
Бид өөрчлөлтөд дуртай. Учир нь өөрчлөлт рүү тэмүүлэх хүсэл биднийг эрүүл амьдралын хэв маяг эрүүл бие галбирт хөтөлдөг шүү дээ. Бид уншигч танд цахим орчинд өөрсдийн эздийн хамтаар хоолны дэглэм барьж, илүүдэл жингээ хасч чадсан 20 амьтдыг танилцуулахаар бэлдлээ.
1. Томми маань жингээ маш амжилттай хасч чадлаа

2. Бараг 3 жил жингээ хасч байна

3. 18 килограммаас 9 килограмм болсон нь

4. Амжилттай турсан нь. Энэ туранхай хөөрхөн амьтныг хараач ээ

5. Манай нохой жингийнхээ бараг талыг нь хассан

6. Ривер маань 1 килограмм хассан ч урьдын адил хоол нэхсэн хэвээрээ л байна

7. Хацар нь хүртэл жижгэрчихсэн байна шүү

8. Манай 90 настай хөрш маань нохойгоо ойрын жил гаруй хугацаанд салхилуулж алхаагүй юм. Тэгээд би түүнд түүний өмнөөс нохойг нь салхилуулж байхаар болсон. Гэтэл энэ найзын маань өөрчлөлтийг хараач.

9. 9 килограммаас 5 килограмм болтлоо турсан шүү. 4 жил орчмын өөрчлөлтийг зургаар харууллаа. Найз бүсгүй бид хоёр түүгээр маш их бахархаж байна

10. Аавуудын баярын өдрийг тэмдэглэж буй нь. 2018 онд 77 килограмм байсан бол 2020 онд 31 килограмм болжээ

11. Түүний юу хийснийг хараач. Манай нохойны хувьд 5 килограмм гэдэг бол их тоо шүү

12. Түүнийг тэжээхээр авах үед тэр маань илүүдэл жинтэй, бараг л алхаж чадахгүй байсан. Дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмийн ачаар тэр 7 хоногт хагас килограмм жин хасч, улам цовоо сэргэг болж байлаа. Бид түүгээр маш их бахархаж байгаа учраас түүний өөрчлөлтийг харуулсан зургийг хуваалцаж байна.

13. 51 килограммаас 34 килограмм хүртэл хассан нь

14. Гайхам өөрчлөлт!

15. Хоолны дэглэм үнэхээр үр дүнгээ өгдөг шүү

16. Түүний хөлийг л харчих

17. Түүний хамгийн их жинтэй байсан үе ба одоогийн зураг. Түүндээ илүү их цаг зарцуулж, ийм үр дүнд хүрсэндээ баяртай байна

18. Зевс боломжгүй зүйл гэж байдаггүйг баталж чадлаа. 10 сарын хугацаанд 11.5 килограмм хассан өөрчлөлтийг та харж байна

19. Хэдэн жилийн өмнө энэ хөвсгөр амьтныг авч байсан юм л даа. Тэгээд түүнд хоолны дэглэм хэрэгжүүлж эхэлсний үр дүнд жингийнхээ талыг хассан шүү

2015 оны 12 сар: 9.7 кг
2018 оны 8 сар: 4.4 кг
20. Шинээр мэндэлсэн юм шиг л байгаа биз дээ? Инээмсэглэл нь хүртэл өөр болчихож

Эдгээр амьтад өөрийн хүчин чармайлтын үр дүнд жингээ хэрхэн хасч чадсан байгааг та харлаа. Эрүүл амьдралын хэв маягаа хадгалахын тулд та өөрийн хайртай амьтны хамт ямар дэглэм хэрэгжүүлдэг вэ?








Azaa Az
2020/07/29 at 22:07
Golden Ray