Нэг ширхэг нь 17 долларын үнэтэй 00-ын цаас

0

Нэг ширхэг нь 17 долларын үнэтэй 00-ын цаас91,500 долларын матрын арьсан богино ханцуйтай цамц, машинаас үнэтэй буюу 97,060 долларын машины вакс гэх мэт дээд зэрэглэлийн тансаглалд зориулсан янз бүрийн зүйлс байдаг. Зарим нэгнийх нь аманд ч багтмааргүй өндөр үнээр үнэлэгдсэн зүйлсийн дунд ганцхан ороомог нь 13-17 долларын үнэтэй ариун цэврийн цаас буюу 00-ын цаас багтаж байна. Ханебишо /Hanebisho/ хэмээх энэхүү 00-ын цаасны ийм өндөр үнэтэй байгаагийн шалтгаан нь Канадаас оруулж ирдэг маш өндөр чанартай модны ширхэглэг зөөлөн эдээр хийдэгт оршиж байгаагаас гадна Японы хамгийн цэнгэг урсгалтай гол болох Ниодо голын усаар боловсруулдаг нь мөн нөлөөлдөг аж. Түүнчлэн хатаах явц нь ердийн ариун цэврийн цаасныхаас харьцангуй удаан явагддаг нь Ханебишо цаасны онцгой зөөлөн, хөвсгөр болох гол учир юм байна. Цаас бэлэн болсны дараа үйлдвэрлэгч ороомог нэг бүр дээр өөрийн үйлдвэрийн нэр болон үйлдвэрлэсэн хугацаа зэргийг бичсэний дараа компаний ерөнхийлөгчийн шалгалтанд оруулахаар илгээдэг. Сүүлийн 10 жилийн турш компаний ерөнхийлөгч Ханебишо цаасны ороомог нэг бүрийг чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж ирсэн ба шаардлага хангалаа гэж үзсэн тохиолдолд хамгийн шилдэг тод бичгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн дизайны хэлтэс рүү илгээснээр тухайн мэргэжилтнүүд цаас нэг бүрийг уран нарийн хээ хуар, бичээсээр чимэглэдэг байна. Чимэглэж зурсан цааснуудыг Японы Кочи мужид үйлдвэрлэдэг Тоса ваши хэмээх тусгай цаасаар нэг бүрчлэн ороож, Киотогийн уран гартнуудын урласан, мөнгөлөг навчаар доторлосон гоёмсог хайрцганд савладаг аж. Японы эзэн хааны 5 жилийн турш хэрэглэж байгаа энэ тансаг ариун цэврийн цаасыг өдөрт ердөө 150 ширхгийг үйлдвэрлэдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/11/09 at 14:27

    bogsoo archaad hayhiin hoorond yun ih untei ym bilee manaid 4 shirheg n 1200 togrogiin unteil bdgiishde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *