Тэнгэр баганадсан барилга өөрийгөө хувиргагч буюу трансформерт хувирчээ

0

Тэнгэр баганадсан барилга өөрийгөө хувиргагч буюу трансформерт хувирчээБарселоны уран бүтээлч Виктор Энрих /Victor Enrich/ бодит ертөнц дээр боломжгүй нэгэн зүйлийг дижитал аргаар хийсэн нь Германы Мюнхен хотод байрлах нэгэн зочид буудлын барилгыг өөрийгөө хувиргагч буюу трансформер хувилбарт шилжүүлсэн явдал байлаа. Испаний дизайнер эрхэм Мюнхенд нүүж ирснийхээ дараа байнгын байр олтлоо найзуудынхаараа хэд хоножээ. Энэ үедээ тэрээр ачаа тээшээ Мюнхений төв галт тэрэгний зогсоолын түгжээтэй шүүгээнд хадгалсан байсан бөгөөд гурав хоног тутамд шүүгээг нь сольж хийхийн тулд Эн Эйч Мюнхен Доёчер Кайзер /NH Munchen Deutscher Kaiser/ зочид буудлын дэргэдүүр явдаг байв. Тэнгэр баганадсан сүрлэг барилгын шүтэн бишрэгч дизайнер залуу ийнхүү явж байхдаа Эн Эйч Ди Кей /NHDK/ нэртэй төслийг хэрэгжүүлэхээр шийдэж, 6 сарын хөдөлмөрөө зарцуулсан байна. Үүний тулд эхлээд барилгын маш олон зургийг аваад 3D дизайны программ ашиглан барилгыг өөд уруу нь харуулах, агаарт хөвүүлэх зэргээр санаанд оромгүй хэлбэрүүдэд оруулжээ. Төслийнхөө тухай өгсөн ярилцлагандаа “Би чадах хэрээрээ өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг. Хэрвээ надад баяр баясгалан өгдөггүй бол би хэзээ ч ямар нэгэн юм хийхийг оролдохгүй байсан.” хэмээн өгүүлсэн уран бүтээлч эрхмийн төслийн зурагнуудыг хүлээн авч үзнэ үү.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/23 at 17:06

    haha iim boltloo udna

  2. Зочин

    2013/12/23 at 18:21

    transform gedeg chini uuruu huvirah gesen ug bishuu?

  3. Зочин

    2013/12/24 at 10:08

    shal utagagui medeelel bna

  4. Зочин

    2013/12/24 at 10:09

    tenger baganadasan barilga ch geh shig duffffff shaas

  5. Зочин

    2013/12/24 at 19:55

    saihan buteel

  6. Зочин

    2014/08/04 at 13:46

    shal hudlaa ene doorh humuus ni buur eroosoo hodloogui bhad yaj itgehev dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *