Гарны өөхийг арилгахад тустай 10 дасгал

3

Булчинг чангалахын тулд зөвхөн хүнд зүйл өргөх ёстой гэж хүмүүс ойлгодог. Нэг талаасаа үгүй гэж хэлмээр байна. Гарны булчинг чангалахын тулд ямар нэгэн тусгай төхөөрөмжгүйгээр гэртээ хичээллэж болно.

Яаж гэдгийг мэдмээр байна уу?

Бидний танилцуулах 10 дасгал гарын булчинг чангалахад тусална. Мөн биеийн өөр бусад булчингуудад ч нөлөөлөх юм. Та ямар нэгэн хөдөлгөөн хийхэд тэнцвэрээ олж сурахад туслах дасгал. Хоёр толгойт, гурван толгойт болон мөрний булчингуудыг идэвхтэй ажиллуулна.

1. Планк

Энгийн планк байрлалаар зогсоно. Гараа тохойгоор нь нугалж мөрөө шаланд ойртуулна. Энэ байдлаар нөгөө гараа мөн нугална. Бэлтгэл байдалдаа эргэж орохдоо алгаа тохой байсан байранд тавина. Дасгалыг гар тус бүрээр ээлжлэн хийнэ.

 

2. Галуу

Хөлөө мөрний хэмжээний зайд байрлуулна. Бөгтийгөөд алгаараа хивсэнд хүрээрэй. Планк байрлалд иртэл гараараа урагшаа мөлхөнө. Хэрвээ дасгалыг хүндрүүлэхийг хүсвэл хэд хэдэн удаа суниаж болно. Гараараа арагшаа мөн алхаад бэлтгэл байдалдаа ирнэ.

 

3. Суниах

Планк байрлалд ирээд гараараа босоорой. Дараа нь тохойгоор нь нугалаад их биеийг доошлуулна, гэхдээ шаланд хүрэхгүй. Ингээд бэлтгэл байдалдаа буцаж ирнэ. Хэрвээ дасгал хэцүү санагдвал өвдгөөрөө тулж хийж болно.

 

4. Сандлаас барьж суниах

Хөлөө өвдгөөрөө нугалахдаа нуруугаа аль болох эгц байлгана. Гарын хуруунууд их бие рүү чиглэсэн байна. Гараа тохойгоор нь нугална, дээш доош босож суухдаа гарын алгаа нурууны ард байрлуулна. Хөлийн ул шалнаас хөндийрөх ёсгүйг анхаарна уу.

 

5. Планктай зугаалга

Хөлөө мөрний хэмжээтэй тавьсан планк байрлалаас эхэлнэ. Дараа нь зүүн тийш болоод хэвлий, өгзгөнд ачаалал өгнө. Энэ үеэр гуянд ачаалал ирэхгүй байх учиртай.

 

6. Шулуун гартай, мөрөндөө ээлжилж хүрэх планк

Уг санаа нь бол планк байрлалаа орхихгүйгээр нэг гараа шалнаас салгаад эсрэг талын мөрөнд хүрэхэд оршино.

 

7. Бриллиантан суниалт

Гараараа суниах жирийн суниалттай маш адилхан. Ганц ялгаа нь гэвэл цээжний доор байрлах гар нь бриллиантыг санагдуулам хэлбэртэй байх ёстой юм. Гараа тохойгоор нь нугалж доошлоод хүчтэйгээр дээш түлхэж бэлтгэл байдалдаа орно.

 

8. Өвдөг дээрээс бриллиантан суниалт хийх

Уг дасгал нь дээрх дасгалтай адилхан байдлаар хийгдэнэ. Гол ялгаа нь гэвэл тулгуур цэг нь өвдөг болох юм, өөрөөр хэлбэл ирэх ачаалал багасах ажээ.

 

9. Сандлаас суниах

Таны өвдөгнөөс дээш түвшинд байрлах сандал эсвэл өөр тулгуур олно. Планкаар зогсоод алгаараа сандал дээр тулна. Тохойгоо их биетэй ойр байрлуулна, гараа нугалаад цээжээ аль болох доошлуулна.

 

10. Үсрэлттэй планк

Планк байрлалдаа бэлдэж хөлөө салгаж үсэрнэ.

Дасгал хийж эхлэхээс өмнө мэргэжлийн зөвлөгөө авахаа мартаж болохгүй. Таны эрүүл мэнд болон биеийн хөгжилд илүү тохирох дасгалыг танд санал болгоно. Сайтар хөлөрснөөр та зөвхөн гарынхаа илүүдэл жинг багасгаад зогсохгүй өгзгөө давхар чангалж чадна. Сайхан шагнал байгаа биз дээ?

22
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *