Google Apps Бизнес

0

Google Apps Бизнес

Gmail

Э-мэйлээс ч илүү

Gmail нь таныг ажилтнуудтайгаа байнгын холбоотой байж хамт ажиллах боломжийг олгодог Google-н бизнест зориулсан аппликэйшнуудын гол бүтээгдэхүүн юм. Энэ нь зөвхөн танай компанид зориулагдсан И мэйл байх болно. 

Таны И мэйл хаягт Gmail эсвэл Google гэсэн нэр дурдагдахгүй. Өөрөөр хэлбэл имэйл@танайкомпани.ком байна гэсэн үг юм. Ингэснээр таныг болон танай компанийг илүү мэргэжлийн чиг хандлагатай харагдуулж, хэрэглэгчдэд итгэл төрүүлэх юм. Жи мэйл зөвхөн интернэт хөтөчид зориулагдаагүй. Танай ажилчид iPhone, Android, Tablet гэх мэт төрөл бүрийн мобайл төхөөрөмжүүдийг ашиглан өөрийн мэйл рүүгээ нэвтэрж болно. Ингэснээр та болон таны ажилчид цаг ямагт холбоотой байна. Gmail нь хэрэглэхэд тун энгийн. Gmail-н салбартаа тэргүүлэгч спам шүүгч систем нь таны ажилчдын цагийг хэмнэж зөвхөн шаардлагатай мэйлүүдэд анхаарлаа хандуулах боломжийг олгох юм.

Мөн бүх мэйлүүдийг шошголж эсвэл одоор тэмдэглэж ялгах боломжтой нь таны цагийг хэмнэх нэг хүчин зүйл юм. Чухал мэйлүүдээ одоор тэмдэглэж, мөн ойролцоо мэйлүүдийг шошголсноор нэг хавтас мэт эмх цэгцтэй болох юм. Ингэснээр таны мэйл илүү үр дүнтэй байх болно. Шинэ сайжруулсан inbox хэрэглэснээр таны ажилчдад хамгийн чухал мэйл хамгийн дээд хэсэгт харагдах болно. Өнөө үед олон хүн и мэйлийг өөрсдийн чухал мэдээллийг хадгалахад хэрэглэж байна. Gmail-г хэрэглэснээр хэзээ ч таны мэйл хайрцаг дүүрч устгана гэсэн асуудал тулгарахгүй. Хэрэглэгч бүрт 25 гб багтаамжтай мэйл хайрцаг үүсгэж өгнө. Энэ нь бусад мэйл үйлчилгээнүүдээс 50 дахин их үзүүлэлт юм.

Та мөн Google-д суурилсан хайлтын системийг ашиглан хайж байсан мэйлээ хурдан олох боломжтой. Жи Мэйл зөвхөн мэйл үйлчилгээ биш бөгөөд IM, дуудлага хийх, видео чат гэх мэт нэмэлт боломжуудтай. Энэ нь харилцаа холбооны бүхий л шаардлагуудыг тань төгс хангах болно. Яг одоо бүртгүүлж Google Apps-ын нэг болох Gmail-г 30 хоногийн турш туршилтаар үнэгүй ашиглаад үзээрэй.




Calendar

Хамтдаа цагаа товло

Google Calendar нь таны ажил хэргийг яг хугацаанд нь явуулж байхад туслах Google Apps-н нэг хэсэг юм. Хуваарь гаргах болон төлөвлөх хамгийн оновчтой шийдэл бөгөөд энэ нь таны ажилтнуудын эрч хүч болон цагийг ихээхэн хэмнэх болно. Хэд хэдэн хүмүүстэй нэгэн зэрэг хурлыг товлож болдог.

Google Calendar нь та болон таны хүрээллийн цагийн хуваарийг нэг дор харах хамгийн хялбар арга байх болно. Энэ нь таны ажилчдыг хурлын агуулгад анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно. Та хэзээ гэдгээ шийд. Бусдыг нь Google Calendar зохицуулна. Тэрхүү хуваарь таны хамтран ажиллагсад болон түншүүдэд тань бүгдэнд нь харагдах болно. Эсвэл та тэдний шуудан руу цахим хэлбэрээр урилга явуулж болно. Google Calendar нь таны зохион байгуулахаар товлосон арга хэмжээ болон уулзалтанд хэдэн зочин урилга хүлээн аван ирэх гэж буйг харуулна. Тэрхүү мэдээлэл таны ажилчдад хэрэгтэй байх нь гарцаагүй юм.

Тэд гар утсандаа хуанлиг тохируулсан бол мэдээллийг тухай бүрт нь текст мессеж хэлбэрээр авч байх болно. Google Calendar мөн таныг бизнесийн түншүүдтэй чинь холбож өгнө. Та болон танай хамт олон бүлгийн хуанли үүсгэснээр нэг ижил цахим хуудсанд өөрсдийн цагийн төлөвлөгөө болон арга хэмжээг байршуулж хуваалцаж, засаж тохируулж болох юм. Бид нэг хүн нэг өдөр хэд хэдэн үүрэг гүйцэтгэх шаардлага гарах үе байдгийг олж тогтоосон юм.

Google Calendar-ын тусламжтай та үүнийг хялбархан зохицуулж болно. Та хувийн хуанлитай мөн хэд хэдэн бүлэгт харьяалагддаг бол нэг дор тэр бүхнийг хэрхэн зохицуулах вэ гэж санаа зовох шаардлагагүй. Calendar тус бүр дээр өөр өөр өнгийн тэмдэглэгээ хэрэглэж, дотоод тохиргоог өөрчлөн зохицуулах боломжтой. Мөн хамгийн чухал зүйл нь Google Calendar таныг өөрийн цагийн хуваарь болон арга хэмжээний товыг гадагш нийтлэх цацах боломжийг олгож байна.

Та тэдгээрийг олон нийтэд эсвэл бизнесийн харилцаатай албан байгууллагуудад нээлттэй болгож болох юм. Та яг одоо бүртгүүлж Google Apps-ын нэг болох Google Calendar-г 30 хоногийн турш туршилтаар үнэгүй ашиглаад үзээрэй.




Drive

Хамтдаа илүү бүтээлч ажилла

Google Drive on your Mac, PC or mobile device (or your browser) gives you a single place for up-to-date versions of your files from anywhere. In addition to any file type you choose to upload, Google Docs are also stored in Google Drive. Bring your work to life Share files or whole folders with individuals, your entire team or even customers and partners. In the Docs, Sheets and Slides editors multiple people can work on the same document at the same time. Buy what you need & grow flexibly Start with 5 GB of included storage for each of your users. Need more? For as little as $4/month for 20 GB, administrators can centrally purchase and manage up to 16TB (Yes, that’s 16,000 GB!) of additional storage for each user. View pricing




Docs

Илүү баялаг документ үүсгэ

Google Docs үйлчилгээ нь та болон таны ажилчдыг хаанаас ч нэвтрэн ашиглах боломжтой онлайн баримтуудыг санал болгодог Google-н бизнест зориулсан аппликэйшнүүдын нэг хэсэг юм. Баримт сэлт шинээр үүсгэх, засвар хийх төрөл бүрийн вэбэд суурилсан хүчирхэг хэрэгслүүдтэй. Google Docs байхад та хэзээ ч өндөр үнэтэй программын шинэчлэлт буюу шинэ хувилбарын талаар санаа зовох шаардлагагүй. Таны бизнес хэрэгслүүд хамгийн сүүлийн хувилбараар үргэлж

шинэчлэгдсээр байх болно. Тиймээс таны баримт сэлт улам сайжирсаар байх юм. Вэбэд нэвтрэх боломжтой хэрэгслүүдийг ашиглах боломжийг нээж өгснөөр таны ажилчид хаана ч хэзээ ч өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой гэсэн үг. Мөн Google Docs нь бүхий л төрлийн үйлдлийн системд тохиромжтой. Та энгийн компьютер эсвэл Mac хэрэглэж байна уу үгүй юу огтхон ч хамаагүй. Google Docs нь таны ажилчдыг хамтран илүү үр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Таны ажилчид хамтдаа ажиллаж байх хугацаандаа тухайн баримт сэлт дээр хийсэн бусад хүмүүсийн өөрчлөлтийг тухай бүрт нь харж байх боломжтой юм.

Таны ажилчид олон баримт сэлтийн шинэ хуучин олон хувилбар толгойгоо эргүүлэх шаардлага гарахгүй. Учир нь хүн бүрт тухайн баримт сэлтийн хамгийн сүүлийн шинэчилсэн хувилбар харагдах болно. Мөн хүсвэл өмнөх хувилбаруудыг болон өөрчлөлтийн түүхийг ч дэлгэрэнгүй харж болно. Google Docs нь мөн баримт сэлтийг хамгийн хялбараар хуваалцах боломжийг олгодог. Ганцхан товшилт хийгээд л бусад хүмүүстэй хуваалцаж болно. Хувийн тохиргоогоо өөрчлөх болон засахад тун энгийн. Олон зуун ширхэг баримтын хэв загвар рүү нэвтрэх боломжтой байснаар таны ажилчид ямар ч төсөл баримт дээр сайн ажиллах боломжтой болж байна гэсэн үг.

Мөн үүнээс гадна та Google Docs-ын тусламжтайгаар төрөл бүрийн форматтай файлуудыг хуулж хадгалах боломжтой. Мөн зураг, PDF файлууд, эсвэл бүр шууд тоглуулах боломжтой видеог хадгалсан ч болно. Та Google Docs-той байхад дэлхийн хаанаас ч өөрийн файл руугаа нэвтэрж чадна. Та яг одоо бүртгүүлж Google Apps-ын нэг болох Google Docs-г 30 хоногийн турш туршилтаар үнэгүй ашиглаад үзээрэй.






Sites

Багтайгаа ажиллах орчноо хуваалц

Google Sites үйлчилгээ нь таныг өөрийн бизнестээ зориулсан вэб хуудсыг хялбар бүтээх боломжийг олгодог Google-н бизнест зориулсан аппликэйшнуудын нэг юм. Google Sites-н тусламжтайгаар таны ажилтан албан хаагчид илүү үр дүнтэй бүтээмжтэй ажиллах болно. Та компанийн чухал мэдээллээ нэг газар төвлөрүүлж бүх ажилчдыг түүн рүү нэвтрэх боломжтой болгох юм. Ингэснээр таны ажилчид компьютероос эсвэл дурын вэбэд суурилсан төхөөрөмж ашиглан компанийн мэдээллийн сан руу нэвтэрнэ.

Гүүгл сайтууд нь мөн ямар ч үйлдлийн систем дээр ажиллана. Таны ажилтан албан хаагчид энгийн компьютер хэрэглэж байна уу Mac хэрэглэж байна уу огтхон ч хамаагүй. Богино хугацаанд динамик вэб хуудсыг ямар ч програмчлалын мэдлэггүйгээр хийх боломжтой юм. Вэб хуудас хийнэ гэдэг баримт сэлт засах шиг л энгийн, хялбар байх болно. Та мөн компанийхаа дотоод сүлжээг үүсгэж өсөж буй бизнестээ өөрийн ажилчдыг сургаж дадлагажуулж болно. Эсвэл чухал мэдээлэл, баримт сэлт, үзүүлэнгүүдийг нэг цэгт төвлөрүүлснээр таны хамт олонг илүү багийн ажиллагаатай байхад тусална. Систем болон

сайтын аюулгүй ажиллагаа нь удирдагчдад тухайн мэдээлэл рүү хандах эрхийг зохицуулдаг. Удирдагч мэдээллийг хэзээ ч хуваалцаж, мөн шаардлагатай үед устгах эрхтэй. Яг одоо бүртгүүлж Google Apps-ын нэг болох Google Sites-г 30 хоногийн турш туршилтаар үнэгүй ашиглаад үзээрэй.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/01/23 at 14:41

    Adminaa herhen heregleh talaar zolovolgoo ogooch. Byarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *