2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн

0

Жилийн төгсгөл ойртохтой зэрэгцэн тухайн оны бүхий л салбарын шилдгүүд тодордог уламжлалын дагуу 2014 оны хамгийн шилдэг технологийн бүтээгдэхүүнүүдийг тодруулжээ. Гэвч жилээс жилд хэрэглэгчийн технологийн ертөнц улам бүр өргөн, улам бүр гүн гүнзгий болж байгаа өнөө үед энэ нь тийм амар зүйл биш юм. Гэхдээ доорх жагсаалтанд 2014 оны хамгийн чанартай, хамгийн нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийг нэрлэн жагсаасан байгаа ажээ.

12. Denon Envaya DSB-200

199 долларын үнэтэй Denon Envaya DSB-200 утасгүй зөөврийн спикерийн нэг дутагдалтай тал нь байн байн цэнэглэх шаардлагатай болдог явдал аж.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 1

11. Apple iPad Air 2

Apple-ийн хамгийн сүүлийн үеийн урдаа барьдаг таблет iPad Air 2 нь хөнгөн жин, гайхмаар нимгэн бие, Touch ID хурууны хээ мэдрэгч гээд олон давуу талтай шилдэг бүтээгдэхүүн. 16GB багтаамжтай нь 499 доллар, 64GB нь 599 долларын үнэтэй.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 2

10. Adobe Ink and Slide

Adobe-ын шинэ программ хангамжийн комбо болох iPad бичигч элемент, Slide дижитал шугам бүхий Ink Bluetooth нь схем болон зураг зурахад тусална. iPad дээр ямар ч дүрсийг зурах боломжийг олгох дижитал үзэг, цаас нь Photoshop Sketch and Illustrator Line программтай хамтран ажиллана. 199,99 долларын үнэтэй гэдэг нь бага зэрэг үнэтэй байж болох ч хүсэл эрмэлзлэл дүүрэн уран бүтээлчдийн хувьд гайхалтай багаж болно.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 3

9. Amazon Kindle Voyage

Amazon Kindle Voyage e-reader нь яг л жинхэнэ ном шиг харагдаж, ашиглагдах технологи гэдгээсээ гадна хэдэн тонн цаасыг ном болгон хэвлэх нүсэр их зардлыг үгүй болгож, ‘ногоон’ байхад тустай. Хөнгөн, нимгэн, маш тод энэ бүтээгдэхүүн 199 долларын үнэтэй.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 4

8. Acer Chromebook C720 i3

Хамгийн сүүлийн үеийн Acer Chromebook C720 бол шилдэг Chromebook-уудын нэг. Дөрөв дэх үеийн Intel Core i3 процессор нь олон үүргийг хялбархан гүйцэтгэх боломжийг олгоно. 2GB RAM-тай нь 349.99 долларын үнэтэй.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 5

7. BlueAnt Pump HD

BlueAnt Pump HD Sportsbuds утасгүй чихэвч нь биеийн тамираар хичээллэгчдийн шилдэг анд. Үнэхээр сайн аудио чанартай энэ бүтээгдэхүүн усны хамгаалалттай ба 93 долларын үнэтэй.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 7

6. Apple iMac Retina 5K Display

27 инчийн Apple iMac Retina 5K дэлгэц нь гайхмаар гоёмсог гэдгээсээ гадна шилдэг бүхнийг нэг дор агуулсан. Гэхдээ үнэ нь арай өндөр буюу 2,499 доллар.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 6

5. Mario Kart 8

Хүн бүрийн дуртай Mario Kart нь жил жилийн хамгийн шилдэг цувралуудын нэг. Хүчирхэг HD графикууд, гайхмаар уралдааны замууд мөн олон тоглогчийн сонголт гээд онцгой зүйлүүд олон.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 8

4. Sony A6000

Харилцан адилгүй чадвартай гэрэл зурагчдын хувьд таатай сонголт болох энэхүү аппарат нь зургийн чанар, хурд, хөнгөн жингээрээ онцгойрно. Дурангүйгээр 450 доллараар худалдан авах боломжтой энэхүү аппарат нь тольгүй аппарат юм.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 10

3. Samsung Galaxy Note 4

Samsung-ын шилдэг бүтээгдэхүүн нь 5,7 инчийн Quad HD дэлгэц бүхий фаблет юм. 299 долларын үнэтэй Note 4 нь 3,220 mAh батерейнаас гадна Galaxy Note-ын түлхүүр нэмэлт хэрэгсэл болох S Pen бичигч элементтэй.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 9

2. Microsoft Surface Pro 3

Лаптопыг орлох таблет гэгдсэн энэ бүтээгдэхүүний үнэ 799 доллараас эхэлнэ. 12 инчийн дэлгэц бүхий нимгэн таблетанд хүчирхэг тооцооллын технологийг агуулсан энэ бүтээгдэхүүн дижитал үзэг, янз бүрийн байрлалаар байрлуулах боломжийг олгосон суурьтай.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 11

1. Apple iPhone 6

Энэ оны шилдэг бүтээгдэхүүн бол гарцаагүй Apple iPhone 6 ухаалаг гар утас. 4,7 инчийн дэлгэц хангалттай гэж үзэхгүй байгаа бол 5,5 инчийн iPhone 6 Plus-ыг сонгож болно. Гоёмсог загвар, хүчирхэг камер, ашиглахад хялбар онцлогууд гээд бараг бүх зүйлийг санал болгосон энэ гар утасны үнэ 199 доллараас эхэлнэ.2014 оны технологийн шилдэг 12 бүтээгдэхүүн 12

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *