Нэгэн хятад эр гэрийн тэжээвэр 10 нохойдоо зориулан 51,000 ам.доллараар тун тансаг гэмээр орд харш бариулжээ

0

Зүүн Хятадын Жаньсу аймгаас гаралтай 33 настай, Жоу гэгч нэгэн эр өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэрийн тэжээвэр 10 нохойдоо зориулан 340,000 юанийг зарцуулан жижиг хэмжээний харш бариулжээ. Өдгөө хавч агнуурын бизнес эрхэлдэг тэрбээр 2019 онд тэжээвэр амьтаддаа зориулан харш бариулж, хятадын Douyin стриминг платформ дээр бяцхан харшаа танилцуулсан бичлэгээ дэлгэсэн ч тухайн үед ихэвчлэн сөрөг сэтгэгдэл хүлээн авч байжээ. Гэсэн ч тэрбээр өөрийн зорилгоо хаясангүй, эхлүүлсэн ажлаа улам бүр төгөлдөржүүлэх зорилго өөртөө тавьжээ.

340,000 юань хэдийгээр хүн амьдрах тансаг харш босгоход хангалтгүй мөнгө боловч усан сан, диско өрөө, тоглоомон машинууд, жижиг хэмжээний телевизортой, усан хангамж, агааржуулалтын систем, цахилгаан шат, ариун цэврийн өрөө зэрэг бүх л хэрэгцээг цогцлоосон нохдын диваажинг бүтээхэд хангалттай хэмжээний хөрөнгө ажээ.

Ийнхүү анх хайртай амьтаддаа зориулан тухтай гэр босгож өгөхөөр төлөвлөн эхлүүлж байсан Жоугийн төсөл өдгөө 230,000 юанийн өртөг бүхий нохдын харш болон хувирчээ. Үүнээс гадна тэрбээр дахин 110,000 юанийн төсвөөр бяцхан галзуу хулгана, галт тэрэг зэргийг багтаасан цэнгэлдэх хүрээлэн ч бүтээн босгосон аж.

Өөртөө хувцас, хэрэглэл авахаас илүүтэйгээр нохдодоо зориулан мөнгөө үрэх дуртай хэмээн ярих дуртай түүний нохдынхоо бяцхан харшаар хийсэн бичлэг өнгөрсөн өдрүүдэд Хятадын цахим сүлжээнд асар их хандалт авчээ. Түүний бичлэгийг үзсэн хүмүүс дунд тэжээвэр амьтандаа гаргаж буй чин сэтгэлийг сайшаан магтаж буй нь олон боловч хэрэггүй зүйлд өвлөн авсан хөрөнгөө үрж буйг нь шүүмжлэх хүмүүс ч бас байх ажээ.

7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *