэсэн 2 янз худалдаалагдаж байгаа. Ийм шил арчигч авахдаа аль болох нумарсан хэлбэртэйг авах нь зүйтэй. Шулуундуу байвал захаараа шилний дугуйрсан хэсэгт дарахгүй хөндийрэх талтай. Ийм шил арчигчийн үнэ ердийнхийг бодвол илүү үнэтэй байдаг боловч резин хатаж муудсан үед дан резинийг нь солих боломжтой. Дан резин авахад үсрээд л 1000-2000 төгрөг байдаг. Их биеийн захын хуванцар хязгаарлагчийг бага зэрэг ангайлгаад авахад резин нь гараад ирнэ. Шинэ резинээ уртыг нь тааруулж хайчлаад шургуулаад хуванцар хязгаарлагчийг хийхэд л шинэ шил арчигчтай боллоо гэсэн үг.
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *