Хэрвээ та эдгээр 7 зүйлсийг хийдэг бол өөрийгөө наснаасаа хамаагүй залуухан харагддаг гэдэгт итгэлтэй байж болно

1

Зарим нэг хүмүүсийг хараад өөрийн эрхгүй асуумаар санагддаг: “Та мөнхийн залуу насны нууцыг мэдэж байгаа юм биш биз?”. Эдгээр хүмүүс спортоор хичээллэдэг, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг, бас бага уурлаж уцаарладаг нь ойлгомжтой. Бас залуухан харагдуулахад нөлөөлөх нүдэнд үл үзэгдэх өөр хүчин зүйлс ч бий.

Чухам ямар хүмүүс наснаасаа залуу харагдаж чаддагийг сонирхоцгооё.

1. Тасалгааны цэцэг тарьдаг

© unknown author / pxhere

Цэцэг тарих – яагаад ч юм настай хүний хийдэг ажил гэсэн бодол бидэнд бий. Гэхдээ статистик тооноос харахад одоо цагт залуучууд тасалгааны цэцэг их сонирхох болжээ. Тэд зөвхөн өвс ногоо тэгшлэх бус бас цэцэрлэгт хүрээлэнтэй болох гэж хичээдэг. Байртай залуучууд гэрээ цэцэрлэгжүүлэхийг зорьж байна.

Ургамал, цэцэгт дуртай хүмүүс бусдыг бодвол маш олон давуу талтай:

  • Ургамал, цэцэг тарих ажил стрессийг ном уншихаас илүү бууруулдаг
  • Өөртөө илүү итгэлтэй болдог (гоёмсог болон хэрэгтэй зүйл өөрийгөө хийж чадаж байна гэдгийг ойлгож мэдэрдэг)
  • Өдөр болгон ургамал, цэцгээ арчилдаг бол ой ухаан самуурах эрсдэл 36%-иар буурна.

Үүнээс гадна ургамал, цэцэг ихтэй тасалгааны агаар илүү цэвэр байдаг ажээ. Үнэндээ, ихэнх цэцэг шөнийн цагаар нүүрсхүчлийн хий ялгаруулдаг учраас унтлагын өрөөнд тавихгүй байх заалттай. Гэхдээ бас харанхуйд хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгнүүд ч бий. Жишээ нь, зуун наст, мөнхрөө цэцэг, фикус, фаленопсис, шлюмбергер. Эдгээр цэцгүүд нь унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой тул бүтэн нойртой хонож, өглөөг сэргэлэн цовоо угтана.

© orcinovein / reddit

Ер нь орон гэрээ “ширэнгэн ой” болгож хувиргасан бол сэтгэлдээ залуугаараа байгааг илтгэнэ.

 

2. Цахилгаан шатанд дургүй

© toonpang / depositphotos, © Munruthel / pixabay

Шат ашиглах нь цахилгаан шатнаас маш олон давуу талтай: калори шатаана, хөл, өгзөг, хэвлий, нурууны  булчинг ажиллуулна. Үүнээс гадна гүйлтийн зам дээр гүйхээс ч илүү үр дүнтэй гэж үзэх болжээ. Нэмэлт бонус гэвэл, шатаар гарахад калори шатахаас гадна мөн шатаар буухад ч гэсэн илүүдэл калори шатаж байдаг. 1 давхар шатаар өгсөхөд ойролцоогоор 1 калори, харин 2 давхар шатаар буухад 1 калори шатааж байгаа юм.

Бүгдийг амарханаар тодорхойлж хэлье гэвэл шат ашиглах нь амьдралын суугаа хэв маягтай тэмцэх шалгарсан арга юм.

 

3. Аяга таваг угаагч машин хэрэглэх

© depositphotos, © rudolf_langer / pixabay

Эмэгтэй хүний насыг гараар нь тодорхойлдог гэж ярьцгаадаг. Арьсанд (зөвхөн арьсанд бус) аяга таваг угаах ажил сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, аяга таваг угаадаг ихэнх шингэнд триклозан гэх бодис агуулагддаг. Нян болон мөөгөнцрийн эсрэг энэ бодис арьсанд “наалдаж” бие махбодод хуримтлагддаг байна. Зарим нэг хүмүүст энэ бодсонд дөнгөж хүрээд л харшлах, тууралт гарах явдал ч илэрдэг.

Аяга таваг угаагч машинтай эзэгтэй нар хоолны үлдэгдлийг ч тэр болгон бүрэн гүйцэд авалгүй машиндаа шууд хийдэг байна. Үнэндээ цэвэрлэх шаардлага ч байхгүй, яагаад гэвэл уг техник бүх төрлийн бохирдлыг бүрэн гүйцэд цэвэрлэх хүчин чадалтай байдаг. Хоолны үлдэгдлийг урьдчилж цэвэрлэхэд бас илүү их ус зарцуулахад хүргэнэ, цаг ч багагүй зарцуулна. Статистикаас харахад та аяга таваг угаагч машинд ажлаа даатгавал жилд 10 өдрөө хэмнэж чадах ажээ. Үүний зэрэгцээ гарын гоо сайхны хадгалж үлдэх боломжтой.

Аяга таваг угаагч машинтай ахимаг насны эмэгтэйчүүдийн ихэнх нь гараараа л угаасаар байдаг ажээ.

 

4. Оливын тос хэрэглэх

© trang-tran / Open Food Facts

Дээд зэргийн хүйтэн горимоор шахаж гаргасан оливын тос нь эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн болно. Уг тосыг тогтмол хэрэглэснээр дараах давуу талтай:

 

5. Гэр орноо минималист хэв маягаар зохион байгуулахыг хичээнэ

© depositphotos, © Complete Interior Design / flickr

Засал чимэглэлийн нэгэн компани өөрсдийн худалдан авагч, үйлчлүүлэгчдийн дунд насны онцлогоор нь нэгэн судалгаа явуулж сонирхолтой дүгнэлтэд хүрчээ:

  • Минималист засал чимэглэлийг миллениалууд сонгодог. Тэдний ихэнх нь хотод амьдарч байна. Дуртай өнгө – цагаан эсвэл цагаантай төстэй (орон зайг илүү том харагдуулдаг).
  • Харин бумерууд илүү тансаг загварын засал чимэглэл сонирхдог. Сонгодог хэв маягийг хөдөө тосгоныхтой хослуулсан гэмээр. Сонирхдог материал нь мод. Дүүжин маягийн гэрлийн бүрхүүл сонгоно.

Хамгийн сонирхолтой нь Z үеийнхний сонголт юм: тэдэнд бумеруудын адил сонгодог хэв маяг таалагдаж байлаа, гэхдээ тав тухыг нэн тэргүүнд тавьсан юм. Эдгээр хүмүүст бусад үеийнхнээс ялгарах онцлог бий: сонин хачин жижиг сажиг зүйлс, сонгодог баримлаас зайлсхийх зэрэг.

Өнгөний хувьд бол нарийвчилсан зүйл гарч чадаагүй юм, яагаад гэвэл өнгөний сонголт насаар бус хувь хүний сонирхол дээр илүү суурилагдсан байдаг ажээ.

 

6. Номыг “хураангуйлж” унших дуртай

© unkown author / pxhere

Зүгээр номонд дуртай биш бас худалдаж авах дуртай. Статистикаас харахад 16-30 насныхны дунд түлхүү харагдана. Бусад нь интернетэд үнэгүй ном олж уншихыг хичээдэг. Сонирхолтой нь, миллениалууд номыг нэг нэгэнгүй уншдаггүй, тиймдээ ч хялбаршуулсан эсвэл багцалсан мэдээлэл авахыг хүсдэг байна.

 

7. Бага зэрэг илүүдэл жинтэй байдаг

© depositphotos, © depositphotos

Бяцхан хүүхдүүд ямар өхөөрдөм харагддаг билээ дээ: цулцгар хацар нь үнэхээр хайр татам. Томчуудын хувьд ч мөн адил.

Цулцгар хацранд гарсан үрчлээ бараг л мэдэгдэхгүй, тэгэхээр үрчлээ таны насыг тодорхойлж чадахгүй нь гэж ойлгоорой. Харамсалтай нь, 40 гарсан эмэгтэйчүүд гуалиг бие болон хөөрхөн царай хоёроос сонголт хийхэд хүрдэг. Гэхдээ спортоор идэвхтэй хичээллэдэг бол залуу төрхөө ч, гуалиг биеэ ч авч үлдэж чадах нь мэдээж.

Танд ямар шинж тэмдэг нь тохирсон бэ?  

11
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *