Хамгийн ухаантай хүн амтай 10 улс

0

Улс орон болгонд л ухаантан бас тэнэгүүд байгаа. Харин ямар улс орнууд оюун ухаанаараа дээгүүр ордог вэ?

Швед

Шведүүдийн оюун ухааны коэффициент нь 101 оноо. Ажил хөдөлмөр эрхлэгчдийн 75 хувь нь ажилдаа компьютер ашигладаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрт ордог ажээ.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 3

Австри

Австричуудын IQ шведүүдээс бага зэрэг их  буюу 102. Докторын зэрэгтэй хүмүүсээрээ дэлхийд хоёр бичигддэг, 1000 хүн тутмын 9 эрэгтэй, 7 эмэгтэй нь докторын зэрэгтэй.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 4

Герман

Герман улс бол зохиолч, гүн ухаантнуудаараа алдартай. Өнөөдөр боловсролын систем нь өөрчлөгдсөн: гүн ухааныг сонирхох хүмүүс багассан бөгөөд илүү тодорхой шинжлэх ухаан тал руугаа оржээ. Шинжлэх ухааны тодорхой салбарын дипломтой хүмүүсийн тоогоороо дэлхийд дээгүүр орно.

The Brandenburg gate in Berlin at night.

Итали

Өнөөдөр боловсролоороо дэлхийд дээгүүр орохгүй ч гэлээ тэдний өвөг дээдэс болох гүн ухаантан, зураачид хойч үеэ дээш татсаар л байна: италичуудын IQ герман, францчуудаас дутахааргүй 102.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 5

Голланд

Голландын сургалтын систем дэлхийд шилдэгт тооцогддог. Дунд сургуулийн сурагчид нь тоо, байгалийн ухааны мэдлэгээрээ дэлхийд 9-д бичигдэх бөгөөд дундаж IQ оноо 103.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 6

Сингапур

Дэлхийн хамгийн ухаантай хүмүүсээр азичууд орж байна. Сингапурын сурагчид, оюутнууд тоо болон байгалийн ухааны тестийг хэнээс ч дутахааргүй сайн бөглөж дээд оноог авна. Сингапурчуудын дундаж IQ 103.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 7

Тайвань

Тайвань иргэдийн тал хувь нь хоёр ч гадаад хэлээр чөлөөтэй ярина: боловсролтой гэж байгаа хүн англиар ярьдаггүй бол ичгэвтэр хэрэг гэж үзэх ажээ. Тайванийн оюутнууд мэдлэгээрээ дэлхийд дөрөвт бичигдэх бөгөөд IQ-ийн дундаж оноо нь 104.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 9

Япон

Японы боловсролын систем хатуу чангаараа алдаршсан, тиймдээ ч үр дүнгээ үзүүлж байгаа хэрэг болов уу. Бичиг үсэг тайлагдсан байдлаараа 99 хувьтай байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт. IQ нь 105 оноо ажээ.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 8

Өмнөд Солонгос

Өмнөд  Солонгос шинжлэх ухааны тодорхой салбарт дипломтой төгсөж буй оюутныхаа тоогоор дээгүүр бичигдэнэ. Иргэдийн 30 хувь нь тоо, физик, мэдээллийн технологи эзэмшсэн дээд боловсролтой. Зүгээр нэг дипломын эзэд биш ажээ: мэдлэгээрээ дэлхийд гуравт бичигддэг, IQ-гийн оноо нь 106.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 10

Гонконг

IQ-ийн дундаж оноо нь 107, дэлхийн хамгийн боловсролтой улсад тооцогдоно. Олон улсын шалгалт дээр оюутнууд нь өндөр оноо авдаг, дээд боловсрол олгох систем нь дэлхийд хоёрдугаарт бичигдэнэ.

Хамгийн ухаантай хүн амтай 10 улс 2

10
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. z

    2016/06/23 at 11:04

    sonirxoltoi l um

  2. Зочин

    2016/06/23 at 11:09

    Hen notolhiin

  3. Зочин

    2016/06/26 at 21:02

    manai tenger ugsaat mongolchuud yasiin boloo kkk

  4. tiger

    2016/06/27 at 19:50

    manai tenger zayat mongolchuud 101 onoogor 10 dugar bairand baina da :D

  5. ish chaavaas

    2016/07/01 at 20:12

    Adgiin teneg ooriigoo magtana gej tenger zayat ch geh shig

  6. зо

    2016/07/02 at 22:48

    МАНАЙ МОНГОЛЧУУД ЭНЭ МЭТ ЮМНУУДТАЙ ДҮЙЦҮҮЛЭХ БИШ ЭЭ. СЭТГЭН БОДОХ ЧАДВАР БОЛ ТАВАН МЯНГААС ХОЛ ДАВНА. ЭДГЭЭР УЛС БОЛ 110 Ч ХҮРЭЭГҮЙ БОЛОЙ

  7. Гарьд

    2016/08/22 at 17:11

    Монгол улс нь 3 сая хүн амтай бөгөөд 18 хүрсэн хүн болгон их дээд сургуульд орж хуулж хулхидаж хахуульдаж баклаварын зэрэгтэй болдогоороо дэлхийд чанаргүй дээд боловсролтонгууд гэдгээрээ 1т бичигдэж бна #гээшшш

  8. Дээгий

    2017/02/16 at 12:47

    эх сурвалж нь хаанаас юм бол????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *