Амиараа дэнчин тавигчид буюу галт тэргэн дээр үхэлтэй бүжиглэгчид

0

Амиараа дэнчин тавигчид буюу галт тэргэн дээр үхэлтэй бүжиглэгчидӨмнөд Африкын Йоханнесбург хотод далай тэнгис байхгүй. Тиймээс тус хотын дотоод хот Советогийн залуус далайн давалгаан дээр бус харин хотын захаас хотын төв рүү зорчигчдыг тээвэрлэдэг хурдан галт тэргэн дээр сёрфинг хийж зугаацдаг. Энэхүү аюултай зугаацлыг эхлүүлсэн цөөн хэдэн залуус одоо үүнийгээ хийхээ больсон ч галт тэргээр сёрфинг хийх нь зэгсэн алдартай хэвээр байгаа аж. Өмнөд Африкыг галт тэрэгний сёрфингийн өлгий гэдэг ч бүр 1980-аад оны эхээр хүмүүс явж байгаа галт тэрэгний дээр аюултай үзүүлбэрүүд хийдэг байсан тухай баримт байдаг. Энэ икстрим сонирхол Бразилаас Герман, Орос гээд Дэлхий даяар тарсан ч Йоханнесбургт хэв маягийн олон хэлбэртэй болж үлджээ. Явж байгаа галт тэрэгний дээр гарах, галт тэрэг хөдөлж эхлэх үед түүнээс үсрэн буух, явж байхад нь эргээд галт тэргэнд үсэрч орох гээд маш нийтлэг бөгөөд аюултай үзүүлбэрүүдийн зэрэгцээ явж байгаа галт тэрэгний хаалга болон хажуугаас зүүгдэн савлах, галт тэрэгний доороос зүүгдэн хайргыг хөлөөрөө өшиглөх зэргийг ч аймшиггүйгээр хийдэг тэдний хамгийн аюултай үзүүлбэр нь явж байгаа галт тэрэгний дээр зогсон бүжиглэнгээ цахилгааны шугам болон гүүрнээс бултан зайлсхийх байдаг. Эдгээр залуусын хийдэг бүх хөдөлгөөнүүд нь Матрикс, 2020 гэх мэт өөрсдийн нэртэй. Советогийн сайн боловсрол, олигтой ажил олж авах боломжгүй өргөжин тэлж байгаа ядуусын хороололд залуусын хувьд өөрсдийн үе тэнгийхний дунд нэр хүнд олж авах хялбар арга зам нь галт тэргээр сёрф хийх байдаг. Аюултай, эрсдэлтэй үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд тэд амь насаараа дэнчин тавьдаг ч эрсдэл бүхэн тэдний бусдын анхаарлыг татах хүслийг маш ихээр татаж байдаг аж. Заримынх нь хувьд ийнхүү зугаацах нь амьдралын өдөр тутмын асуудлаас зугтаж, архи, мансууруулах бодис хэрэглэснийхээ дараа амь насаа алдах магадлалтайг хоёр дахь удаагаа бодож үзэлгүйгээр галт тэрэг рүү үсрэн гарах шийдэл нь болдог гэнэ. Иймэрхүү зугаацлыг эрхэмлэгч залуусын олонх нь галт тэрэгнээс унах, цахилгааны утсанд цохиулах гэх мэтээр байраа тавьж өгдөг ч тэдний оронд шинэ аймшгийг эрэлхийлэгчид орж ирдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. uniQu3

    2013/06/22 at 13:21

    hmmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *