Хэрвээ чамайг хуурч мэхэлсэн бол хэрхэн ухаантай алхам хийх вэ: явах уу, үлдэх үү? Сонголт маш хэцүү…

2

Хууран мэхлэлт – хосуудын хэн нэгэнд маш хүнд цохилт болно. Уур хилэн, уйтгар гуниг, итгэл хүлээж чадаагүй хайр, үнэнч байдал, өнгөрүүлсэн цаг хугацаа – түүнийг хуурч мэхлэснийг ойлгосны дараа ийм л мэдрэмж төрнө. Хуурч мэхлэх гэдэг ойлголт хүн болгонд адилгүй: бие махбодийн харилцаа, дотно үерхэл, эсвэл бусдын тухай бодол ч байж болно. Үр дагавар нь ганц л асуулт байх болов уу: “Уучлах уу, эргэж харалгүй явах уу?”

Хөндлөнгийн хүмүүсийн ихэнх нь зөвлөхдөө яв л гэх байх. Магадгүй нөхцөл байдал ямар шатанд байгааг эрүүл саруулаар харах хэрэгтэй болов уу. Харилцааны зарим нэг үе шат алдаа эндэгдлээр дүүрэн байдаг, хүн ч тэнэглэх цаг гарна. Явах амархан, харин сэтгэлийн шархыг эдгээж цаашдын амьдралаа цугтаа үргэлжлүүлэх нь чамд амаргүй байна. Ямартай ч хууран мэхэлснийг нь уучилж цуг үлдэх 5 шалтгааныг  танилцуулахаар бэлдлээ.

 

Хуурч мэхэлснийг хэрхэн уучлах вэ?

1. Баяр хөөр, уйтгар гуниг тохиолдсон ч цугтаа амьдралыг дуусгана гэж амласан байх. Төгс хүн гэж байхгүй, тэгээд ч асуудалгүй харилцаа гэж байхгүй. Хэн нэг нь огт хамаагүй газар л асуудалгүй харилцаа байх болов уу. Хоорондоо ярилцаж ийм нөхцөл байдал үүссэн шалтгааныг нь олж тогтоохыг хичээ. Сануулж хэлэхэд: хоёулаа л буруутай байдаг юм шүү. Мэдээж зүгээр зугаалж яваа хүмүүсийн хувьд өөр түүх болчихно.

2. Бүх харилцаа эхлээд сонирхол, сэтгэл татах зүйл дээр тогтдог юм. Материаллаг хүсэл сонирхол давамгайлсан харилцаанд ч тэр мөн адил. Хэн нэгний хажууд байгаа бол тодорхой зан чанарыг нь үнэлж байна гэсэн үг. Хүн тэр үнэ цэнийг нь өөрөө бий болгоно. Чамд дандаа чухал, бусдаас үнэ цэнэтэй байсан зүйлээ нэг л хормын дотор алдахад бэлэн эсэхээ бодоорой. Тийм ээ, чамайг гомдоосон, үүний учрыг нь олох хэрэгтэй.

3. Хүн өөрт байгаа зүйлээ үнэлэхгүй байх тохиолдол байдаг. Хайртай хүнээ алдаж мэдэх нь гэсэн айдас нэгийг бодогдуулж болно. Та хоёрын дундын сонирхол юу байна вэ, яагаад чи хайртай залуугийнхаа хажууд байх нь чухал вэ гэдгийг бодоорой.

4. Та хоёрын дундын дурсамж ямар их гээч. Цугтаа ялалт байгуулж, цугтаа өвдөг сөхөрж ч үзсэн. Нэг л үйл явдал энэ бүгдийг булшлах ёстой гэж үү? Цугтаа хөдөлмөрлөж босгосон орон байр ч бас үнэ цэнэтэй. Хүүхдүүд? Тэднийхээ төлөө өөрийгөө давж гарах хэрэгтэй.

5. Хосуудын харилцаа үнэнч шударга харилцаан дээр тогтдог гэж үздэг. Харилцаанд зөвхөн энэ л хэрэгтэй юм гэж үү? Хайртай хүнийхээ чухал зан чанарыг тодорхойлж гаргаж ирээрэй гэвэл та үнэнчээр хэлэх үү? Үүнээс ч илүү өөр зан чанар түүнд байгаа шүү дээ.

Зөвлөгөө

Сайтар бодолгүйгээр хүнийг ялд унагаахыг бүү яар. Хуурч мэхэлж байгааг мэдэх тэр л үед чамайг сэтгэл хөдлөл удирдана. Чамайг хуурч мэхэлсэн хүн гомдоохоос айгаагүй байж болно, гэхдээ тэр өөрөө тухайн үед юу хийж байгаагаа ухаараагүй байж болно. Энэ бол амьдрал, бүгд л алдах эрхтэй. Хэзээ ч явж амжина. Бие биенээ хайрла.

Хуурч мэхэлсэн хүнийг уучилж болох эсэхийг та сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцана уу. Бас найз нөхөдтэйгөө манай нийтлэлийг хуваалцаарай.

11
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. болдоо

    2019/07/01 at 15:52

    уучлахад учиртай л даа, буруутан хүн нь өөрөө зөвхөн гал унтраах төдий уучлал гуйж байгаа бол өршөөх юм бол үүнээсээ илүү хүнд хууралтыг дахин дахин давтах нь тодорхой ш дээ. үнэн голоосоо гэмшихгүй байгаа нь мэдрэгдэж байгаа бол шууд салсан нь дээр. хүүхэд нтр гээд балай юм яриад салахгүйгээсээ болоод ийм хууралтын тамд амьдарч байдаг хүнийг би бишгүйдээ л харж байсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *