
Нүдний эргэн тойронд байгаа арьс хамгийн нимгэн бөгөөд эмзэг хэмээгддэг, тиймээс насны өөрчлөлт арьсны энэ хэсэг дээр хамгаас түрүүн илэрч гарна. Үрчлээтэй тэмцэх хамгийн гол арга бол арьсыг чангалах, арьсыг хамгаалах, шим тэжээлээр хангах явдал юм. Аскорбины хүчил – шилдэг антиоксидантуудын нэг, дээрх асуудлыг үр дүнтэй шийднэ. Худалдаанд ч уг бэлдмэл агуулсан тос их гарах болжээ. Үнийн хувьд харин харьцангуй өндөр байна.

Нүдний эргэн тойрны арьсыг залуужуулах хамгийн дөхөм арга – хямдхан бүтээгдэхүүнээр маск хийх. Аскорбины хүчилтэй ампулыг дурын эмийн сангаас авна. Маскыг хэрхэн бэлдэхийг танд танилцуулж байна.
Нүдний эргэн тойронд үүссэн үрчлээг хэрхэн арилгах вэ?
Аскорбины хүчил нүдний эргэн тойрны арьсанд шим тэжээл өгөхийн зэрэгцээ эрүүлжүүлж, эд эсийг сэргээнэ, мөн цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Чөлөөт радикалтай хүчтэй тэмцэнэ, нарны гаж нөлөөг багасгана. Мөн коллагены ялгаруулалтыг идэвхжүүлж, арьсны уян хатан чанарыг дэмждэг. Арьсыг чангална, пигментийн толбо зэрэг өө сэвийг арилгана.
Аскорбины хүчил мөн “эрчимжүүлэгч”-ийн үүрэг гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл арьс арчилгааны маск, тосны үйлчилгээг нэмэгдүүлж арьсанд гүн шингэхэд нь тусалдаг байна.

Аскорбины хүчлийг цэврээр нь шууд нүд орчмын арьсанд хэрэглэж огт болохгүй, эс бөгөөс арьсыг гэмтээх аюултай. Уг хүчлийг өөр бусад орцтой хольж хэрэглэнэ, жишээ нь А, Е амин дэм, тоснууд, суурь тос зэрэгтэй. Маскыг бэлдэхдээ төмөр сав ашиглахгүй – дууссан нүүрний тосны шилэн сав хамгийн тохиромжтой. Нүдний эргэн тойронд гарсан үрчлээг арилгах үр дүнтэй маскыг хэрхэн бэлдэх вэ?

Орц:
- 10%-ийн аскорбины хүчилтэй ампул – 1 ш
- 3 дусал нероли, жожоба эсвэл авокадогийн тос
- 1 ц.х сахар
- 2 ц.х цэвэр тараг
Бэлдэх болон хэрэглэх арга:
Саванд таргаа хийж дараа нь сахараа уустал нь хутгана. Сахараа бүрэн уустал нь сайтар хутгах ёстой. Сахар нь маскыг гликейн хүчилтэй болгож арьсыг чийгшүүлэх, толигор болгох үйлчилгээг өгөх юм. Сахар бүрэн уусаж дууссаны дараа л бусад орцуудаа хийнэ: эхлээд аскорбины хүчлээ, дараа нь нероли тос. Бүгдийг сайтар хутга.

Бэлэн болсон маскыг цэвэрлэсэн нүд орчмын арьсандаа түрхэнэ. Мөн маскыг хөвөнд шингээгээд нүднийхээ орчим тавьж болно. Маскыг 10 минутын дараа авна. Хэрвээ маскыг нүд рүүгээ оруулбал шууд хүйтэн усаар сайтар угааж цэвэрлээрэй. Маскыг цэвэрлэсний дараа нүд орчим түрхдэг өөрийн тосоо түрхээрэй.

Маскыг унтахаасаа өмнө тавьж болно – өглөө сэрэхэд хаван байхгүй болсон байгааг анзаарна. Эмзэг арьсанд ч тохиромжтой маск. Нүд орчмын арьс илүү чанга болохын зэрэгцээ нүдний хөхрөлт ч арилна. Маскыг долоо хоногтоо 2 удаа тавих хэрэгтэй.
Та нүдний эргэн тойронд үүссэн үрчлээтэйгээ хэрхэн тэмцдэг болохоо бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай. Мөн аскорбины хүчилтэй маскны жорыг найз эмэгтэйчүүддээ хуваалцахаа мартаж болохгүй шүү.








Serjee Serjee
2020/07/31 at 16:52
Olivin tos hij bolohuu
Oyunjargal Ganbaatar
2020/08/01 at 01:53
nvvrendee nilenhvv tvrhej bolhuu
Enhtuya Enhtuya
2020/08/01 at 18:49
Heroli jojoba gej. Wu wm be
Senge Oyunchimeg
2020/08/02 at 00:14
99548167