
Зөвхөн эмэгтэй хүн л гадаад төрхөндөө анхаарал тавьдаг гэж бодож байна уу? Эрчүүд ч бас дутахгүй гэдгийг хэлье. Тэр дундаа алдартай эрчүүд байнга олны хараанд өртөж байдаг болохоор дандаа өөгүй сайхан харагдах ёстой болно. Хэдэн жилийн өмнө өөрт зохих хэв маягийн эрэлд гарч өөрийгөө төрөл бүрээр нь өөрчилж байсан эрчүүд өнөөдөр харц салгахын аргагүй сайхан эрчүүд болцгоожээ.
Харахад өөртөө санаа тавиагүй, замбараагүй дүр төрхийг санагдуулах ч үнэндээ өөрийн хэв маягийг амжилттай олж чадсан алдартай эрчүүдийг энэхүү нийтлэлдээ багтаалаа.
Жаред Лето

Алдартай жүжигчин, дуучин 50 насандаа гайхалтай сайхан харагдаж байна. Түүний хэв маяг нь сүүлийн жилүүдэд багагүй өөрчлөгдөж иржээ. Өнөөдрийн бидний мэдэх рок-од урт үстэй, сахалтай нэгэн болсон билээ. Лето үсчин болон стилистүүдийн үйлчилгээ авахаас ер цааргалдаггүй. Түүнийг улам дур булаам болсонтой та санал нийлнэ биз дээ?
Бага Роберт Дауни

Төмөр хүний дүрийг бүтээсэн жүжигчний гадаад төрх урьд нь бидний дунд алхах жирийн нэгэн залуугийнхтай л төстэй байлаа. Жүжигчин зөвхөн үснийхээ засалтыг өөрчлөөд зогсохгүй мөн хөмсөгний хэлбэрээ ч засаж. Сахлаа бага зэрэг хусаагүй юм шиг үлдээсэн нь түүнийг улам чимж үү гэлтэй.
Колин Фаррел

Фаррел – байгалиас заяасан өтгөн хөмсөгтэй залуу. Жүжигчин нас ахих тусам өтгөн хөмсгийг сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ухаарчээ: хөмсөгний хэлбэр нь өөрчлөгдөж, харин хөмсөг хооронд нь ганц ч ширхэг илүүдэл үс үлдсэнгүй.
Энрике Иглесиас

Дуучны баруун талд байдаг төрөлхийн мэнгэ нь испани мачогийн нэрийн хуудас болсон гэхэд буруудахгүй. Гэхдээ 2003 онд дуучин ганц байгалийн гоёлоосоо эмчийн заалтаар салахад хүрчээ. Мэнгэгүй ч гэсэн 47 настай Иглесиас сайхан харагдана. Шүтэн бишрэгчдээ өөрийн уран бүтээлээр баярлуулсаар явна.
Жейсон Стейтем

Стейтем гэхээр бидний нүдэнд үсээ хуссан зоримог эр санаанд орно. Түүний өтгөн үстэй байсан үеийг цөөн хэдэн хүн л дурсан санадаг байх. Жүжигчин дэлгэцийн халзан мачогийн дүрдээ чадварлаг шингэсэн төдийгүй энэ дүр төрхдөө үнэнч хэвээр үлджээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг урт үстэйгээр дахин харахгүй л болов уу. Яагаад гэхээр энэ дүр нь түүнд их зохиж байгаа юм.
Адам Левин

Дуучны булчинлаг биеийг харсан хэн ч түүнийг спорт зааланд олон цаг өнгөрөөдөг болохыг ойлгоно. Левин сонирхолтой шивээс хийлгэснээс гадна имиж, үсний засалтаа сольжээ.
Адам Драйвер

Түүний этгээд дүр төрх нь огт санаанаас гардаггүй юм, харин авьяас чадал нь олны дундаас түүнийг ялгаруулах ажээ. Драйвер зөвхөн сахал тавиад зогсохгүй мөн төрөлхийн долгионтой үсээ ч урт ургуулжээ.
Роберт Паттинсон

“Twilight” кино одын урт үс өнгөрсөн цаг хугацаатай цуг ард хоцорсон. Гадаад төрхөө өөрчилсөн нь түүнд ихэд зохисон гэдэг нь илт.
Бенедикт Камбербэтч

“Sherlock”–ийн од үснийхээ өнгөөр туршилт хийхээ болиод бор өнгөн дээр тогтсон. Илүү богино ч болж, харин арьсны өнгө – илүү бараан болсон юм уу гэлтэй. Үүнээс харахад Камбербэтч солярид шарахаас нэг их татгалзаад байдаггүй бололтой, ялангуяа улаан хивсний ёслолоор алхахаас өмнө өөрийгөө ийн бэлддэг ажээ.
Жейк Жилленхол

Жилленхол сахал тавьж, хөмсөгнийхөө хэлбэрийг засаж, харин түүний үс мэдэгдэхүйц урт болжээ. Жүжигчин гадаад төрхдөө илүү их анхаарал тавьдаг болсон нь энэ бүгдээс ойлгогдоно. Энэ өөрчлөлтүүд ч жүжигчинд зохиж байгаа гэж жигтэйхэн.
Эдриен Броуди

Авьяаслаг жүжигчин жил өнгөрөх тусам улам өнгөлөг болоод байна уу гэлтэй. Броуди урьд нь богино үстэй байхыг хүсдэг байсан бол одоо өөрийн төрөлхийн шулуун үсээ долгионтой болгосон харагдана. Эмх замбараагүй үсний засалт нь түүнийг илүү дур булаам харагдуулна.
Николай Костер-Вальдау

“Game of Thrones” киноны од Дани гаралтай. Үсээ илүү богинохон болгосон тэрээр бусад оддыг бодвол стилистүүдийн үйлчилгээ авахаар тэр болгон гүйдэггүй ажээ. Буурал үс Николайд зохиж илүү зөөлөн царайтай харагдуулна.
Хенри Кавилл

Орчин цагийн хамгийн царайлаг эрэгтэй жүжигчдийн нэг урьд нь урт, төрөлхийн долгионтой үсээрээ өөрийгөө гоёдог байлаа. Кавиллийн биеийн галбирт ч эрс өөрчлөлтүүд харагдана. Шуудхан хэлэхэд Супермений сайжруулсан хувилбар болон өөрчлөгджээ. Түүний нүүрний өнгө аяс илүү чөлөөтэй, харц – шийдэмгий, харин булчингууд – овойж товойно.
Та өөртөө анхаарал тавьж явдаг эрчүүдэд яаж ханддаг вэ? Эрчүүдийн гадаад төрхийн ямар зүйлд та илүү их анхаарал хандуулж хардаг вэ?







